Шинэ сургууль

3.7K 145 10
                                    

-"Lucy хонгор минь хичээлээсээ хоцрох нь анхны өдрөө хоцорч болохгүй шүү!" гэж ээж доод давхараас хашхирав.
Би явахад бэлэн болчихоод өглөөний цайгаа хагас хугас уучихаад, гарч явлаа ээж араас "цагийг сайхан өнгөрүүлээрэй, шинэ найзуудтай болоорой" хэмээн хашхирав. Би ч автобусандаа суугаад шинэ сургууль руугаа явлаа. Шинэ сургууль..
Аймшигтай энэ охидууд нь яасан ч задгай хувцасладаг юм бэ, Энэ хөвгүүд нь яасан дээрэлхүү юм, Эндээс би лав олигтой юм сурч чадахгүй нь бололтой гэж бодон багш нарын өрөө лүү явлаа. Багш нарын өрөөнд ээжтэй минь л чацуу боловуу гэмээр нэг багш угтаж авав
-Тэгэхээр чи Lucy Morgan байх нь ээ?
-Тиймээ хатагтай намайг Lucy гэдэг.
-Танилцсандаа баяртай байна. Чи намайг хатагтай Smith гэж дуудаж болно.
Ингээд бид 2 миний шинэ анги руу явлаа. Тэр манай ангийн багш болох нь тодорхой боллоо. Ангид ортол нөгөө л нэг задгай хувцасласан охидууд тэр дундаас нэг нь л гайгүй сурдаг байх гэмээр шил зүүсэн нэг даруухан охин байв, хөвгүүдийг харав (ээ бурхан минь энэ чинь яасан царайлаг залуу вэ) гэж нэг шаргал үст залууг бодож байтал хатагтай Smith
-За танилцацгаа энэ ангийн чинь шинэ сурагч Lucy Morgan. За чи тэр Tiffany Swan-ы хажууд суучих.
-За хатагтай. гэж хэлээд би нөгөө даруухан охины хажууд суув. Тэр их дажгүй ааштай охин байлаа. Би ч түүнтэй найзалж болох юм гэж бодлоо. Би хичээл орж байхад нөгөө шаргал үст залуу руу эргэж харав. Үүнийг анзаарсан Tiffany:
-Чи түүнийг цоолох нь байна. Тэрнийг Niall гэдэг. Niall Horan. Түүнийг битгий ширтээ манай ангийн ихэнхи охид түүнд сайн, мэдээж надаас бусад нь, Чи тэдний нэг болох гээ юу? хэмээн асуув.
-за юу гэж дээ ангийнхныгаа мэдэж авах гэж л харж байна. (худлаа)
Tiffany-г би итгэхгүй гэдгийг мэдэж байсан ч тэр итгэсэн юм шиг царайлав.
ашгүй хонх дуугарлаа үдийн цайны цаг. бүгд ангиас гарав.
Хоолны газарт:
Tif бид 2 нэг ширээ олон суув. Бид 2ын цаад талын цаад ширээнд Niall 4 царайлаг залуустай инээлдэн сууцгааж байв. Би Tiffany-гаас
-Тэд их сайн найзууд юм шиг байна?
-Тиймээ тэд бол сургуулийн хамгийн алдартай залуус, тэдний араас охидууд ёстой унаж тусна.
-Чамд бас нэг нь таалагддаг л биз? гэж би инээгээд тоглосон аятай асуув.
-Хмм.. Тиймээ тэр буржгар үстэй ногоон нүдтэй залуу. Би түүнийг өөр өөртөө буржакаа гэж өхөөрддөг.
-Хаха. Хөөрхөн юм бэ? Тэр тэгээд чамайг мэддэг юму? Чи харьцаж үзсэнүү?
-Намайг бол мэднэ. Тэгэхдээ харьцаж байгаагүй.
-Өө чи тэгээд харьцаж ч үзээгүй залууд сайн хэрэг үү?
-Тэр намайг өнгөрсөн жилийн сургуулийн зул сарын үдэшлэгт урьсан юм л даа тэгээд би охидуудын харц,дараа нь яах бол гэхээс айгаад яваа ч үгүй зөвшөөрөөчгүй.
-Өө чи чинь.. Зааз тэгэхдээ энэ охидууд нь нээрээ арай л аймар юм өмсөх юмаа. За тэр ч яахав тэр царайлгуудынхаа тухай яриач?
A/N: за сайн байцгаана уу? :) Энэ миний анхны fanfiction л даа тэгээд алдаа дутагдал их байгаа. Шүүмжлэл хүлээж авна, зөвлөгөө өгч байгаарай. Тэгээд туслаж байгаарай ✌✌
Үжээнээ ✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now