YUKI❄
"Бүх мөнгөө аваад явцгаая. Гол нь их мөнгө авна шүү"
Кай ингэж хэлсээр өрөөгөөр нэг хоёр тийш холхин хэрэгтэй гэсэн зүйлсээ цүнх рүүгээ чихнэ
"Чи яагаад мөнгөнөөс өөр зүйл ярьж болохгүй байгаа юм?"
Би уурлангуй хэлсэн ч тэр нухацтай хүлээж авах бодолгүй байгаа бололтой. Хэсэг өөдөөс минь харан зогсож байгаад гайхсан харц шидлээд буцан цүнхэндээ срочикоо эвтэйхэн хийв
"Өөр ярих юу байгаа юм? Уурыг чинь хүргэх зүйл болсон юм уу?"
Түүний хэнэггүй байдал намайг шийдвэрээ дахин эргэж харах хэрэгтэй гэж сануулж байх шиг
"Ким Жунин! Тэнд чиний найз манай улсын томоохон мафын толгойлогчид баригдчихаад байна?! Чи хүн чанартай байж болохгүй юу?"
Магадгүй тэр энэ удаа жаахан ч гэсэн зүйл бодож байгаа байх. Эсвэл зүгээр л учир утгагүй орилох шахам ярьж байгаа намайг гайхаж байж болох юм. Тэр одоо л нэг юм нухацтай болж өөдөөс минь дахин хэдэн хором ширтэн урд минь ирж зогсоод хоёр гараараа мөрийг минь базах мэт барина
"Чи... яагаад тийм сүртэй зүйл болгоод байгаа юм? Эсвэл надад биш Сэүнд дурлачихаа юу?"
Хараал идэг. Түүний жаахан ч болов хүн чанар гаргахыг гуйсны эцэст өөрөө амархан хүүхэн болоод хувирчихлаа. Тэр үнэхээр агуу юм
"Тэнэг зүйл чалчихаа больж үз! Мэдэж байна уу? Миний санахаар тэр чиний найз. Харин найз чинь надад сайн болсноосоо болоод хэрцгий аавын минь доор бохир ажлыг нь хийж золиослогдоод байна. Наад мөнгөнөөс өөр зүйл бодохгүй байгаа тархи чинь биш юмаа гэхэд эхээс төрөхөд чинь заяасан зүрх сэтгэлд чинь ямар нэг зүйл торохгүй байна уу?"
Би ингэж хэлэн Кайн гарыг түлхэн өрөөний буланд очин суув
"Тэгэхээр... сайхан сэтгэлт хатагтай минь. Эцсийн эцэст энэ бүхэн чиний санаа байсан. Чи харгис эцэгтээ угаасаа асуудалтай залуу олж өгөхийг хүссэн. Харин би жаахан аймар найзыгаа чамд танилцуулсан төдий. Чи л Сэүнийг энэ газар луу уруу татаж өөртөө сайн болгож эцэгтээ тахил болгож өргөсөн. Санаж байна уу?"
Кай цааш харан хэлж байгаа ч хоолойных нь угт уурласан бас ёжилсон өнгө сонсогдоно. Тэгэхээр би буруутан тэр гэгээнтэн гэж үү?
"Чи юу гэх гээд байгаа юм!"
"Саяхан л ам уралдуулан цэцэн үгс шидлээд байсан хэрнээ одоо гэнэт л юу ч ойлгодоггүй жаахан охин болчихов уу?" Ингэж асуусаар урд минь ирэн суусан модон сандалны минь хоёр талын гар амраагчнаас зуураад нүүрэнд тулж ирэн
"Хэрэв У Сэүн золиослогдож зовж шаналж байвал энэ чиний буруу"
Сэтгэл хоосров уу гэлтэй тархинд ч зүрхэнд ч ямар нэг мэдээлэл мэдрэмж байсангүй. Говьд салхи үлээх шиг л юу ч үгүй хоосон бөгөөд тайван
Хайрлаж хамгаалж байсан залуу минь одоо намайг юу ч болоогүй мэт хийсэн зүйлүүдэд минь буруутгаж хорон үгсээ чулуудаад хөгийн инээдээ гялалзуулаад байхад би юм мэдэрч зүрхэлнэ гэж үү... үгүй ээ
"Магадгүй би чиний нүдэнд Гу Хана хайртай эмэгтэй чинь биш шуудай дүүрэн алтан зоос л болж харагддаг бололтой"
Кай нүдээ эргэлдүүлэн баглаж дууссан цүнхнийхээ цахилгааныг татаад халааснаасаа миний авч өгсөн асаагуурыг тамхитай хамт гаргаж ирсээр дүрэлзэн асах гал руу янжуурныхаа толгойг ойртууллаа.
Асаагуур болон янжуур шиг бид хоёр. Нэг нь нөгөөгөө галдан шатаах ч амьдралынх нь зорилго байсан янжуур өвдөлт дүүрэн ч сэтгэл хангалуун шатаж дуусна.
ESTÁS LEYENDO
Cigarettes
FanfictionЯнжуур татах залуу, өвдөлт дүүрэн ашиглуулах янжуур, түүнийг өвтгөх асаагуур гурав шиг бидний харилцааг хараал идэг
