6. Ван Люси

Start from the beginning
                                    

Тэдний харц мөргөлдөх үед Хэри агшин зуур хөлдөж орхих нь тэр. Учир нь Жоншины хурц харц дэндүү хүсэл тачаал дүүрэн, бас аюултай харагдана. Гэвч Хэри мөрөө хавчин анзаараагүй мэт дүр эсгээд хувцасны өрөө рүүгээ алхахад Жоншин ч өөрийн мэдэлгүй түүнийг дагав.
Өмсөх хувцсаа сонгох Хэри өлгүүр дэх цамцыг сугалан авах гэж байтал түүний бэлхүүсээр булчинлаг том гар орж ирээд хатуу цээж рүү татах нь тэр. Түүнийг эргэж харахад Жоншин эрүүнээс нь бариад гүзээлзгэнэ мэт харагдах ягаан уруул дээр өөрийн уруулаа буулгалаа. Зөөлөн мөн энхрийхэн үнсэлт нь аажмаар илүү дур тачаалтай болох аж. Хэн хэн нь ихээр амьсгаадаж, уруулаа арайхийн салгахад Хэригийн уруул багахан хавдсан байв.

Жоншин "Чи дэндүү дур булаам" хэмээн чихний хажууд нь сөөнгө хоолойгоор шивнээд чихний гэдсийг нь үмхээд сулхан хазлав. Уруулаа шилэн хүзүүгээр нь гүйлгэсээр шимэн үнсэх бол Хэри хүзүүгээ улам гэдийлгэн таашаалыг илүү их мэдрэхийг хүснэ. Жоншин түүний анхилам үнэрт мансуурч өөрийн тэмдгээ үлдээх бол Хэри хойш ухарсаар ханатай нуруугаараа наалдаж орхив.

Залуугийн гар Хэригийн үл ялиг нойтон үсийг илбэн чихнийх нь араар хийж, тэдний хайр гийсэн гялалзсан нүд нэгнээ ховстсоор уруул нь хооронд аажмаар нийлэн шүргэлцэх алдад өглөөний танил чимээ Хэригийн гэдэснээс дахин сүр хүчтэйгээр дуугарснаар намуухан романтик орчин чанга инээх дуугаар эвдэгдэх нь тэр. Хэри ичсэнээсээ болоод түүний гарыг хөнгөхөн алгадан "Битгий шоолоод бай! Миний ингэж өлсөж байгаа нь чиний л буруу шдээ!" хэмээн хошуугаа унжуулан тунирхав.

Жоншин инээхээ болин түүний бэлхүүсээр татан зөөлөн тэврээд "Чамайг харахаа зогсоож чадахгүй нь. Чи намайг аргандаа оруулж, завхай зайдан болгоод байна. Би үүнийг удаан хүлээсэн болохоор битгий асуудлаас мултрах гээд бай!" гэсээр дур булаам хоолойгоор түүний чихэнд шивнэв.

Хэри түүнийг үл ялиг түлхэн "Больж үз! Ноён Жоншин" гээд инээмсэглэлээ нуухын тулд түүний хүзүүнд шигдэн хүзүүгээр нь гараа ороон тэврэв.

___

Тэд нэгнээсээ холдолгүй өрөөндөө цоожлогдон цагийг гайхалтай өнгөрөөх бөгөөд энэ үеэр Хэри дүрийн шинж чанараас хазайж буй тухай системээс ямар ч анхааруулга, сануулга сонсоогүй билээ.

Жоншин цамцныхаа товчийг товчлох ба тэр хэдийн үйлчлэгчдэд өрөөнд нь олон төрлийн амттан идэх зүйлс авчрахыг захиалсан байв.

Харш дахь бүх хүн айдас, түгшүүртэй байдаг байсан бол одоо өөр уур амьсгалтай болжээ. Тэд эзэн болон эзэгтэйнхээ дотно харилцааг хоорондоо ам уралдан ярилцах бөгөөд тэдний зарим нь үүнд баяртай байх бол зарим нь эсрэгээрээ.

"Ноён Жоншин, та өнөөдөр ажил руугаа явах төлөвлөгөөгүй юм уу?" хэмээн Хэри асуулаа.

Үнэндээ, энэ өдөр тэдний өрөөндөө үлдэж байгаа гурав дахь өдөр бөгөөд эдгээр хугацаанд тэдний хэн нь ч огт өрөөнөөсөө цухуйгаагүй. Бүхэл өдрийн турш хоорондоо тоглож, ярилцаж эсвэл зөвхөн нэг нэгнээ энхрийлж байсан юм.

Одоо бол Хэри түүний цээжийг дэрлэн хэвтээд хурууныхаа өндгөөр гэдэсний булчингууд дээгүүр нь зөөлөн гүйлгэж байв.

Жоншин цээжийг нь дэрлэх үзэсгэлэнтэй эхнэрийнхээ үсийг үнэрлэн уушгиа дүүргэх аж. Тэдний бүтээсэн олон хайр, хамтдаа өнгөрүүлж буй эдгээр хоногуудад Жоншин Хэриг өөрийн бодож байснаас нь огт өөр гэдэг дүгнэлтэд хүрсэн билээ.

Тэр Хэригийн чихний омгийг зөөлөн хазаад чихэн дээр нь сулхан шивнэлээ.

"Надад энд хийх илүү сэтгэл хангалуун ажил байгаа болохоор хаашаа ч явахгүй!" хэмээгээд ухас хийн түүний дээр гаран инээмсэглэн
"Хүүхэд хийх нь яг одоо хамгийн чухал нь" хэмээгээд жуумалзах нь тэр.

Хэри дээрээ байх залуугийн гэрэлтсэн нүд рүү ямар ч хувиралгүйгээр гөлрөөд удалгүй түүний царайнд өхөөрдөм инээмсэглэл тодорч, Жоншины халуухан үнсэлтэд хариу өгөв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now