She stole my heart

903 44 4
                                    

Миний бие зүгээр болсон санагдана. Магадгүй Niall-ын надад өгсөн эм, зориулсан цаг, тавьсан халамжинд нь би боссон байх. Хайрын хүчинд тэнхэрсэн байх шүү :) Бага зэрэг ханиалгаж байгаач халуурахаа больж, хичээлдээ явах тэнхэлтэй байх шиг байна. Niall-тай уулзахаас тэсэн ядан хүлээнэ. Niall над руу залгаад:
- Гадаа чинь байна гараад ир, цуг сургууль руу явья. гээд би гараад бид 2 цуг явав. Тэр миний гарнаас атгана. Үнэхээр гайхалтай дулаан гар. Тэр дулаан гарнаас барьж байгаа болохоор миний нөгөө толгойн өвчин ор тас арилна. Бид 2 сургуульд хүртэл хөтлөлцөж явна. Тэр охидуудын харц үнэхээр аймшигтай хүн алмаар тийм харцнууд намайг хүрээлж байлаа. Бид 2ыг ангид ороход бүгд шуугилдан баяр хүргэцгээнэ. Охидуудаас бусад нь.. Tiffany ирээгүй байв. Niall бид 2 цуг сууж байгаад ангийн хаалга руу харахад хаалганы гадна Tiffany Harry-гаас салж чадахгүй байгаа харагдана. Harry Tiffany-г үнсээд анги руугаа явна. Завсарлагаан болгоноор уулзах байж тэгж салж ядаад байх зүйл юу байна аа? гэж бодлоо. Тэгэхдээ Niall миний хажууд байгаа болохоор дажгүй л байгаа байх Harry шиг өөр анги байсан бол хэцүү яг л Tiffany шиг байх байсан байх. Хичээл орох дөхөж байв. Тэгтэл нэг танихгүй охин ороод ирэв. Би (Аан. тэр нөгөө Regina байхнээ. Нэр нь зивүүн ч царай нь бол хөөрхөн л юм байна. Tiffany-тай найзлах гээд л байгаа юм шиг байна. Tiffany-даа гол нь биш хөвгүүдээс л болж байгаа байх. Тэгэхдээ би яагаад харьцаж ч үзээгүй охиныг тэгж их ургуулан бодоод муугаар бодоод байгаа юм болоо, нэр нь л тийм болгож байхгүй юу..) Niall бид 2 хичээл дээр хөгжилдөөд л багшид нэг загинуулчихаад л дахиж маяглаад л цагийг хурдан гэгч нь явуулж байлаа. Хүн болгонд л найз залуутайгаа байхад цаг хугацаа гэж харавсан сум шиг л өнгөрдөг байх. Үдийн цайны цаг.
Нээрээ л Tiffany-гийн хэлдгээр Lou тэрнээс харцаа салгаж чадахгүй байна. Regina Lou-д таалагдсан бололтой.
Lou's POV:
(Энэ Regina их хөөрхөн, гоё ааштай охин юмаа, сая би Lucy-г алдсан одоо бол Regina-г алдмааргүй байна. Тэр манай ангид шилжиж ирэх ёстой байсан юм даа.. Би түүнээс дугаарыг нь болон facebook хаягийг нь асуунаа)
-Энд надаас бусад нь хосоороо байх юмаа.. Regina:
-Бас би ганцаараа байгаа шүү.. Niall:
-Тэгвэл та 2 үерхчихгүй юу? хаха. Би тоглоом болгоод:
-Нээрээ тэгдэг ч юмуу? хаха. Regina:
-Тэгье тэгье, хаха.
( Тэр инээхдээ яасан хөөрхөн юм бэ? Тоглоом биш жинхнээсээ бол гоё л байна..)
Lucy' POV:
Би Niall-ын чихэнд "Lou Regina-г сонирхоод байгаа юм биш үү? Энэ хоёрыг нийлүүлчихвэл яадаг юм?" Niall инээгээд толгой дохино. Хичээл орох дөхөж байлаа. Дараагийн цаг Уран зохиолын хичээл орох байсан юм.
Уран зохиолын хичээл дээр:
Багш бүгдэнг нь өөрийн дуртай, чөлөөт сэдвээр шүлэг, эсээ, эх зохиох даалгавар өгсөн. Би юм зохиож найруулж бичихдээ тааруу л даа, Харин Niall хажууд аягүй их хичээж нэг зүйл бичиж байгаа харагдана. Би унших гэтэл надаас нуугаад байх юм. Багш ч даалгавраа шалгахаар хүүхэд болгоноор уншуулна. Би ч нөгөө галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмаа уншлаа. Ичсэн гэж яана.. Миний дараа Niall босоод:
- Би шүлэг зохиосон.
                    She stole my heart
Намрын намуухан өглөө
Наран мандаж
Саран жаргах мөчид
Сахиусан тэнгэр болон төрсөн
Чамайг анх би харсан юм.
Чиний өхөөрдөм харц
Чиний ялдамхан инээд
Чиний хөгжилтэй байдал
Чиний бүх юм, чамайг чимнэ.
Зүгээр л хичээлдээ ирсэн би
Чамайг хараад бодолд автсан
Зүгээр л өөрийн болгохыг хүссээн
Чамгүйгээр амьдрахгүй юм шиг санагдсан.
Чи миний зүрхийг хулгайлсан бололтой...
энэ шүлгээ уншиж дуусаад над руу харж инээчихээд суув. Би:
-Энийг надад зориулж бичсэн юм уу?
-Үгүй ээ..
-Айн?? Зааза..
-За тоглож байна даа, зүрхний хулгайчаа.
-Хулгайч гэхээр муухай ч зүрхний хулгайч гэхээр гоё байна.
A/N: Хайрын хүч миний амьдрал гэдэг дуу санаанд орсон Lou Regina 2 нийлэх болов уу? Юу гэж бодож байна?
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaOn viuen les histories. Descobreix ara