Ян Хэри (6)

Start from the beginning
                                    

"Өө, харамсалтай юмаа." гэж ээж нь хэлэв.

Ян ээж хийж байсан зүйлээ дуусгачхаад охиндоо тавагтай зуушаа сарвайхад Хэри түүнийг нь аваад хоолоо идэж эхлэв.

"Хонгор минь чи мэднэ дээ, заавал ийм зүйл хийх шаардлагагүй шүү дээ! Энэ байшин бидний хувьд хангалттай том, бас чи ээжийнхээ гарын хоолыг санана биз дээ!" гэсээр ээж нь түүнийг үлдээхийг хүсэж байлаа. Тэрээр Хэриг биеэ даасан байхыг хүсдэг гэдгийг мэдэх боловч эсрэгээрээ эцэг эх нь хүсэхгүй байгаа нь түүний хэрхэн их хичээж, амрах ч завгүй өдөр шөнөгүй ажиллаж байгаад нь санаа зовж буйтай холбоотой юм.

Хэри ээж рүүгээ инээмсэглэв. Тэр дутуу идсэн хоолоо лангуун дээр тавиад ээжийгээ зөөлөн тэврээд хацар дээр нь үнслээ.

"Санаа зоволтгүй дээ, ээж минь. Би өөртөө сайн санаа тавьж чадна аа. Эсвэл та өдөр бүр ирээд намайг шалгаж байж болно шүү дээ." Хэри ээжийнхээ энгэрт шигдээд аяархан хэлэхэд

Ээж нь хөнгөн санаа алдан "Ойлголоо! Би чамайг үнэхээр ятгаж чадахгүй бололтой." гээд охиныхоо хацрыг бариад зөөлөн илсээр инээмсэглэв.

"Би дөрвөн бяцхан дэгдээхийг сэрэхээс өмнө явах хэрэгтэй." хэмээгээд Хэри хөнгөн инээд алдах аж. Ямар байсан одоогийн байдлаар ноён Жактай тохиролцоонд хүрэхээс хойш түүнд хийх ажил маш их байна.

Ээж нь түүн рүү хараад "Тийм ээ, чи явсан нь илүү дээр. Үгүй бол тэд чам дээр шаваад тайван байлгахгүй байх." Ээж нь түүнийг явахыг уриалав.

Хэри "За тэгвэл өнөө орой уулзъя."

Харин энэ үед хэн нэгэн болох Хэриг танддаг хүн түүнийг орноосоо босож, өдрийн бэлтгэлээ хийж байхыг том дэлгэцээрээ үзэж байв. Тэр нууцлаг эр нь хаана ч байсан түүнийг ажиглаж, танддаг гэдгийг Хэри огтхон төсөөлөөгүй.

Долоон сар өнгөрсний дараа Хэри шинэ байраа тохижуулахын зэрэгцээ аавынхаа компанийг ажиллуулж, завгүй өдөр хоногийг өнгөрүүлсээр. Тэдгээр өдөр саруудад Юүнхо түүнтэй оройн зоог барихаар үргэлжлүүлэн холбоо барьсаар байсан боловч Хэри тэр болгонд нь шалтаг хэлж байлаа. Гэсэн хэдий ч тансаг үнэтэй бэлэг, цэцгийг тасралтгүй илгээнэ. Үе үе тэрээр харилцаа холбоо тогтоохын тулд гэр бүлийнх нь компанид зорин очдог боловч Хэри үргэлж нуугдана эсвэл түүнийг ирэх тухай мэдээг сонсвол шууд л компаниасаа явна.

Чанмин ч мөн адил бэлэг болон бяцхан захиагаа үргэлжлүүлэн илгээдэг. Харин Хэри бүгдийг нь үл тоомсорлодог. Тэр Чанмин, Юүнхо нараас авсан бэлгүүдээ туслахууддаа тараах бүрт тэд баяртай хүлээн авдаг бөгөөд ялангуяа эмэгтэй үйлчлэгч нар тансаг гоёл чимэглэлтэй болсондоо туйлын сэтгэл хангалуун байдаг аж. Мөн Хэри тэр хоёр залуу руу ирсэн бэлгийг нь буцаах гэж оролдсон боловч оронд нь бүр ч илүү олон бэлэг хүлээж авах болсон юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now