Хайр халамжаас эхэлнэ.

1K 43 0
                                    

Маргааш нь боллоо. Өнөөдөр их онцгүй өдөр байна. Хүйтэн, тэнгэр бүрхэг.. Бид 2 парк дээр уулзацгаав. Би хүйтэн байсанг мэдэж байсан ч гайгүй болчих байх гэж бодоод нимгэхэн хувцасласан юм. Бид 2 тоглоом тоглож цагийг үнэхээр гайхалтай өнгөрөөв. Би даарч байлаа. Би Niall-аас дулаахан газар орж суухыг гуйв. Бид 2 дулаахан газар орж суув. Би дулаахан газар орсон ч дулаацаж чадахгүй байлаа. Niall өмсөж байсан цамцаа надад өглөө. Тэр дан подволктой байсан болохоор миний санаа зовоод цамцыг нь буцааж өгөөд:
-би дулаацчихлаа. гээд сууж байв. Niall:
-Тэгвэл хоёулаа гарья. гээд намайг хөтлөөд бид хоёр гадуур зугаалж явлаа, хос цамц худалдаж авч, цагийг их л хөгжилтэй өнгөрөөлөө нэг мэдэхэд орой болчихжээ цагаа хартал 21:30 минут, би оройтчихлоо, маргааш эрт хичээлтэй.. Ээж маань эмч мэргэжилтэй тэр их ядарч, зовсон, нүднийх нь доор томоос том хөхөрсөн харагддаг. Тийм болохоор ээждээ халуун хоол бэлдэж өгөх хэрэгтэй. Би Niall-д харих ёстойгоо хэлээд тэр намайг хүргэж өгчихөөд гэртээ харив. Би гэртээ орчихоод юун хоол хийх манатай толгой өвдөөд халуураад босох тэнхэлгүй болов. Ээж ирж намайг яасныг асууна. Би бүгдийг хэлж хүнтэй үерхэж байгаагаа ч хэллээ. Ээж инээгээд:
-Чи ханиад хүрсэн бололтой. Халууныг чинь үзье, ээж нь доошоо буучихаад ирье. гээд буучихаад ирэв, эм тариа гээд л эмчилж болох бүгдийг авчирна. Тэгээд халууныг минь үзээд, эм өгөөд:
-Маргааш хичээлдээ явчихвал илүү их хүнд ханиад тусах шинжтэй байна. Одоо ээж нь Хатагтай Smith-тэй яриад чамайг ханиад хүрсэн өвчтэй байгаа гээд хэлчихье. Сайхан амраарай. гээд яваад өгөв. Би Niall-ын санааг зовоохгүйн тулд Niall-д хэлсэнгүй. Tiffany-д хэлчихээд унтлаа. Өглөө сэрэхэд ээж хажууд эм тавьчихсан зурвас үлдээсэн байлаа. Өчигдөр ээжийн өгсөн эм нөлөөлсөн бололтой халуун буурч босох тэнхэлтэй болсон байлаа. Би хувцасаа өмсчихөөд, нүүр гараа угааж байтал хаалгыг хэн нэгэн нь маш хүчтэй тогшино. Би гайхаад доошоо бууж хаалгаа онгойлготол Niall байв. Тэр намайг тэвэрч аваад:
- Гайгүй юу өчигдөр чамайг дагуулж хэрэггүй л хүйтэн өдөр гарлаа, миний буруу.. гээд уйлах нь холгүй байв. Би ч хариу тэврээд:
- Зүгээр дээ, Ээж маань эмч болохоор даруй арга хэмжээ авсаны хүчинд л одоо босоод явж байна штэ.
-Ээж чинь ч мундаг юмаа.
-Тиймээ, Ээж минь сайн ч эмч, сайн ч ээж. гээд түүнийг би гэртээ оруулав. Би түүнд цай хийж өгчихөөд буйдан дээр сууцгаав. Тэр хичээлээ яадаг байнаа гэж бодоод:
- Чи хичээлээ яачихсан юм бэ? Арай таслаагүй биз? Niall над руу харж нэг инээчихээд:
- Чамайг өвдсөн, хичээлдээ ирэхгүй гэхлээр нь эхний цаг дээрээ суучихаад чамд санаа зовоод хүрээд ирлээ.
- Чи яаж байгаа юм бэ? Хичээлээ таслаж болохгүй штэ? Одоо их сургууль-д орох гэж байна. Чи яаж байгаан бэ? гээд уурлахад:
