•1•

148 18 0
                                    

Hemi's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Hemi's POV

Эмч над руу өрөвдсөн харцаар хараад:
"Чи түүнд хайртай боллоо гээд чи түүний хүчирхийллийг тэвчээд суух болж байна уу?"

Хүн болгон л ингэж хэлдэг тэд бүгд л ингэдэг гэхдээ тэр хайр гэгч новшийн зүйл надад хараагдсан мэт л.
Магадгүй би үйлийн үрээ эдэлж байгаа бололтой.

"Юу гээч хайр гэдэг чинь шууд л хайрлахаа больчихдог зүйл биш."
"Та үүнийг мэдэх л байлгүй дээ эмчээ?"
Жэксон гэгч залуу уруулаа жимийгээд:
"Тэр чамд яаж ханддаг талаар яриач? Эхнээс нь дуустал."

Би уртаар санаа алдаад Жин бид хоёрын харилцааны тухай ярьж эхлэв.

"Жин бид хоёр үерхээд хоёр жил болж байна. Өмнө нь бид уулздаг байсан юм. Магадгүй найман сар байх. Тэр хугацаанд би түүнийг хангалттай таньжээ гэж бодсон. Бид үеэрхээд хоёр сар болсны дараа тэр надаас хамтран амьдрах талаар асуусан. Тэр үед би түүнд ухаангүй дурлачихсан байсан. Бид хамтран амьдраад сар гаруй хугацаа болж байхад тэр надад санал тавьсан юм." би инээвхийлээд нүдэндээ цийлгэнэсэн нулимсаа урсгахгүйг хичээн дээш хараад:

"Тэр японы залуусын цуврал үзэх дуртай. Тэгээд Сокжиний надад тавьсан санал бол...
Хаха энэ үнэхээр инээдтэй л дээ тэр намайг өөрийнхөө БЯЦХАН ОХИН нь болооч гэж гуйсан... Би тийм зүйл мэдэхгүй байлаа... Хайртай хүнийхээ төлөө юу ч хийсэн хамаагүй байсан юм...
Хамгийн тэнэг нь би тэр зүйлийг мэдэхгүй байж л ЗӨВШӨӨРЧИХСӨН..."

"Psycho"Where stories live. Discover now