9-р хэсэг

181 14 4
                                    

Кан Сорагаас булааж авсан эхоны зургийг нь Жүнмёний өмнө шидээд сандал татан суув.

- Найз охин чинь жирэмсэн

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

- Найз охин чинь жирэмсэн. Хэрвээ чи хийх гэж байгаа үйлдэлээ зогсоохгүй бол хүүхдээ эцэггүй болгож, эгч дүү хоёрыг хэзээ ч эргэж эвлэрүүлэхгүйгээр салгаж байна гэсэн үг. Дахиад сайн бодоод үз. Сүжинийг надад үлдээчих. Тэр хэсэг шаналж байгаад л чамайг мартах болно.

Би уураа барьж ядан орилчихгүйг хичээж байв. Жүнмён миний хэлсэн үгэнд балмагдсан бололтой юу ч хэлж чадахгүй зураг руу гөлрөн сууна.

- Гуйя Жүнмён! Чи дөрвөн жилийн хугацаанд найз охинтойгоо завгүй байхад би л Сүжиний хажууд байсан. Гэнэт гарч ирчихээд ихрүүдийн дунд гүйгээд байгаа чинь таалагдахгүй байна.

***

Бид хоёр аялалаас буцаж ирсэнээс хойш арваад хоног өнгөрсөн байв. Тохиролцсоноороо явахдаа бэлдчихээд уулзахаар товлосон өдрөө түүн рүү залгахад тэр утсаа аваагүй юм.

Огтхон ч утсаа авахаа больчихсон. Сора ч дуу муутай байх агаад өдөржин өрөөндөө бүгэж өнгөрүүлэх ажээ. Түүний энэ байдлыг хараад гаргасан шийдвэрээ эргээд харах хэрэгтэй ч юм шиг ...

Юу юунаас илүүтэй Жүнмён санааг минь зовоож байлаа.

Түүнд юу тохиолдсон юм бол ...

Оройн хоолны үеэр Сораг нэг зүйлийг ихэд бодлогоширон хоолондоо ч гар хүрэхгүй байгааг анзаарав.

Би ямар тэнэг юм бэ. Дөрвөн жил үерхсэн найз залуу нь гэнэт хаячихаар хүн яаж жаргалтай байх юм. Уруулаа хазлан түүний гараас атгахаар гараа сунгасан ч долоон жилийн турш Жүнмён рүү зурвас бичиж түүнийг санагалзаж өнгөрүүлсэн өдрүүдээ гэнэтхэн бодоод гараа татан аваад дуугүйхэн л хоолоо идлээ.

Аав ээж ч энэ дүнсгэр эвгүй байдлыг анзааран бид хоёроос янз бүрийн зүйл асуух ч бид хоёр олигтой хариулт хэлэхгүй болохоор тэгсгээд чимээгүй болно.

Love alarmKde žijí příběhy. Začni objevovat