20.Зүүд шиг өдөр

Start from the beginning
                                    

Бурхан тэнгэр минь ээ?

Хусог: За манайх их олон өрөөтэй л дөө. Би хэд гэдэгийг нь сайн мэдэхгүй байна.

Би: Ямар гоё юм бэ?

Хусог: За би өрөөнүүдээ танилцуулангаа чамд барьж буй гэнэтийн бэлгүүдээ танилцуулъя.

Би: Бэлгүүд?

(Энэхүү хэсгийг Хусог, Хэжинийг дагуулан тайлбарлан ярьж байгаагаар төсөөлөөрэй. Угаасаа Хэжин бол ангайгаад шүлс болон нулимс нь урсаад явж байгаа.)

Хусог:

Би Сүёнаас их тусламж авсан. Ер нь анх энэ байраа авчихаад л чамтай амьдрахаар тохижуулсан.

1. Байрны бүтэц өнгө цагаан болон хар. Сүён ингэвэл гоё гэж хэлсэн. Бас романтик гээд улаан хөшигнүүдтэй.

2. Их олон өрөөтэй болохоор би бусдаасаа чиний сонирхолуудыг асуусан. Хоёулаа урлагт хайртай хүмүүс болохоор их олон төрлийн өрөө гаргасан.

3. Амьд хөгжимийн өрөө байгаа. Чи гитар тоглох дуртай гээд би яг алийг нь авахаа мэдэхгүй ингээд тохижуулчихсан. Нийт гурван гитар байгаа. Бас БАСС болон укулэлэ ч байгаа шүү. Нээрээ төгөлдөр хуур ч байна.

(Тэнгэр минь, гайхалтай!)

4. Энэ бол хувцасны өрөө. Хоёулаа дараа цуг шоппинг хийж энэ өрөөг дүүргэцгээе.

(Хаанаасаа ийм сайхан залуу олчхов оо?)

5. Энэ бол бэлтгэлийн өрөө. Маш том тольтой. Би бүжигнүүдээ ихэвчлэн энд бэлдэнэ. Бас чи намайг харж сууж байгаасай гэж нэг жижигхэн буйдан болон ширээ тавьчихсан. Чиний дуртай улаан өнгөтэй.

(Хөөрхөн гэдэг нь.)

6. Сүёнаас асуухад чамайг жижигхэн амьтанд дуртай гэсэн. Энэ жижиг өрөөг шинэ гэр бүлийн хөөрхөн сэгсгэр гишүүнийхээ болгож тохижуулж болох юм.

(ТУУЛАЙ!!!)

7. Энэ бол хоёулангийх нь унтлагийн өрөө.

Би: Гоё юм аа.

Миний сэтгэл хэт хөдөлж баярын нулимс асгаруулан зогсоно.

Хусог надруу ирж намайг тэврэн толгойг минь зөөлөн иллээ. Би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй гэдэгтээ итгэлтэй байна.

Хусог:

Гоё том ортой.

(тэнэг гаж донтон)

Хххэх..Бас том цонхтой. Хотыг бүхэлд нь харж болохоор. Тэгээд том зурагт. Дуу тоглуулагч ч байгаа болохоор гоё дуу тавиад хоёулаа өдөр болгон ч энд болзож болно.

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now