ChapNo1. Гэнэтийн бэлэг !

265 27 10
                                    

{ Wonho }
"🎶이걸 범죄라 할 수 있나
Knock knock 자 들어갑니다
넌 깜짝 놀랄게 분명합니다
들어가 확확 들어가 확확 무단침입
이걸 싫다 할 수 있나
Knock knock 자 들어갑니다
너 완전 심쿵할게 분명합니다
들어가 확확 들어가 확확 무단침입
이걸 범죄라 할 수 있나
니가 너무 헤매서 내가 왔어 (e o e o)
Hey, 거기 시시한 애들 치워 봐봐 (e o e o)
여기저기 어질러 시작이 좀 거칠어
Get up get up get up get up
이걸 멈추라 할 수 있나🎶"

Өглөөний 05:25 минут.
Сөүлийн чимээнээс хол, жижиг мужид ирсэн ч эртэч зан минь энэ цэнгэг агаарт илүү сэргэг болсон мэт л санагдаж байна.

Их сургуулиа төгсөөд л ажлын байртай болсон минь гэрийнхэнд маань бахархууштай хэрэг, харин надад гайхалтай хэрэг болсон юм.

Хэдий хотод биш ч гэсэн би нэг ахлах сургуульд багшлахаар болсон.

Энэ үнэхээр догдолмоор юм, бүр нулимс урсах нь.

{Author}
Гэсэн хэдий ч бодит байдал тэс өөр байсан юм.

Цагаан үст залуу энэ цагаар бэлтгэлийн хослолтой дасгал хийж, гүйж, харайж байгаа мэт санагдах ч үнэндээ зүгээр л шинэхэн байшингийнхаа үүдэнд дуу сонсонгоо тамхи татаад зогсож байгаа юм.

Түүнийг И Хусог гэдэг.
Аав нь Сөүлийн Үндэсний цагдаагийн газрын хурандаа, ээж нь Сөүлийн Их сургуулийн заах арга зүйн эрхлэгч юм.

Хэдий ар гэр сайн ч гэсэн залуу тун зоргоороо өссөн нэгэн болой.

Энд тэндгүй үсчээд, эцэг эхийнхээ хөрөнгөн дээр тарвалзаад байхгүй ч, хүссэнээ л хийж, өдий хүрсэн байв.

Тиймээс ч хаана ч хэний ч дор орохгүй тэмцэгч, басхүү хүсэл мөрөөдөлдөө бат зогссон хамгаалагч байхыг эрмэлздэг залуу юм.

Өглөөний 06:40 минут болоход тэрээр уснаас гарч, цай ундаа уун хувцаслаад шинэхэн сэтгэлээр шинэхэн ирээдүй рүү гээ алхаж явлаа.

07:35 минут, өглөөний тунгалаг агаар хацар хүзүүг нь илбэж, өөрийн эрхгүй жаахан хүү шиг догдлон алхах залуу 2 давхар цомхон сургуулийн хаалгыг татаж, үүдний харуулаас захиралын өрөөг асууна.

Төд удалгүй харуул хийдэг ахимаг насны эр цагаан үстийг 2 давхарын захын хаалганы өмнө авч ирэв.

Хусог дуугүйхэн хаалгыг тогшоод, хариу хүлээлгүй орж явчхав аа.

Хусогийг ороход захирал гайхашран,
-Би хариу хэлээгүй юмсан?

- Би хариу хүлээж зогсох гэж ирээгүй ээ. Өглөөний мэнд захирал аа. Сөүлийн их сургуулийг өмнө жил солонгос хэлний багшаар төгссөн И Хусог байна.
Энэ сургуульд томилогдсон, энэ томилолтын хуудас. Танилцаад га~ амьсгаа авалгүй дуржигнуулах үгсийг нь таслан захирал,

《School:The Problematic Teacher》حيث تعيش القصص. اكتشف الآن