4.Үнд оролт

2.3K 255 66
                                    

Би:КИМ СҮЁООН!!!
Би орон дээрээ доошоо харж хэвтэнгээ дэрэндээ нүүрээ наан өчигдөрийн ичгэвтэр байдлынхаа уурыг гаргаж байгаа нь энэ.

Сүён: Яав аа? Хүн дуудаж авчирчихаад өөдөөс орилоод байх юм.

Би: Хөрш юм байж хэд алхаад ороод ирэхэд сүртэй юм бэ!

Сүён: Яасан юм? Нөхөр хүүхэддээ хоол ундыг нь хийж өгмөөр байна.

Би: Ёо! Ганц удаа нөхөр хүүхэддээ биш надад анхаарал тавьж болохгүй байна уу? Тэд нар өлсөөд үхчихвэл гэж!

Сүён: За яачив даа?

Би: Өчигдөр сохор болзоо*шивнэх*

Сүён: Айн?

Би: Сохор болзоонд очсон*шивнэх*

Сүён: Юу гээд байгаа юм бэ?

Би: ХААШАА ЮМ НӨХӨРТ ГАРЧ ХҮҮХЭДТЭЙ БОЛХООРОО ДҮЛИЙРЧИХДЭГ ЮМ УУ?

Сүён: ЧИ МУУ ӨӨРӨӨ ШИВНЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ!

Би: БИ ТЭР СОХОР БОЛЗООНД ЧИНЬ ЯВСАН ГЭЖ БАЙНА!

Сүён: О_О

Би: О~О

Сүён: АА! НЭЭРЭЭ ЮУ? ЯМАР ЗАЛУУ БАЙНА?

Би: Орилж дэвхцэлгүй хэл л дээ.

Сүён миний өмнөөс баярлаж дэвхцэх нь намайг гэх сэтгэлийн хажуугаар түүний хэлсэн сохор болзоонуудаас хэр олон удаа эсэргүүцсэнийг минь илэрхийлэхээр байлаа.

Сүён: За яриарай •_•(төв царай гаргах)

Би: Хүн ийм хурдан хувирана гэж байдагаа? О.О

Сүён: За аятайхан болсон явдалаа яриад шивнээд орилоод чарлаад өгүүлээд үлгэрлээд түүвэрлээд үнсээд үмхээд хүлхээд долоогоод гулигаад цэвэрлээдэхээч.

Би: Эвв...

Сүён: Гурав тоолохын дотор ярь. Нэг--

Би түүнд яг ямар залуу байсан, Сүхёныг дуурайгаад эцэст нь ямар үр дүнд хүрсэн бас гарахаасаа өмнө яасан гээд бүгдийг нь ярьлаа.

Энэ муу саяхан л өмнөөс нисчих гээд байсан. Одоо газар өнхрөөд инээж байх гэж.

"Ким Сүён! Газар өнхөрхөө болиоч дээ! Олон жилийн өмнө өсвөр насных байхдаа хүртэл ингэдэг байсан." би орон дээрээс хөлөө тэврэн түүнийг хэрхэн өнхөрч байгааг нь харангаа ингэж хэллээ.

Тэр бүр улам инээж өнхөрнө.
Өнхрүүш....

"Ш-ш-шү-шүдэнд чинь ю-юм на-наалдчихаж гэнэ ээ! Б-бүр нүүр ч-чинь та-татаад байгаа юм уу? Гэдэг нь ч юу вэ дээ!" тэр инээдийнхээ хажуугаар арай ядан хэсэг хэсэг амьсгаа авангаа ингэж хэлнэ. Найзуудаас нь өөр хүн ингэж хэлэхийг нь ойлгохгүй биз.

Сохор Болзоо/ 1-р БүлэгUnde poveștirile trăiesc. Descoperă acum