8. Ван Люси

Start from the beginning
                                    

"Зүгээр дээ, өнөөдөр бидний хуримын ойн баяр бас би ресторанд захиалга өгчихсөн байгаа" гэж хэлээд Хэригийн бэлхүүсийг тэврэв.

Хэри "Ойлголоо" гэсээр толгойгоо дохиж, тэд хамтдаа өрөөнөөс гарлаа.

Ким нарийн бичиг тэднийг явах гэж байгааг мэдээд инээмсэглэн толгой бөхийх аж.

"Уулзсандаа таатай байлаа, хатагтай Хэжин. Дараа дахин уулзацгаая" Хэри нарийн бичигт хандан эелдгээр хэллээ.

"Тийм ээ, эзэгтэй" хэмээн ахин бөхийлөө.

Жоншин Хэригийн бэлхүүсээр тэврэн цахилгаан шатанд дагуулан орлоо. Ажилчид аль хэдийн захирлынх нь хажууд зогсох эмэгтэйг эхнэр нь гэдгийг мэдчихсэн байлаа. Хэриг энэ барилгад хөл тавих үед тэдний гүйцэтгэх захирлын эхнэр ирсэн тухай мэдээ барилгын өнцөг булан бүрт тэр дороо тархсан юм.

Тэдний харж буй эмэгтэй, түүний нүүрэнд тодрох мишээл нь эелдэг ялдам, үзэсгэлэнтэй байх аж. Түүний өмссөн цагаан даашинз энгийн боловч төрөлхийн гоо сайхан нь жирийн хувцаслалтад далдлагдах боломжгүй юм. Гэрэлтсэн нүд, тэгш хөл, булбарай цагаан арьс гээд тэр яг л алдартай сэтгүүлийн загвар өмсөгч шиг. Цахилгаан шатанд зорчих бүх эрэгтэй ажилчид металл хаалганд буух Хэригийн тусгалаас харцаа үл салгаж чадна. Тэд захирлынхаа эхнэр гэдгийг ч мартан гоо үзэсгэлэнг биширч байлаа. Харин энэ үед Жоншин ч мөн адил хаалганд тусах өлөн чонын нүдтэй залуусыг хараад хөмсгөө зангидах нь үүнд ямар дурамжхан байгааг харуулна. Тэдэнд энэ эмэгтэйг өөрийнх нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Жоншин Хэриний мөрийг үнсээд, бас гаран дээр нь дахин үнслээ. Хариуд нь Хэри юу болсон тухай асуувал тэрээр үл тоох аж. Тэдний ард байх зарим эмэгтэйчүүд баясан, хөхрөлдөн инээх бол эрчүүд нь худал хий ханиалгана.

Цахилгаан шат хамгийн доод давхарт ирэхэд ажилчид захирал болон эзэгтэйгээ түрүүлж буулган тэднийг машиндаа суух хүртэл нь хүлээв. Тэд энэ хосыг үл хайхран зөвхөн Хэригийн тухай хов живийг ярих аж. Тэд захирлынхаа эхнэрийг харсан анхны удаа. Гэхдээ хэн түүнийг муу хүн гэж ярьж байна? Тэр нинжин сэтгэлтэй тэнгэрийн илч шиг харагдаж байхад? Урьд нь хүлээн авагчтай хэрхэн харьцсан нь тэдний түүний тухай бодох сөрөг бодлыг эерэг тал руу шилжүүлсэн билээ.

Оройн зоогны дараа, хосууд харшдаа ирэн орон дээрээ хэвтэцгээж байв. Хэри хуруун дахь алмазан шигтгээтэй бөгжөө харах бол Жоншин шинэ загварын бугуйн цагтаа ихэд сэтгэл ханамжтай байлаа. Тэд хамт ойн баяраа тэмдэглэж байгаа анхны удаагийнх дээр нэгэндээ бэлэг бэлдсэн нь ч анхных ажээ.

Жоншин эхнэрийнхээ зүг эргэж харан түүний нойрмог нүдийг ажиглана. Хэригийн өхөөрдөм хамар, дур татам уруул түүнийг амтлахыг урьж буй мэт. Жоншин удаанаар дөхөн уруулыг нь үмхэх нь тэр. Дараагаар түүний уруулыг зөөлөн хазлан сороход Хэри хариу үнсэв.

"Хмм" Хэри шүүрс алдан дуугарахад Жоншины гар түүний цамцан дотуур орж хөхийг нь зөөлөн базалж эхэллээ.

Хэри гэнэтхэн өөрийгөө эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэйг санав. Тэр өөрийгөө жирэмсэн гэж таамагласан ч хараахан баттай мэдэхгүй. Гэхдээ тэр хянамгай байхыг хүснэ. Тэр хурцлынхаа үеэр болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв нөхрийнхөө удирдлага дор байвал эрсдэлтэй байдалд учирна. Тэр жирэмсэн болсон гэсэн совин төрөхдөө үүсэж болох эрсдэлүүдийг судалж үзсэн билээ.

Хэри үнсэлтээ салган "Хэвт. Би чиний дээр байхыг хүсэж байна" гэж тачаангуй хоолойгоор дуугарав.

Тэрхэн зуур Жоншины нүүрэнд инээмсэглэн тодрон шаламгай гэгч нь өөрийгөө нүцгэлээд хэвтэх ажээ. Харин Хэри бүх хувцсаа удаанаар тайчин Жоншиныг байж ядуулна.

🔅🔆🔅

Маргааш өглөө нь Жоншин үргэлж явдгаараа ажилдаа явах бол Хэри өөрийн таамгаа батлахын тулд эмэгтэйчүүдийн эмнэлэгийг зорилоо.

"Баяр хүргэе, хатагтай. Та хоёр сартай жирэмсэн байна. Би таны бие болон урагт зориулж хэд хэдэн витамин, амин дэм өгөх болно. Хэрэв та хэт их бөөлжих эсвэл жирэмсэн эмэгтэйд хэвийн бус гэж үзэх олон асуудал байвал бидэнтэй холбоо бариарай"

Хэри хэт авиан зургийг хараад зүрх нь цээжин дотор үсэрч дэвхцэн догдолж буйг мэдрэв. Тэр зураг дээрх, түүний хэвлийд байх жижигхэн амьд биетийг нулимс цийлгэнүүлэн өхөөрдөж байлаа.

Мөн энэ бяцхан биет дөнгөж эхлэл нь ч Хэригийн анхны даалгавар амжилттай биелэгдэхэд нэг алхам ойртож байгаагийн шинж юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now