Дурлалцал-3

1K 60 0
                                    

Niall хажуунаас:
-Тэр өдөр Lucy бид 2 болзоотой гэж хэлэв. Нөгөө хэд битгий хэл, би хүртэл мэл гайхаж орхилоо. Lou:
-Юу гэсэн үг вэ? заавал тэр өдөр болзоод байхдаа яадаг байна аа, дараа нь явчихаач дээ. гэхчлэн болзоог цуцлах арга хэмжээ авна. Niall над руу нэг харснаа нүдээ ирмэв. (Энэ одоо тоглоод байгаа юм байхдаа, Тэр надад үнэхээр сайн болчихсон юм байхдаа. Зүв зүгээр байж байгаад ингэмээргүй юм. Хэнд гайхуулах гэж маяглаад байгаа юм бол? Намайг Lou-гээс харамласан юм болов уу? :3  ... Тэр яагаад намайг Lou-гээс харамлана гэж? Lou надад ямар ч хамаагүй байхад. Би Niall-ыг огт ойлгохгүй юм байна.) Niall Lou-гээр гуйлгуулж гуйлгуулж, хуурамч болзоогоо цуцлахаар болов. Би хоолоо идэж байгаад дээш харахад бүгд намайг ширтэж байхыг хараад эгээтээ л хоолондоо хахчихсангүй. Би хичээл хурдан орохыг хүлээн, байж ядна. завсарлах дөхөж байхад би:
- Алив Niall, Tiffany явья гээд босож явахад тэр 2 ч араас ирэв. Тэгс ингэсхийж байгаад хичээл тарах дөхөв. Tiffany сурсан зангаараа ганцаараа яваад өгнө. Niall бид 2 харих гэж байгаад цэцэрлэгт хүрээлэн орьё гэж шийдээд цэцэрлэгт хүрээлэн оров. Би айжуухан алхаж байтал гэнт Niall-ын 2 гар миний бэлхүүсээр орж ирэн намайг ардаас минь тэврээд мөрөн дээр минь эрүүгээ тавьлаа. Миний зүрх маш хүчтэй цохилж, сандарч байв. Niall:
-Юу ч битгий ярь, зүгээр л ингээд зогсож байя, гээд нүдээ анив. Бид 2 бараг 10аад минут тэврэлдэж зогсов. Гэнт би ээжийг орой ирнэ хоолоо хийж байгаарай гэсэн үгийг санаад Niall-аас салмааргүй байсан ч "Би харих ёстой" гээд явах гэтэл, тэр миний бугуйнаас бариад өөр лүүгээ эргүүлэн намайг өөртөө татав, би Niall руу харахад тэр шууд миний уруул дээр үнсэв, би нүдээ аньлаа. Бид 2 үнсэлцэж эхэллээ. Би анх удаагаа үнсэлцэж үзэж байна. Магадгүй би хуучин найз залуутайгаа үнсэлцэхийг хүсээгүй болохоор би хаягдсан байх.. Саяхан даарч байсан би одоо бол буцалж байв. Тэр их гайхалтай үнсэлцдэг юм байна, би үнсэлцэж чадахгүй ч тэр чаддаг болохоор ядах юмгүй байлаа. { :')))) } Би дотроо ээж цагаа олж оройтож ирэх юмаа, би явмааргүй байна!!! гээд дотроо хашхирч байв, би түрүүлээд түүнээс холдов, хэсэг чимээгүй байж байгаад, би:
-Niall, 2уулаа манайх руу явах уу? ээж оройтно. гэхэд Niall гайхаж байснаа:
-За тэгье гэв. тэгээд бид 2 манайх руу явав. Манайд ирээд би хоолоо хийж байхад тэр дахиад л араас тэврэнэ. Би яг л нөхөрт гарчихсан юм шиг, жаргалтай байв. Бид 2 бас л үнсэлцсэн. Ээж ирэх дөхөж би Niall-ыг явуулав. Гарахдаа ч бас үнсэлцсэн. Яг энэ байдлаараа 7 хоног болов. Бид 2 бараг л үерхэж байв. Тэгэхдээ тэр намайг гуйгаагүй л дээ, тэгэхдээ түүнд өөрийн гэсэн бодол байгаа л байх гэж би бодсон. Бид 2 бусаддаа ерөөсөө мэдэгдээгүй байгаа, Niall өөрөө албан ёсоор үерхэхээрээ хэлэх байх.
Нэг мэдэхэд нөгөө Lou-гийн яриад байсан үдэшлэг орой болох гэж байв. Би бүр таг саначихжээ! Үдэшлэг эхлэхэд 3 цаг дутуу байв, Юу өмсөхөө бодон шүүгээнийхээ урд цаг гаруй зогссон байх. Өмнө жил зул сарын баяраар өмсөж байсан богино хар даашинзаа олов. Би маш их баярлаж усанд орчихоод орон дээрээ хэвтэв..
Цаг ч боллоо би Lou-гийнд очив, бүгд хос хосоороо харин Niall хоцрох бололтой оройтож байх чинь гэж бодлоо, Zayn Perrie 2 үнэхээр гоё хосууд шиг харагдлаа. Би Perrie-тэй танилцсан, Sophia-тай ч бас тэр 2 2уулаа хөөрхөн юм байна лээ, Тэр 2 нэг анги гэсэн, тийм ч болохоор сайн найзууд, бас сайн найзуудын найз охидууд. Би ч дотроо атаархаж байв. Бас тэр цаана.. Tiffany Harry 2 маш дотно яриа өрнүүлж, яг л хосууд шиг харагдаж байлаа. Би холоос Tiffany руу ирэмчихээд буйдан дээр Lou-тэй цуг Niall-ыг хүлээж суув. Би ганцаараа л хүлээж байсан байх л даа. Тэгээд Lou бид 2 багахан яриа өрнүүлэв. Тэр гэнт миний өөдөөс хараад шууд намайг үнсчихэв, би балмагдаад хөдөлж чадахгүй байж байхад Niall ирчихсэн бид 2ыг хараад зогсож байв. Niall маш ууртай харагдлаа, тэр бушуухан шиг хаалга руу зүглээд хаалгыг чанга гэгч нь хаачихав... Ингэж би цочиж сэрлээ, бурхан минь ашгүй зүүд байжээ. Би тайвшраад орон дээрээ хэвтэж байгаад цагаа хартал үдэшлэг эхлэхэд 30хан минут дутуу байв. Би хурдхан босоод даашинзаа өмсөөд үс гэзгээ янзлаад гарав. Lou-гийнд очлоо. Би зүүдээ бодон Lou-гээс ер нь хол байя гэж бодлоо. Гэр лүү нь ороход яг л миний зүүдэлж байсан шиг бүгд хос хосоороо, харин азаар Niall ирчихсэн байв. Би баярлаад түүнийг тэврээд авав. Бүгд бид 2 луу гайхан харж байв. Би ч бантаад:
- Заза, бүгд ирчихсэн юм чинь үдэшлэгээ эхлье, гэж хэллээ. Энэ үг намайг банталтаас салгаж чадсан юм. Үдэшлэг эд дундаа явж байв. Niall намайг дуудаад бид 2 дээшээ гарав...
A/N: за уучлаарай.. жоохон ч гэсэн иймэрхүү хэсэг оруулвал сонирхолтой болох байх. ✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now