[1]

12.1K 305 81
                                    

Анир чимээгүй нөмөрсөн харанхуй хотын гудмаар нэгэн жаал хүү том том бадриун бие болсон олон эрэгтэйчүүдэд хөөгдөх ба аль хэдийн хөлс нь цувж, хүнд хүнд амьсгаа авах нь хичнээн удаа гүйсэн юм бэ гэмээр.

Эцэст нь тэр мухрын гудам руу орж яах аргагүйгээр тэдэнд баригдсан ч бууж өгсөнгүй. Өөдөөс нь хамаг чадлаараа ээлжлэн цохисоор зугтах санаатай байсан ч хамгийн сүүлийн уулзвар дээр нь зогсох аварга биет түүнийг нэг гараараа ганц цохиод л ухаан алдуулж орхив.

-"Толгойлогч оо, түүнийг аваад ирлээ"

-"Яг одоо өрөөнд минь оруул!" нас тогтсон юм уу гэмээр хөгшин хэлсээр сууж байсан сандлаа хойш тулган гэдийгээд хаалга руу харахад тийм ч удалгүй өнөөх хүү орж ирлээ.

Хөгшин хэсэг хүүгийн ийш тийш гүйх нүдийг ажаад удалгүй чанга чанга инээд алдсаар

-"Өө манай Жонгүг! Ингэж нэг чамайг барих гэж! За тэгээд хаагуур л яваад байна даа? Сүүлд дуулах нь ээ..хоолны газарт зөөгч хийж байгаа гэл үү?" хэмээн нүүртээ баймааргүйгээр заваан инээх бол Жонгүг түүн рүү хачин харсаар зогсоно.

-"Тэгэхээр бид ханатлаа муур хулганатаж тоглосон гэж бодож байна. Тиймээс одоо наад зугтаж явдгаа болиод эр хүн шиг л сайхан ярилцацгаая. Тийм үү?" Жонгүг түүний хэлснийг ойлгосон бололтой өөдөөс нь харсаар

-"Надад мөнгө алга!" хэмээвэл хөгшин бүр ч муухай царайлж эхлэх нь тэр.

-"Тэгвэл ч өөр арга алга даа! Жонгүг?
Эрхтнээ өг! Нэг биш нэлээн хэдийг!"

-"Би чадахгүй ээ! Өгөхийг ч хүсэхгүй байна!"

-"Энд чиний хүсэл хамаагүй!
Гадаа хүн байна уу? Яг одоо түүнийг хагалгааны өрөөнд оруул" хэмээхэд гаднаас өнөөх олон эрчүүл орж ирэх агаад Жонгүгийн тал талаас нь барьсаар гарах гэхэд Жонгүг чанга чанга орилсоор л байв.

-"Гуйя! Би хүссэнийг чинь хийх болохоор намайг битгий алаач!"

-"Бүгд зогс!" Хөгшин чанга орилоод тэднийг зогсоон Жонгүг рүү харсаар хуруугаараа нааш ир хэмээн дохилоо.

-"Хувцсаа тайл!" Түүнийг хэлсэнд Жонгүгийн нүд орой дээрээ гарах шахан хөгшин рүү яг л гаж донтон харж байгаа мэт харахад

-"Амьд үлдмээр байгаа л бол тайл! Үгүй бол тэдэнтэй хамт гарч болно!" гэсэнд Жонгүгт хэдий эвгүй санагдсан ч ганц л удаа хэмээсээр хувцсаа нэг нэгээр нь тайлж эхлэв.

Түүнийг ганцхан дотоожтойгоо үлдэхэд хөгшин үүн рүү нь ч бас дохисоор

-"Дотоожоо ч бас" Жонгүг үүнийг гадарлаагүйдээ ч тэр үү нүдээ томруулсаар аажуу тайллаа.

Гайхалтай! Жонгүгийн бие үнэхээр төгс төгөлдөр байх ба энэ өрөөнд байх хэн бүхэн л түүний биеийг хүсэн шунаж мөн шүүрс алдацгааж байх нь тэр.

Хөгшин ч бас дутахгүй түүний биеийг дээрээс нь доош, доороос нь дээш гүйлгэсээр эцэст нь урууланд нь багахан мушилзалт үүссэнээр түүнийг эргээд хувцсаа өмс гэж дохилоо.

Жонгүг ч үүнд нь талархсаар бушуу хувцсаа өмсөж дуусгавал хөгшин хорон инээсээр

-"Тэгэхээр, чамд өрөө төлөх маш хялбар ажил байна! Бас их өндөр цалинтай! Өөрөөр хэлбэл чи өрөө ч төлнө, цалин ч авна гэсэн үг. За тэгээд тохирох уу?"

-"Гэхдээ та надад ямар ажил болохыг нь хэлсэнгүй!"

-"Очоод л мэдчих! Лав чиний хувьд эрхтнээ авхуулж байснаас л дээр санагдана байх!"

-"Ойлголоо." Жонгүг хэлсээр өрөөнөөс гарах гэхэд хөгшин

-"Хаачих гээв?"

-"Тэр газар луу чинь явъя"

-"Байж бай! Чамайг тэд хүргэнэ" гээд түрүүнээс хойш Жонгүгийг ширтсээр байсан олон залуус руу дохих бол тэд ч дуртай нь аргагүй толгой дохисоор явах гэсэнд хөгшин нэг үг хэлээд л дор нь инээмсэглэлүүдийг нь алга болгох аж.

-"Түүнд нэг л хуруугаа хүргэвэл амьтай чинь ярина шүү!"

-"Бас түүнийг Тэхёны байгууллагад  хүргэж өг! Мөн хэлэхдээ аавын чинь бэлэг гээрэй!" Залуус түүнд бөхийсөөр өрөөнөөс гарах бол Жонгүгт их л сонин санагдаж байгаа бололтой Тэхён гэж хэн юм? Аавынх нь бэлэг ий? Хуруугаа хүргээд үзээрэй? Ер нь юутай л орооцолдоод явна даа! гэх мэтчилэн олон бодлууд толгойдоо ургуулсаар явна.

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now