Эхнэрээ дэлгүүрийн гаднаас харахад зүрх нь булгилах мэт мэдрэгдсэн нь хачин. Зүрхнийхээ хэмнэлийг тогтоож, яагаад дэлсээд байгаагаа тунгааж чадаагүй. Түүний гижиг хүргэм чихэрлэг үнэрийг мэдээж өмнө нь үнэрлэж байсан ч саяных шиг ухаан санаа балартуулж, донтуулам санагдаагүй биз. Бодох төдий л бие сүнс нь догдлон чичирхийлэх шиг мэдрэгдэнэ.

Хий гөлрөн гүн бодолдоо мансуурах Тэкёны нүүрний урдуур Никкүн гараа савчлаа. Сая ухаан орсон Тэкён түүний гарыг цохин холдуулав.

"Юу бодож байсан бэ?" хэмээн Никкүн асуухад Тэкён түүн рүү ширүүн хараад "Чи өнөөдөр ажилгүй юм уу?" гэж хүйтэн өнгөөр асуулаа.

"Тийм ээ, өнөөдөр чөлөөтэй." Никкүн хэмээгээд хөхрөх аж.

"Миний чамд мөрдөж шалга гэсэн хэргээс ямар нэгэн мэдээ байна уу?" Тэкён шилтэй улаан шүүсээ шүүрч авангаа асуув.

Одоо бол Никкүний харц нухацтай болоод ирэх нь тэр.

"Би тэр хортон шавжуудыг бараг нэг сарын турш мөрдөж байна. Бас тэдний нэгийг ажиглахад үнэхээр цуу ярианы дагуу тэд хүний ​​цусыг соруулах туршилт хийж байсан. Хэрэв энэ нь үргэлжилбэл бидний төрөл мэдэгдэх нь цаг хугацааны асуудал болох нь." гэж Никкүн хэлэв.

Тэкён хөмсгөө зангидаад гараа тулан суув. Тэр өөр төрлийн цус сорогчдыг судлаад бараг жил гаруй болж байна. Тэдний хоол тэжээлийн эх үүсвэр нь хүний ​​цус гэдэг нь том асуудал. Өөрсдөөс нь илүү хэрцгий, бас өөр гэсэн үг. Тэд наранд гарвал амархан үхдэг учир зөвхөн шөнийн цагаар л гарч чаддаг, мөн тэд маш хурдацтай үрждэг. Хэрэв эдгээр нөхцөл байдалд цэвэр цустнууд гар дүрэхгүй л тэд бүгд аюулд орно.

Хэсэг хугацаанд тэд хоорондоо нухацтай ярилцсаны дараа хот руу очиж, шөнийн ажиглалт хийхээр болов. Мөн Тэкён өөрийн хүмүүстэй холбоо тогтоон дууджээ.

Эдгээр үеүдэд Хэри, Хани хоёр хэдэн өдрийн дараах зоогийн газрынхаа нээлтэд бэлдэн цэвэрлэгээ хийж, бэлтгэл ажлаа базааж байлаа. Тэд шөнийн турш завгүй ажилсаар үүр шөнийн хоёр цагт бүрэн дуусав. Хэри буланд сандал дээр эв хавгүй унтах Ханиг зөөлөн сэгсрэв.

"Хани, гэр лүүгээ явцгаая." гэж Хэри аяархан хэлэхэд Хани аажуухан нүдээ нээн сэрлээ.

"Уучлаарай хатагтай, би унтчихаж." Хани уучлалт гуйхад Хэри инээмсэглээд толгойгоо сэгсэрнэ.

"Үгүй дээ, зүгээр! Бас хатагтай гэлгүй Лена гэж дууж бай! Бид чинь одоо хамтрагчид гэдгээ мартаагүй биз дээ?!"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now