- Би ууг нь чамайг гээд л ирсэн юм.. гээд гомдсон аятай байв.
-Би зүгээр л байна штэ? зүгээр завсарлахаар мессеж бичиж, эсвэл залгаж болно штэ? гээд бид 2 бараг хэрэлдэх дөхөв. Niall:
-Зааз, тэгвэл би явлаа.. гээд босчхов. Би:
- Тэг тэг. Би хичээл тарахаар чинь мессеж бичье. За гээд хаалга руу дөхөв. Niall намайг үнсэх гэхээр би ханиадтай байгаа болохоор хажуу тийш харчихав.
-Niall, би ханиадтай байна, би чамайг өвдөөсээ гэж хүсэхгүй байна.
-Зааз.. Тэгвэл баяртай хонгор минь гээд намайг тэвэрчихээд яваад өгөв.
Гэрт байхлээр цаг ч худран өнгөрөх юм. Нэг мэдэхэд хичээл тарах болчихсон байв. Би Niall руу мессеж бичнэ гэж хэлснээ таг мартчихаж. Хаалга тогшив. Би Niall-ыг байна гэж бодоод аймар инээгээд хаалгаа онгойлгосон Tiffany байв. Niall-ыг ирээгүйд урам хугарсан ч Tiffany-г ирэхээр нь баярласан. Tiffany гэрт орж ирэн, би түүнд цай хийж өгөөд бид 2 буйдан дээр сууцгааж юм ярилцав. Tiffany:
- Чиний бие гайгүй юу? Niall чамайг их цонхигор харагдаж байна лээ гээд байсан тэгэхдээ чи их тааруу харагдаж байна.
-Би зүгээрээ Niall надад их санаа зовсон юм шиг байна лээ, хичээлээ таслаад хүрээд ирсэн.
- Харин тиймээ, Harry намайг өвдвөл бас ингэх болов уу?
- Өвдөх гэснээс Harry та 2 хэзээдээ үерхчихвээ? Чи ч бас амжуулдаг гар юмаа. гээд инээхэд
- 7 хоногийн өмнө шахуу миний facebook хаягийг авсан штэ? Тэгээд над луу юм бичээд, тэгээд бид 2 чатлаж байгаад, Harry бид 2 уулзаад тэгээд тэр намайг маш романтикаар гуйсан би шууд л зөвшөөрсөн.
- Паяаяаяа, гоё юм бэ? Нээрээ тэр үдэшлэг болдог өдөр та 2 яагаад дээрээс бууж ирсэн юм?
- Хаха, за дуугүй бай дуугүй бай, хаха
- Хаха, алах юмаа нээрээ..
- Niall та 2 бас хэзээдээ амжуулчихдаг байнаа айн?
- Яг тэр өдөр чинь намайг гуйсан шт. Бид 2 дээшээ гараад бүжиглээд тэгээд намайг гуйсан. Тийм ч романтик биш ч надад бол гоё байсөөн, хаха
- Та 2 бас дээшээ гарсымуу? Тэндээ оройжин байсан юм уу?
- За дуугүй бай, дуугүй бай, хаха..
- Нээрээ манай ангид нэр шинээр охин шилжиж ирсэн.
- Хөөх тийм үү? Хэн гэдэг юм?
- Regina..
- Өө ямар зивүүн нэртэйн тэ? (Миний хуучин найз залуутай үнсэлцэж байсан охины нэр)
- Харин тиймээ, тэгэхдээ дажгүй л охин юм шиг байна лээ..
- Чи тэрэнтэй харьцаж үзсэн юмуу?
- Тиймээ үдийн хоолон дээр бас цуг суусан. Lou ч бас түүн лүү хараад л байна лээ хаха
- Заза маргааш би гайгүй болчихвол тэр охиныг чинь очиж харнаа..
- За тэгээрэй хурдан эдгэнэ шүү.. Одоо найз нь явалгүй бол болохгүй нь ээжид туслах ёстой. гээд босоод би түүнийг гаргаж өгөөд өрөөндөө ороход нөгөө эм!!! эмээ ухаа мартчихсан байна штэ!! ээж одоо намайг ална даа.. хурдхан шиг эмээ уучихаад унтаж байя. гээд эмээ уучихаад унтахаар хэвтэв хамар битүүрээд хоолой өвдөөд унтаж чадахгүйнээ. Хэцүү юмаа.. янз бүрийн юм бодож арай хийж нэг юм унтлаа..

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now