"Яагаад хоёр чадварлаг, дур булаам бизнесийн магнет залуус жирийн нэгэн эмэгтэйн араас хөл алдан гүйж байдаг билээ? Би тэр эмэгтэйтэй дүйцэхүйц үзэсгэлэнтэй, мөн түүнээс ч илүү баян, эрх мэдэлтэй байхад.. тэр Ян Хэри надаас юугаараа илүү юм?"

Харин Жина энэ үед Юнуд сэтгэл алдран түүний сэтгэлийг хүлээн авсан юм. Тэр мөчид Хэри өөрт нь боломж ирлээ хэмээн сэтгэж Чанминтай хамт байж түүнийг өөрийн болгохоор сэтгэл шулуудавч тэр залуу Жинаг гэх хайраа гээгүйгээ байх аж. Энэ нь түүний атаа хорслын галыг арвалзуулан Жинаг шатны уруу түлхэж улмаар түүний төрөөгүй, хэвлийд бүрэлдэж байсан хүүхдийг нь алдахад хүргэв.

Үүнд ихээр хилэгнэсэн Юну, Чанмин хоёр Ян компанийг үндсээр нь сүйрүүлж улмаар Хэрийг хулгайлах нь тэр.

🔅🔆🔅

Шигүү ойн дунд сүндэрлэх барууны хийцтэй эртний нэгэн сүрлэг том харшийн доор байх нууцлаг зооринд Хэриг төмөр гинжин хэлхээгээр хүлэн хорьж байх нь тэр.

Шигүү ойн дунд сүндэрлэх барууны хийцтэй эртний нэгэн сүрлэг том харшийн доор байх нууцлаг зооринд Хэриг төмөр гинжин хэлхээгээр хүлэн хорьж байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүсгүйн үзэсгэлэнтэй царай танигдахын аргагүй болтлоо тамлагдаж, өмссөн хувцас нь хэдэн хэсэг болон урагдсан байв.

Хэри үхэх өдөр хүртлээ тарчлан зовоогдох ба түүний арьс зүс нь нүд халтирам болтлоо зүсэгдэн өмхөрч унан, яс нь төмөр гинжинд удаан хугацаанд цовдлогдож байсан учир хугаран цуурч, нарийн туяхан хуруунууд нь тасран унаж байлаа.

Тэр маш олон удаа, чин сэтгэлээсээ гэмшин Юну болон Чанминаас өршөөл эрэх ч тэдэнд огтоос өрөвдөж энэрэх сэтгэл байсангүй. Тэд яг л хүний ​​дүрд хувилсан тамын элч гэлтэй. Мэдээж хэрэг Хэри муу бүхнийг хийгээгүй бол хэзээ ч ийм байдалд орохгүй байх байсан ч тэд түүнийг зүгээр алчхыг хүсээгүй юм.

Хэри дээр зочлон ирдэг гурван хүн байх агаад нэг нь ухаан алдах бүрт нь ирж сэрээдэг хувийн эмч бол үлдсэн хоёр хүн нь мэдээж түүнийг тамлахаар ирдэг залуус аж. Чанмин өдөр бүр ирж тарчлаан зовоодог байсан бол Юну тэдний үзүүлбэрийг таашаах мэт бах таваа хангаж тухлан суудаг. Энэ нь тэднийг ямар араатан гэдгийг хангалттай харуулах биз.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now