5.Байрны гадаах болзоо

2.3K 224 90
                                    

Хусог: Солиотой хүүхэн шүү*инээх*

Би: Анн..

Хусог: Юу хийж байна даа.

Би: Дасгал хийгээд л.

(Яг үнэндээ орон дээрээ суунгаа хөлийнхөө үсийг тоолж хэзээ усанд орох талаараа төлөвлөж байгаа.)

Хусог: Ммм...

Яагаад амьсгаадаад байгаа юм бэ.
Би заваан юм бодоогүй ээ...

Би: Ч-чи юу хийж б-байна?

Хусог: Гадаа оройны гүйлтээ хийж байна.

Би: А-аан.

Ийм учиртай байсан байх нь ээ.

Хусог: Одоо завтай байна уу?

Би: З-завтай яасан?

Хусог: Би танай гэрийн ойролцоо байна л даа.

Би: Юу би гэрийн хаягаа хэлсэн бил үү?

Хусог: Чи зүгээр аль дүүрэгт аль байранд байдагаа хальт цухуйлгасан.

Би: Тийм үү?

Хусог: Яагаав ажил чинь хаана байдаг юм гэсэн чинь гэртэй минь ойрхон эдр гээд.

Би: Аан.

Хусог: Тэгвэл завтай байвал гараад ирээч?

Би: Одоо юу?

Хусог: Завгүй байгаа юм уу?

(Хэрвээ уулзъя гэвэл олон юм хуцалгүй гараад очоорой*өнөөдөр Сүёны хэлсэн зүйл*)

Би: Хэдэн минут хүлээж болох уу?

Хусог: За тэгвэл удахгүй уулзъя.

*Таслах*

Аа яах вэ! Юу өмсөж гарах вэ? Яг яах вэ! За байз бодъё... Хэн ингэж байнга гадаа болзоод маяглаад байдаг байсан бил ээ?

Сүён биш

Сүхён биш

Минжи биш ээ..Ааш хэн бил ээ?















Өө Жисү! Залгаж асууя!

Би Жисүрүү залгаж гадаа болзохдоо яг юу хийдэг юу болдог талаар асуулаа. Тэр ярьсаар би нэг зүйл санасан юм.

Би Сүён болон Сүхёныг дагуулаад тэднийг анх Жисүгийн байрны гадаа болзож байхад нь бутны цаана ороод мөрдөж байснаа.







4 жилийн өмнө буюу Жисү 21, Жонгүг 24тэй байсан үе.
Байрны тоглоомны талбай дахь оройн анхны болзоо.











Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now