•●•16•●•

Start from the beginning
                                    

Гэтэл гэнэт Юнги "Хөөе хөөе түр хүлээгээрэй" гэсээр цааш гүйв. Магадгүй таньдаг хүн нь байсан байх л даа. Би тоосон ч үгүй малгайгаа бүүр лавшруулан нүүрэн дээрээ тавиад нэг том санаа алдав.

Гэвч би Юнгигын ийнхүү хэлэхийг сонсоод бараг амьсгалхаа хүртэл мартчихсан юм.

"Жонгүгаа ийшээ суучих"

Би дээш ухасхийн босоод эргэн харвал Жонгүг Юнгитэй хамт нааш ирж байлаа. Тэр ч бас намайг харсандаа их гайхсан бололтой. Надруу ширтсээр хажууханд минь ирэв.

Тэр хар өнгийн өмд цагаан өнгийн пудволк өмсөж гэдсээрээ цамцаа уясан байлаа.

Жонгүг ардаа байх том хар цүнхийг газар авч тавиад миний хажууд суухад надад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй.
"Эмээ энэ манай найз байгаа юм. Хүүд нь үнэхээр их тусалсан хүн дээ" гээд Юнги Жонгүгын мөрөн дээр цохитол тэр эмээтэй мэндлэн доош бөхийв.

"Тийм уу. Заа энэ хөөрхөн хүү чинь тэгээд хаанаас хаа хүрч яваа юм бэ дээ" эмээ ийнхүү асуухад Жонгүг "Аан би харин энүүгээр өглөөний алхалт хийж байсан юм" гэв.

-"Аан тийм үү. Чи гэхдээ хүүд минь их л тусалж дээ. Тэр хэр баргийн ингээд байдаггүй" эмээ ийнхүү хэлээд инээд алдахад Жонгүг ч бас хальт инээн над руу харав.
Би үнэхээр сандарсандаа хэлэх үгээ олж ядтал гэнэт Юнги "Арумаа наад шүүснээсээ Жонгүгт хийгээд өг" гэлээ. Би за гэж түүнд хэлээд шүүс аягалан түүнд бариулахад тэр "Баярлалаа" гээд цааш харав. Биднийг ийнхүү зэрэгцэн сууж байхад тэд Жонгүгтэй их л дотно ярьцгааж байлаа. Энэ хугацаанд би үнэхээр тайван сууж чадсангүй. Жонгүгтай гэнэт ингээд таарах нь намайг маш их сандаргаж байлаа.

"Арумаа Арум" Юнгиг ийнхүү намайг дуудахад би ухаан орж түүнрүү харвал тэр аль хэдийн босоод явчихсан өөр модны доор очоод намайг сэмээрхэн дуудаж байлаа. Би гялс босон түүнрүү гүйн очвол
-"Хөөе Сура эгчийн чинь бие таагүй байна гэнэ. Ах нь түрүүлээд явлаа. Чи эмээтэй хамт буц. Хэрвээ замд эмээгийн хөл нь өвдөх юм бол надруу залгаарай би очоод авъя" гэв. Би түүнд ойлгосноо илэрхийлэхэд тэр хамаг хурдаараа доош гүйн явлаа.
Түүний хойноос хэсэг харж зогсоод буцан эмээ дээр очих гэтэл Жонгүг тэр хоёр их л дотно инээлдэн ямар нэг зүйлийг ярьцгаана. Мэдэхгүй хүн бараг түүнийг ач хүү нь байна гэж харахаар байна шүү. Гэхдээ л энэ надад үнэхээр сайхан харагдаж байлаа. Жонгүг ингэж инээдэг байсан байх нь ээ. Намайг ийнхүү тэднийг гөлрөн харах зуур эмээ намайг дуудсаар байв. Би нэг юм гөлрөхөө болин түүнрүү харвал эмээ "Арумаа одоо явцгаая аа" гэлээ. Энэ үед Жонгүг надруу тасралтгүй ширтэж байсан нь намайг дахиад л ичмээр санагдахад хүргэнэ.

