•●•15•●•

Start from the beginning
                                    

Удалгүй эмээ ширээний ард ирж суухад түрүүнээс хойш арааны шүлсээ гоожуулан хүлээсэн хоолоо нэг юм амслаа.
Ахх үнэхээр ийм гоё амттай хоолыг зөвхөн эмээ л хийж чадна шүү.
Ийнхүү халбагдалт болгоноосоо кайф авсаар оройны хоолныхоо ард гарлаа.

Орой нь бид дөрөв тойрч суугаад олон хөгжилтэй зүйлсийн талаар ярилаа. Нэг хөгжилтэй зүйлийг дурдахад эмээд маань хажуу айлын хөөрхөн өвөө хандарсан шинжтэй. Заа чишшш намайг энэ талаар хэлсэн гэж түүнд хэлж болохгүй шүү ккк

---

Цаг орой болж бид өөр өөрсдийн өрөө рүү орцгоолоо. Би хөнжилдөө орон гар утсаа авч "Инстаграм"-руу ороод найзуудынхаа болон дуртай одуудынхаа хэдэн зураг дээр зүрх дарчихаад унтахаар нүдээ анив.
Өрөөний цонхоор шууд л уулс харагдаж хэдий шөнө болчихсон ч сарны гэрэл тодхон харуулна.
Маргааш эрт эмээтэй хамт уулруу гарч жимс түүх болохоор одоо ингээд эрт унтах хэрэгтэй гэж бодсоор гүн нойрондоо автлаа.

---

Зөөлхөн салхи салхилаад л шувууд жиргэлдэн хүмүүсийн инээлдэх, хоорондоо ярилцах нь тодхон сонсогдож эхлэхэд би нэг юм сэрлээ.

Удаанаар орноосоо босож цонхоор очиж харвал нар дөнгөж л уулын цаанаас туяаран мандаж харин энд амрахаар ахлах сургуулийн сурагчид ирсэн бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Удаанаар орноосоо босож цонхоор очиж харвал нар дөнгөж л уулын цаанаас туяаран мандаж харин энд амрахаар ахлах сургуулийн сурагчид ирсэн бололтой. Охидууд даашинз өмсөж үсээ задгайлан, хөвгүүд нь бүгд тэдэнд туслан ачааг нь буулгаж өгч байгаа нь их л хөөрхөн харагдаж байлаа.

"Үнэхээр сайхан өглөө байх чинь" би цонхоо хаагаад унтлагын хувцасаа тайлаад оронд нь сул хар өмд болон шар өнгийн пудволк өмсөөд өрөөнөөс гарлаа.
Юнги Сура хоёр дөнгөж сэрж байгаа бололтой хаалга нь онгорхой энийг өмс тэрийг өмс гэж хоорондоо ярьцгаана. Би явсаар тэдний өрөө рүү орвол Сура эгч орон дээрээ хөнжлөө нөмрөөд суучихсан, Юнги унтлагын хувцастайгаа шкафаа онгично.

-"Өглөөний мэнд хоёроо"
-"Өө Аурмаа өглөөний мэнд. Сайхан амарсан уу?"
-"Тиймээ сайхан амарсан. Ингэхэд Сура эгч та хамт явахгүй юм уу? Дахиад л дотор нь муу байна уу"
-"Харин тийм ээ. Өнөөдөр явж чадахгүй юм шиг байна. Маргааш л ойр хавираа гарч жоохон явахаас."
-"Заза тэгвэл тэг дээ. Би доошоо буулаа" гэхэд тэр инээмсэглэсээр намайг үдэв. Гэхдээ л Юнги "Арумаа машинаас үлдсэн нэг цүнхийг оруулаад ир" гэсэн юм даа.
Би залхуу ахынхаа зараалаар машинаас нь цүнхийг нь авчихаад гэрт орж иртэл эмээ аль хэдийн бэлэн болчихсон замдаа идэх хоол болон өглөөний цайгаа бэлдэж байлаа.

-"Хөөх эмээ их амттай харагдаж байна"
-"Тийм байна уу. Эмээ нь хүүхдүүддээ зориулаад их хичээж хийсэн юм"
-"Ахх заа та боль доо. Хичээгээгүй ч сайхан хийдэг юм байж" гэхэд тэр инээд алдан
-"Заа ах эгч хоёрыгоо хурдан дуудаад ир"
-"Ойлголоо. Гэхдээ Сура эгч явж чадахгүй гэсэн"
-"Өө тийм уу? Дахиад л дотор нь муу байна уу? Тэгвэл эмээ нь эгчид нь нэг шөл бэлдээд тавьчихъя" гээд тэр өөр тогоо шанага гаргалаа.

 Гэхдээ Сура эгч явж чадахгүй гэсэн"-"Өө тийм уу? Дахиад л дотор нь муу байна уу? Тэгвэл эмээ нь эгчид нь нэг шөл бэлдээд тавьчихъя" гээд тэр өөр тогоо шанага гаргалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

---

"Болгоомжтой яваад ирээрэй" гэсээр Сура эгч биднийг үдэж өгөхөд эмээ түүнд баахан зөвлөгөө өгөөд хоолоо заавал идэхийг захилаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now