Ян Хэри (1)

Start from the beginning
                                    

"Энэ бол ердөө л зүүд, зөгийн балхан минь. Чи сургууль руугаа явж кредитээ аваад ахынхаа компанид туслах хэрэгтэй" гэж аав нь шоолонгуй хэлэв. Тэд Хэриг компанийг нь тоохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ долоон хүүхдийнхээ дунд том охиноо компани удирдахдаа хамгийн шилдэг нь болж чадна гэдгийг ч мэддэг. Гагцхүү цорын ганц асуудал түүний залхуу зан.

Тэдний ар талд шаагин шуугилдах чимээ сонсогдоход Хэри тэр даруй эргэн хартал түүний ах дүү нар байх бөгөөд зарим нь гүйн ирж байх бол зарим нь нойрноосоо дөнгөж сэрсэн бололтой эвшээлгэж байлаа. Тэяан, Сынри, Жисүү, Жэнни, Ружэ, Лиса нар зочны өрөөнд орж ирлээ.

 Тэяан, Сынри, Жисүү, Жэнни, Ружэ, Лиса нар зочны өрөөнд орж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэри тэднийг хараад шууд л нэг бүрчлэн тэврэн авав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэри тэднийг хараад шууд л нэг бүрчлэн тэврэн авав. Харин тэд үхтлээ айн цочирдож орхих нь тэр. Ялангуяа Жисүү, Жэнни, Ружэ, Лиса нар.

Хэри тэднийг тэвэрч, нэрийг нь ахин дахин дуудаж байлаа. Одоо бол Хэри баяр хөөрийн нулимс асгаруулав. Тэр өөр юуг ч анхаарахгүй байлаа. Ах дүү нараа амьд, сайн байгааг харах нь хангалттай аз жаргалыг мэдрүүлнэ. Тэр хуучин амьдралдаа өөрөөс болж гэр бүл нь ямар болсныг эргэн дурсаж, өөрийгөө харааж байдаг. Хэри тэднийг тэврэхээ зогсоож чадахгүй байлаа. Дүү нар нь санаа зовсоор эцэг эхээ харав.

Харин тэдний эцэг эх амаа чихэндээ тулах хүртэл инээмсэглэж байгаа нь магадгүй тэнгэр бурхан тэднийг сонссон бололтой. Хүйтэн хөндий, ааш муутай, этгээд охиныг нь хүмүүжилтэй болгон өгчээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now