1. Ван Люси

Start from the beginning
                                    

Өөрийнхөө эхнэрийн тэсвэрлэшгүй үл тоомсорлолуудыг олон жилийн турш тэссээр байсан түүний амьдралд нарийн бичиг нь болох энэ ертөнцийн гол дүрийн эмэгтэй Ким Хэжин гэх бүсгүй гарч ирснээр агуу их тайтгарлыг өгч эхэлнэ. Тэр бүсгүй нь дундаж төвшний гэр бүлээс гаралтай боловч хичээнгүй, шаргуу хөдөлмөрч, түүнийхээ хүчээр нэр хүндтэй их сургуулийг төгсөж чадсан гайхалтай гэмээр эмэгтэй. Тэр ухаалаг, хэн ч харсан татагдахын аргагүй гоо үзэсгэлэнтэй, түүнд гол дүрийн эмэгтэйд байх ёстой бүх шинж тэмдэг бий. Ухаантай, нинжин сэтгэлтэй төгс тэрээр И гэр бүлийн компанид ажилд орсноор Жоншины ямар ч үед итгэж болох чадварлаг нарийн бичиг нь болсон.

Харин Люси хүүхдүүдээ асарч, халамжлахгүй үл тоодгийн улмаас Жоншин хоёр хүүхдээ өөрийн компани дээрээ авч ирэн биечлэн асардаг билээ. Хүүхдүүд нь ч тэр Люсийг өөрсдийн ээж хэмээн тодорхойлдоггүйг нь дурдъя.

Жил өнгөрөх тусам тэдгээр хүүхдүүд Хэжиний тусламжтайгаар эцгийнхээ бүрэн анхаарал халамж нь дор өссөөр байлаа. Эелдэг, ер бусын бүсгүй Хэжинтэй хүүхдүүд илүү гүн холбоосоор холбогдон дотносов.

Эцэст нь Жоншин болон Люси нь гэрлэснээсээ 15 жилийн дараа
салсан билээ.

Салсныхаа дараахан Люси өөрийгөө эдгэршгүй өвчин туссан гэдгээ олж мэдэв. Гэвч хамгийн аймшигтай нь түүнийг хүндлэх, хайрлах, түүн дээр зочлон ирэх хэн ч байгаагүйн улмаас тэрээр өвчиндөө энэлэн шаналсаар, орь ганцаар гаслантайгаар хорвоог орхино. Түүний араас гашуудан уйлах, түүнийг өгүүлэн санах ганц ч... ганц ч хүн байгаагүй. Үхэхээс илүү гунигтай, илүү аймшигтай нь хэн ч гараа сунгахгүй ганцаардлын далайд живсээр үхэх шүү дээ!

Энэ үед Хэжин болон Жоншин нь нүд унагам гайхамшигтай хурим хийх агаад харсан хүн болгон нь тэднийг аз жаргалаар бялхаж байгааг нь анзаарна. Мөн тэд Люсигийн хоёр хүүхэд дээр нэмэгдэн дөрөв хүүхэдтэй болсноор өнөр өтгөн гэр бүл болжээ.

Харин ухраан Жоншин болон Люсигийн гэрлэлтийн эхний жилийг дурдвал: Люси нь бал сарын аялалын эхний өдрөө л Жоншиныг өрөөнд нь ганцаар орхин явснаар эхэлж байсан. Учир нь тэр нөхөртэйгөө нэг өрөө хуваалцахыг огт хүсэхгүй байсан бөгөөд хуримынхаа дараа өөрийн дүрмийг тогтоох нь түүний хэрэгжүүлэх эхний алхам байлаа. Өөрийнх нь олон нийтийн эсвэл хувийн асуудалд оролцож, биендээ хүрэхийг зөвшөөрөөгүйгээс гадна тэд хоёул тус тусдаа унтлагын өрөөтэй болох нь тэр. Тэд гэрлээд хэдийн жил болж байгаа бөгөөд харшид байгаа хүмүүс тэднийг ямар таарамжгүй харилцаатай, хэрхэн амьдардаг болохыг бүгд мэддэг.

Харин дараа жилээс Люсид гэр бүлээс нь дарамт шахалт, сүрдүүлгүүд ирэх болов. Тэд охиноосоо зээ хүүхэд хүсэх агаад хэрэв бушуухан зээтэй болгож өгөхгүй бол түүнд ямар ч эд хөрөнгө өвлүүлэхгүй, мөн өгөх тэтгэмжээ хасах болно хэмээлээ.

Нэгэн өдөр Люси болон Жоншиныг тэдний гэр бүлийнхэн нь цуг оройн хоол идэхээр эртний сүрлэг харшдаа дуудна.

Үнэндээ энэ нь тэдний бүх гэр бүлээрээ оройн зоог барих эхний уулзалт бөгөөд өмнө нь тэр хоёрт урилга явуулж байсан ч Люсигийн завгүй цагийн хувиараас болоод Жоншин ганцаараа очиж түүний өмнөөс уучлалт гуйж байсан. Гэвч түүний очиж чадаагүй жинхэнэ шалтгаан нь тэр өдөр Люси шөнийн клуб явж, өөр залуутай зугаацаж байсан гэдгийг И эцэг эх олоод мэдчихсэн юм.

Тэр хоёрыг оройн зоогт урьсан гэсэн боловч тэднийг харшид орж ирэхэд ширээгээр дүүрэн Люсигийн тэрхүү өдрийн зургууд байх нь тэр. Уг нь энэ мэдээллүүдийг байгаагүй юм шиг хав дарахын тулд Жоншин ихэд хичээж, хэвлэл мэдээллийнхний амыг амжилттай тагласан ч түүний эцэг эх нь сүрхий хүмүүс юм.

Охиныхоо бурууд гэмшиж Ван гэр бүл тэднээс өршөөл гуйх бол Жоншин ямар ч авиа үл гаргана. Харин И эцэг эх багын найзуудаа бодон хүүдээ эхнэрээсээ салах эсвэл салахгүй байх шийдвэрийг өөрт нь олгов.

Төгсгөлд нь Жоншин эхнэрийнхээ олон бүтэшгүй ааш занг цаашид тэвчиж чадахгүйн улмаас түүнээс салж, энэ ертөнцийн гол дүрийн эмэгтэй Хэжинтэй гэрлэсэн билээ.

🔅🔆🔅

Одоогийн байдлаар Хэригийн биеийн эзэн болох Люси нь хараахан хүүхэд төрүүлээгүй бөгөөд энэхүү бие махбод эзэмшигчийн хүсэл нь Жоншинтой аль болох хурдан хүүхэдтэй болж, түүнийг зохих ёсоор өөртөө дурлуулах юм. Нөхөртөө сайн эхнэр, хүүхдүүддээ хайрлагдах жинхэнэ ээж болох нь чин хүсэл. Тэр Жоншины зүрхний галыг өдөөж, түүний хувьд цор ганц орших гол дүрийн эмэгтэй болох ёстой. Энэ бол Хэригийн эхний даалгавар.

Хэри саяхан орж ирсэн мэдээллүүдээсээ болж цочирдсон учир өөрийгөө тайвшруулан, чухал гэсэн баримтуудаа толгойдоо тэмдэглэн авахыг хичээж байх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now