Эмээ дээр очиж бүтээлэг болон аяга таваг бүх зүйлээ буцаж цүнхэндээ хийж үүрээд гартаа савтай жимсээ барин зогсоход эмээ гэнэт хөл алдан унахаа дөхөв. Аз болж Жонгүг түүнийг түшээд авсан юм. Би гартаа барьсан зүйлээ хурдхан доош тавиад "Эмээ зүгээр үү? Хөл чинь өвдөөд байна уу" гэхэд эмээ инээмсэглэн "Харин тиймээ. Жоохон удаан суучихсан чинь ингэчих шиг боллоо" гэв. Би санаа алдан "Эмээ ийм болохоор одоо ингэж их явахаа больсон нь дээр шдээ" гэхэд тэр инээгээд л байв. Намайг шоолоод л энэ хүнийг дээ нээрээ.

"Би Юнгиг гялс дуудаадхъя" би ийнхүү утсаа гарган түүнрүү залгатал эмээ болиулаад "Хэрэггүй ээ эмээ нь явж чадна. Цаадах чинь аягуу бол Сураруу санаа зовоод явсан байх" гэв.
Үүнийг сонсоод би Юнгиг дуудъя гэж дахин ятгатал Жонгүг гэнэт "Алив би таныг үүрээд явъя. Би угаасаа доошоо бууна шүү дээ" гээд эелдгээр инээмсэглэв.
Би санаа зовон "Зүгээр ээ Юнги ирэхэд болно" гэтэл эмээ ч бас "Хэрэггүй ээ миний хүү. Чамд төвөг удчихна" гэлээ.

Эмээ өөрөө явж чадна Юнгиг ирүүлэх хэрэггүй гэж гүрийсээр аргагүйн эрхэнд Жонгүг түүнийг ятган үүрээд явлаа. Эмээ маань түүний нуруун дээр жижигхээн харагдаж үнэхээр эгдүүтэй байлаа. Жонгүг эмээг маань үүрч байгаа болохоор би түүний том хар цүнхийг авч нуруундаа үүрлээ. Үнэндээ энэ үнэхээр хүнд байсан юм. Тэр цүнхэндээ юу хийчихдэг байна аа?
Ардаа түүний том цүнхийг үүрч урдаа өөрсдийнхөө жижиг цүнхийг үүрээд савтай жимсээ барин зогсох би. Үнэндээ маш алиа харагдаж байсан юм.

"Миний цүнхийг өгчих өө. Чи дийлэхгүй" Жонгүгыг ингэж хэлэхэд нь би худлаа инээгээд "Зүгээр ээ. Энэ зэргийг дийлнэ" гэж хэлэх зуур нуруу минь үнэхээр өвдөж байсан юм. Гэвч тэр надад итгэсэнгүй бололтой нуруунаас минь цүнхээ өөрөө аваад урдаа үүрлээ.

Бид ийнхүү явсаар гэрт ирэхэд Юнги бушуухан шиг гүйж ирээд эмээг тэврэн авч "Арумаа над руу залгахгүй яасан юм. Хүнд төвөг удаад" гээд зэмлэнгүй хэлэхэд эмээ "Заа хүүхэд битгий загнаад бай. Би хэрэггүй гэсэн юм. Харин энэ хүүд маш их баярлалаа." гэв.
Би Юнгид дургүй хүрэн зогсож байтал тэр гэнэт "Жонгүгаа ядаж оройны хоол идээд яв. Чамд яаж баярласнаа илэрхийлэхээ хүртэл сайн мэдэхгүй юм. Их олон зүйл дээр тусаллаа шүү дээ" гэхэд Жонгүг толгой сэгсрэн "Зүгээр ээ. Би одоо ингээд явъя даа" гээд цааш эргэхэд нь би тэсэлгүй түүний гараас бариад "Жонгүгаа хоол идээд яв л даа" гэлээ.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now