•●•18•●•

Start from the beginning
                                    

---

Хорь гаран минут явсаны эцэст би нэг юм Ёнсандуд ирлээ. Урдаа нилээн том нууртай, түүнийг тойроод айлууд нь байх ба байгалийн үзэмж үнэхээр сайтай газар юм.
Би машинтайгаа удаан явсаар айлуудын хаягыг харж байлаа. Удалгүй Юнгигын гарахад зааж өгсөн түүний гэрийн хаяг нүдэнд минь тусахад жоохон сандарч эхлэв. Гэсэн ч би эргэлзэлгүйгээр хажуудаа байх тортой зүйлийг аваад машинаасаа буулаа.

---

Замын хажуугаар энэ хавийхны хүүхдүүд хөгжилдөн гүйлдэж ихэд дуу шуутай байв. Би явсаар түүний орчин үеийн хэв маяг давамгайлсан классик шийдэлтэй байшингийн хашааных нь хонхыг дарахад нээх удалгүй хаалга нээгдлээ.

Чулуугаар хийсэн явган хүний замаар дээш өгсөсөөр гэрийнх нь хаалганы гадаа ирэхэд Жонгүг гэнэт өөдөөс минь хаалгаа нээж орхив.

"Арумаа ийм эрт ямар хэрээр яваа юм?" дөнгөж саяхан л сэрсэн байх гэж харагдах түүний үс нь өрвийж, нүд нь онийсон байгаа нь тунчиг өхөөрдөм!

Би гартаа барьсан юмаа дээш өргөж үзүүлээд "Өглөөний цай авчирлаа" гэхэд тэр нэг юм гайхсан царайгаа алга болгон
"Ааан...Наашаа ор л доо" гээд хажуу тийш болон зам тавьж өгөв.

Түүний хажуугаар зөрөөд гэрт нь ороход тэр хаалгаа хаан араас орж ирээд "Наадхаа тэнд тавьчих. Би гялс нүүр гараа угаагаад ирье" гээд гал тогооны ширээ рүү заачихаад угаалгын өрөө рүүгээ яаран гүйв. Үүнийг харсан надад Жонгүгын энэ энгийн байдал илүү их сэтгэгдэл төрүүлж байлаа.

Эрэгтэй хүн амьдардаг гэхэд хэтэрхий цэвэрхэн байх түүний гал тогоонд ороод эмээгийн бэлдсэн зүйлсийг торноос гарган зогсохдоо би чанх урд минь байх зочины өрөөний цонхоор гадаахыг ажиглана.
Үнэхээр амгалан тайван орчинг тэрээр гэртээ яахын аргагүй цогцлоож чаджээ.

---

"Арумаа би тусалъя" Жонгүг ингэж хэлээд том том алхасаар хажууд минь ирж зогсоход түүний үнэр хамар сэтлэх шахам сайхан үнэртэнэ.

"Чамайг өнөөдөр ирнэ гэж бодсонгүй шүү. Гэхдээ ямар их зүйл авчираа вэ? Энэ бүгдийг эмээ хийсэн юм уу?"
-Тиймээ эмээ хийсэн.
Би ингэж хэлээд түүнрүү харан инээмсэглэхэд тэр ч бас надруу харан инээмсэглэж байснаа гэнэт л толгой дээгүүр минь гараа сунгаад ард байх тавиурнаас хоёр аяга авлаа.

Энэ үед надад төрсөн сэтгэгдэлийн талаар нээх нуршаад байх хэрэг байхгүй байх. Учир нь та К-драма үздэг бол энэ нөхцөл байдлыг надаар хэлүүлэлтгүй хангалттай сэтгэл догдломоор гэдгийг ойлгох болно.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now