10. Ван Люси

Start from the beginning
                                    

Одоо Жоншины хувийн нарийн бичиг нь эрэгтэй хүн билээ.

Тэү аавынхаа ажлын өрөө рүү гүйн хаалганы өмнө ирээд аяархан тогшиход дотроос орох зөвшөөрөл өгөх аж. Жоншин хүүгээ хараад баярлан, инээд тодруулсаар тэврэн авав.

"Аялал чинь хэр байв даа?" гэсээр Жоншин асуухад Тэү "Сайн байсан аав аа, Дашрамд хэлэхэд ээж сайн уу гэсэн бас эдгээр бол таны надаас асуусан бичиг баримт" хэмээв.

Жоншин урд нь зогсох залуу эрийг анхааралтай харж байлаа. Энэ залуу туйлын бахархмаар, түүний хүүхдүүд бүгд ухаалаг, бас чадварлаг. Тэрээр бүх сайн, өв тэгш зүйлсийг тэдэнд заан удирдан чиглүүлж, гэртээ хичээнгүйлэн ажилладаг эхнэртээ үргэлж талархаж байдаг билээ.

Энэ үед хотын нөгөө талд шуурхай мэдээ явж байх аж.

"Тавдугаар өргөн чөлөөний урд эгнээнд Террорист халдлага үүсэж, машин зам дээр томоохон тэсрэх бөмбөг суурилуулснаар энэ зам дээр зорчиж байсан тээврийн хэрэгслүүд хүчтэй дэлбэрэлтэд өртжээ. Машин дээрх зорчигчдын ихэнх нь газар дээрээ амиа алдаж, мөн олон тооны хүмүүс үхлийн аюултай байгаа харамсалтай хэрэг гарсан байна"

Жоншины ажлын өрөөнд:

"Хөөе ааваа, миний бие даасан компанийг танай компанитай хамтран ажиллах талаар та ямар бодолтой байна? Ээж намайг тантай хамтарч ажиллах хэрэгтэй гэж хатуухан хэлсэн боловч миний орлого танай компанийхаас өндөр байгаа тул би багахан эргэлзэж байна л даа" гэсээр Тэү нүүрэндээ чөтгөрийн инээмсэглэл тодруулан хэлэв.

Жоншин хүүгийнхээ дагзыг цохиод "Миний компаний орлого чинийхээс доогуур байгаа гэж хэн хэлж байна? Бас чи ээж, бид хоёртоо тэрбум долларын өртэй хэвээр байгаагаа битгий мартаарай!" гэж Жоншин дурдав.

"Заза аав аа, би өвөөгөөс өрөө төлөх туслалцаа хайх болно оо" гэсээр Тэү шоолох аж.

"Тэгж бодоод ч хэрэггүй шүү! Ээжгүйгээр бол би чамайг аль хэдийн хүлээн зөвшөөрөхөө больчихсон байгаа" хэмээн хэлээд Тэүг няслах нь тэр.

Тэү "Аувв, энэ чинь өвдөж байна." гэж духаа илсээр бувтнав.

Аав, хүү хоёул тачигнатал инээлдэх аж. Тэдний эцэг үрийн харилцаа үнэхээр дулаан, бас яг л найзууд шиг байдаг билээ.

Дуу шуутай, хөгжилтэй тэдний инээдийг утасны хангинах дуу тасалдуулж орхив.

Жоншин утасны дэлгэцээ харахад үл мэдэх дугаар байлаа. Түүний энэ гар утасны дугаарыг эхнэр болон эцэг эхээс нь өөр хэн ч мэддэггүй юмсан.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now