2. На Лена

Comincia dall'inizio
                                    

"Та гарах гэж байгаа юм уу? Хатагтай." хэмээн хөгшин эр асуухад

"Тийм ээ, авга ах Бори, бид гол харш руу явах хэрэгтэй байна л даа, би аль хэдийн тэдэнд очиж байгаагаа хэл дуулгасан."

Авга ах Бори "Ойлголоо хатагтай" хэмээгээд сүйх тэрэгнийхээ хаалгыг онгойлгон өгөв.

Хатагтай нар тэргэндээ орж сууснаар тэрэг шуудхан хөдөлж, нэг цагийн дараа гэхэд тэд Хэригийн энэ ертөнцийн эцэг эх амьдардаг гол харшид хүрэлцэн иржээ.

"Аав аа" Хэри хаалгаар орсон даруйдаа л ориллоо.

Эцэг, эх нь үүд рүүгээ яаравчлан очоод охиноо тэврэн авна.

"Өөв хонгор минь, хэр байна даа? Бид чам руу очиж, уулзах гэж байсан шүү дээ." хэмээн ээж хэлэхэд аав нь "Хэрвээ би ийм зүйл болно гэдгийг мэдсэн бол тэр новштой охиноо гэрлэхийг зөвшөөрөх ёсгүй байсан юм." гэсээр нударгаа чангалах ажээ. Тэр маш их уурласан гэдэг нь ойлгомжтой.

Хэри аавынхаа зангидсан нударгыг хоёр гараараа зөөлөн атгав.

"Аав аа зүгээр ээ, болоод өнгөрсөн зүйл шүү дээ! Гэхдээ та надад түүнээс салахад юу хийх ёстойг минь хэлж өгч туслаач." гэж хэлээд аав руугаа өрөвдөлтэй харцаар горьдлого тээн харна.

Эцэг эх нь хоёр биен рүүгээ хараад санаа алдав.

"Бид бүгдийг хийж үзсэн, охин минь. Харамсалтай нь ямар ч арга байхгүй. Энэ улс болоод ялангуяа тэдний гэр бүл салалтыг хатуу цээрлэн хориглодог. Тэд маш хуучин уламжлалтай болохоор дүрмээ зөрчхийг зөвшөөрөхгүй. Бас хамгийн гол нь өвөг дээдсийн захиас тэдэнд тун ариун нандин. Тиймээс бид ямар ч нэмэргүй." хэмээн гуниг дүүрэн хоолойгоор тайлбарлав.

Хөмсгөө байдгаараа зангидах Хэри "Энэ ямар гээчийн утгагүй ертөнц вэ?" хэмээн бодно.

"Миний бодлоор бид эхлээд суусан нь дээр байх. Ааваа, ээж ээ."

Тэр эцэг эхдээ санал болгосноор тэд эртний чамин хийцтэй цэлгэр том зочны өрөөнд зөөлөн тухлаг буйдан дээрээ сууцгаалаа.

Эцэг нь охиноо өрөвдөнгүй харууслын харцаар харна.

"Ийм нөхцөл байдалд оруулсанд уучлаарай, хонгорхон минь." гэж гунигтай хэлэхэд Хэри толгой сэгсрэв.

"Санаа зовох хэрэггүй дээ, аав аа. Би өөрөө зохицуулна аа. Зүгээр л та надад ганцхан амлалт өгчих! Хөндлөнгөөс огт оролцохгүй гэж. Кэтид юу хийснийг тань би мэдэж байгаа. Та нарыгаа тийм зүйлд хутгалдаасай гэж би үнэхээр хүсэхгүй байна. Тийм болохоор юу ч битгий хий." хэмээн шуудхан агаад хатуухан хэлж орхилоо.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Dove le storie prendono vita. Scoprilo ora