Хайр эхлэв.

1K 52 0
                                    

Өнөөдөр баасан гараг, партины үдэш. Бид ахлах ангийн сурагчид, бага ч болов алкохолны төрлийн юм хэрэглэсэн. Бид бүгд уусан болохоор доод давхарыг ёстой солиоруулж байв. Хөвгүүд дуулаад л, Niall гитараа дараад л, тэр гитартайгаа төгс харагддаг, түүнд би бүрэн уусаж байлаа. Хөвгүүд дуулж дуусаад бүжиглэцгээж байв. Zayn бүжиглэж чаддагүй гэсэн, тийм болохоор тэр зүгээр л тамхиа сороод сууж байв. Сонсохнээ Zayn 15тайгаасаа тамхи татаж эхэлсэн гэсэн байхаа..
Niall намайг дуудаж дээд давхар луу цуг гарцгаав, бид унтлагын өрөө лүү нь орсон. Тэнд Lou-гийн багын зураг болон, хөвгүүдийн багын зураг байлаа, би зурагнуудыг сонирхож суув. Намуухан хөгжим эгшиглэж эхэллээ, би Niall руу харахад тэр над руу хайрын харцаар харан инээмсэглэж байв. Би ч түүн рүү харж инээмсэглэлээ. Тэр над дээр хүрж ирэн гарт байсан зургийн цомгийг буцааж тавиад миний гарнаас бариад мөрөн дээрээ дохуулаад бид намуухан хөгжмийн аясаар бүжиглэж эхэлсэн. Niall бид 2 жаргалтай байсан нь илт. Тэгээд тэр ам нээж:
-Lucy?
-Яасан?
-Би чамд энийг хэлэх гэж их бодлоо.. Би чамд хайртай. Надтай үерхээч? Би үүнийг хэнээс ч илүү хүсч байсан ч бодож үзлээ. Бид танилцаад 2 долоо хоног л болж байна. Би тэрнийг бүрэн мэдэхгүй.. Тэгэхдээ үерхсэнийхээ дараа бүрэн мэдэж болно шүү дээ. гэж бодоод
-Тэгьеэ, хоёулаа үерхье. гэж хэлэхэд Niall үнэхээр баярласан харагдаад намайг дээш өргөөд эргүүлэв. Би инээгээд:
-Хаха, Niall одоо болноо. гэхэд Niall намайг доошоо буулгаад урьдын л адил үнсэлцэв. Бид 2 үнсэлцэж байгаад орон дээр хэвтэв, Niall миний дээр гарна.. Би сандарч эхэллээ.. Уусан алкохолны төрлийн юмнаас болоод толгой өвдөн мансуурна. Нэг мэдэхэд өглөө болсон байлаа. Бид 2 орон дээр хэвтэж байлаа. Niall миний хажууд унтана. Тэр унтаж байхдаа хүртэл өхөөрдөм царайгаа гаргана.Би босох гэтэл хувцасгүй байгаагаа анзаарлаа.. Би өчигдөрийн болсон явдлыг санахыг хичээнэ. Бид 2 үнсэлцэх хүртэл л санаж байлаа. Би чинь одоо Niall-ын найз охин юм байна шүү дээ хэмээн хувцасгүй байгаагаа мартан босож хувцасаа өмслөө. Би хэт их чимээ гаргасан юм болов уу? Niall сэрчихэв. Би:
-Хонгор минь, сайхан амрав уу? гээд инээхэд,
-Тэглээ, гээд над руу хараад инээв.
-За би нүүр гараа угаачихаад ирье. гээд ариун цэврийн өрөө орчоод гараад ирэхэд Niall хувцасаа өмсчихсөн байв. Би Niall дээр очоод:
-Niall би өчигдөрийн болсон явдлыг санадаггүйэ, би зөвшөөрсөн хүртлээ л санаж байна гэхэд
-Тэгвэл сануулаад өгьеө! гээд намайг үнсээд орон дээр хэвтээд миний хувцасыг тайлж эхлэв. Би сандрахдаа:
-Заза Niall би саначих шиг боллоо, гээд босов. Niall инээчихээд
-Би ариун цэврийн өрөө ороод ирье гээд явав. Би хурдхан шиг доошоо буугаад хартал, энд бөмбөг дэлбэлчихээ юу гэмээр аймшигтай болгосон байв. Бүгд унтаж байлаа. Харин Tiffany Harry 2 алга. Би бодохдоо Harry Tiffany-г хүргэж өгөхөөр явсан юм байхдаа гэж бодлоо. Би цаг хартал 9. Эд нар ч орой унтсан бололтой гээд би юмнуудыг цэвэрлэж байтал Niall дээрээс бууж ирээд
-Наадхыг чинь үйлчлэгч ирээд цэвэрлэчихнээ гээд намайг дагуулаад буйдан дээр суув. Бид 2 юм ярьж сууж байтал тэд нэг нэгээрээ сэрж эхлэв. Tiffany Harry 2 дээд давхараас бууж ирнэ. Би гайхаад Tiffany руу хартал Tiffany байдгаараа жаргалтай харагдана. Би энэ 2 бас юу хийчихсэн байнаа гэж бодоод сууж байв. Бүгд сэрж, юун өглөөний цайгаа уух манатай хүмүүс. Бүгд толгойгоо барьцгаана. Niall, Tiffany, Harry бид 4өөс бусад нь. Niall бүгдэнг нь дуудаад намайг хөтлөөд явав. Бүгд цугларсны дараа Niall:
-Lucy бид 2 үерхэж байгаа гэж хэлэв. Бүгд бөөн баяр болж "За баяр хүргье, хуримандаа уриарай" гэхчлэн хэлцгээв. Би ч ичиж байлаа. Lou рүү харсан нэг л уравгар байна. Би яасын бол гэж бодож байтал Harry босч ирээд:
-Бид 2 ч гэсэн гээд, Tiffany руу харав. Бас л бөөн баяр болж байлаа. Lou нэг инээчихээд л дахиад нөгөө уравгар царайндаа буцаад орчихов. Би гайхаж л байлаа.
Нэг шөнийн парти дуусч бүгд гэр гэртээ харихаар болов бүгд хос хостойгоо явна. Niall бид 2 цаашаа явж байтал, Zayn араас гүйж ирээд:
-Өчигдөр та 2 юу хийсэн бэ? гээд ёжтой гэгч нь инээгээд асуув. Niall инээснээ над руу хараад намайг ичсэнийг харсан юмуу.
-За явж үз, Perrie хүлээгээд байна. гэхэд Zayn:
-Би та 2ыг мэдсэн шүү!! гээд инээгээд яваад өгөв.
Zayn бүжиглэхгүй гэж сууж байгаад бид 2ыг харчиж л дээ. Ямар зивүүн байнаа гэж бодлоо. Бид 2 юм ярьсаар манай гэрийн үүдэнд хүрч ирэв. Niall:
-Ер нь би танайд орж ээжтэй чинь танилцья гэв.
-Айн?! Дараа больёо гээд Niall-ыг арай гэж нэг юм болиулав. Niall:
-Маргааш хонгор минь завтай юу? хоёулаа парк орж жоохон зугаацья гэхэд. Надад ч татгалзаад байх шаардлага алга.
-За тэгьеэ, гээд Niall-ыг үнсээд би гэртээ оров. Маргааш хурдан болохыг тэсэн ядан хүлээнэ.
A/N: за ёстой уучлаарай.. Зарим fanfiction-ууд энэнээс ч аймар байдаг юм байна лээ, минийх хажууд нь харин ч гайгүй шүү! ✌✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now