Өглөө ирэхэд Хэри нүдээ алгуурхан нээнэ. Түүний толгойд ирвэс эр тэр даруй орж ирсээр бодогдох аж. Хэри сэрэмжтэй чимээгүйхэн майхнаасаа толгойгоо цухуйлган өнөөх эрийг байгаа эсэхийг шалган нүдээ эргэн тойрноороо гүйлгэн ажиглалаа. Майхнаасаа гарахад гадаа нь хэн нэгэн байх ямар ч үл мөр үзэгдээгүйд түүний сэтгэл ихэд хөөрөв. Гэхдээ тэр залууг ахин ирэхгүй гэсэн баталгаа үгүй учир энэ газраас нүүж өөр нэг агуй хайх талаар бодсон боловч хоёр дахь даалгавар нь гэнэт толгойд нь зурсхийн орж ирсээр тэрхүү бодлыг нь нясалж орхих нь тэр.

Тэр юуны түрүүнд өнөөх хүнтэй ярилцангаа хүзүүний зүүлтээ асуугаад тэр покер царайт ирвэс эртэй хэрхэн найзлах талаар төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Түүний баруун нүдний буланд үзэгдэх зүйл анхаарлыг нь татаж, майхан руугаа буюу тэр зүйл рүү очив. Энэ нь өчигдөр ирвэс залууд ид хэмээн өгсөн том шарсан махтай байсан таваг юм. Харин одоо энэ таваг хоосон байна. Хэри инээмсэглэн тавгаа аваад дотогш орлоо. Тэр ирвэс эргэж ирэхгүй гэж бодоод өглөөний цайгаа бэлдэж эхлэв. Олон төрлийн амтат жимсээр хольсон салат хийжээ.

Хэдэн минутын дараа тэр салатаа идэж эхэлнэ. Хоол идэж байхад нь хэн нэгэн түүний нуруун дээр тогших шиг болж шуудхан эргэж хараад хөлдсөн мэт хөдөлгөөнгүй болчхов. Түүний халбага аманд нь наалдсан байв. Вону нуруун дээрээ том буга үүрчихсэн байх бөгөөд бугаа Хэригийн урд хэвтүүлэн тавив. Харин Хэри буга руу хараад дараа нь Вону руу гайхсан харцаар ширтэнэ.

"Өчигдрийн махаа солилцож байна." гэж Вону тайлбарлалаа.

Гайхалтай нь Хэри түүний хэлснийг ойлгоод бүр ч их цочирдлоо. Ирвэс эр сая Солонгосоор чөлөөтэй ярьсан уу?

"Чи-чи намайг ойлгож байна гэж үү?" Хэри үнэхээр цочирдсон тул хөмсгөө бага зэрэг зангидан сэжиглэсэн харцаар харан асуулаа.

"Тийм ээ." хэмээн Вону бардам гэгч нь хэлэв.

Хэригийн эрүү доош унжиж аман дахь халбагаа унагаж орхилоо. Энэ эмгэнэлтэй түүхэнд ийм зүйл тохиолдож байгаагүй. Тийм байхад яаж боломжтой байх юм бэ?

"Системээ сайн уу? Би нэг зүйл асууж болох уу?" Хэри оюун бодолдоо санаа зовнингуй ярьсан боловч хэдэн минут өнгөрөхөд хэн ч түүнд хариу өгсөнгүй.

Тэр найдвар тасран санаа алдав.

"Тэгэхээр энэ бүх хачин үеүдэд чи намайг ойлгож байсан юм уу?" гэж тэр дахин асуув.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now