Тэр үүдний зүг алхахдаа эргэн тойронтойгоо танилцан өөрийгөө тайвшруулж байв. Харшийн хаалганд тулж ирэхэд хар өнгийн тенээр бүрхэгдсэн Мерседес машин зогсож байх бөгөөд жолооч нь зорчигчийн суудлын хажууд тушаал авсан номхон цэрэг шиг хөдөлгөөнгүй зогсоно. Хэри удаан эрхэмсгээр машин руу алхахад жолооч түүнд бөхийн мэндлээд хаалга онгойлгон дотогш орохыг урилаа. Хэри түүн рүү харан зөөлөн инээмсэглээд машинд орон суух гэхэд түүний нөхөр гартаа барьсан чухал бичиг баримтаа анхааралтай ажиглан сууж байв. Тэрээр Хэриг машинд сууна хаалгаа хаасны дараа хальтхан нүдний булангаараа түүн рүү харчхаад хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ.

Энэ мөчид Хэри түүний царайг хармагцаа гаслант аймшигт мэдрэмжүүдэд бүрхэгдэх нь тэр. Өмнөх амьдралын яргаллууд түүний толгойд зурсхийн сүлбэж, нуруугаар нь жихүүн салхи гүйх мэт болсоор цээж нь айдас түгшүүрт эзлэгдэнэ. Тэр чичигнэх гараа тас атган өнөөх залууг ахин ажлаа. Гэвч тэр зүгээр л буруу харсан байж. Жоншинийг түүн рүү хүйтэн харцаар хяламхийх хийх үед Чанминыг гэж андуурсан нь айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр болжээ. Гэхдээ тэдний биеийн хэмжээ, хар бор үсний өнгө, өндөр хамар, түүн рүү харах хурц харцаас нь болж цочирдож орхисон бололтой. Хэри энэ залууг анхааралтай гэгч нь ажиглана. Жижиг нүүр, урт хүзүү, хурц эрүү, өндөр хамар гээд тэр үнэхээр царайлаг юм.

Хэри түүнийг Чанмин гэж андууран аймшигт мэдрэмжүүддээ ороогдсон ч харин одоо уртаар амьсгаагаа гарган тайвширлаа. Тэр өөрийгөө шоолж байх аж. Цаашид бүх зүйлээ өөрчлөхийн тулд айдастайгаа нүүр тулах ёстой байтал өчүүхэн зүйлийг хий харан ингэж их айх гэж.

"Харж ханасан уу?"

Бодолд автан түүн рүү гөлөрч байхад Жоншины хүйтэн хоолой Хэриг цохиод авах шиг л болов. Түүнээс дэндүү их ичсэнээс болоод бүх цус нь нүүр лүү нь юүлэгдэж буй мэт мэдрэгдээд хоолойгоо засан хурдхан машины цонх руу толгой эргүүллээ. Тэр өөрийгөө тэнэг хэмээн дотроо үглэнэ.

Харин тэр толгойгоо цонх руу бушуухан эргүүлсэн учир Жоншины уруулын үзүүр өргөгдөхийг харж чадаагүй билээ.

Хорин минутын дараа тэдний машин И гэр бүлийн харшийн өмнө ирж зогсов. Энэхүү сүрдэм харш нь Европын чамин тансаг хийцтэй. Гэхдээ Хэрид энэ амаа ангайгаад гайхахаар шинэлэг зүйл биш. Хэдий тэр энэ харшийг анх удаа харж байгаа ч өмнөх амьдралдаа олон харш харж байснаас илүүтэй түүний биед танил дотно мэдрэмж мэдрэгдэх нь ойлгомжтой.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now