5-р хэсэг

130 16 0
                                    

Оройн хоолны турш Соратай хөтлөлцөн суух Жүнмён рүү ширтэж өнгөрүүлэв.

Энэ бүхэн бодит гэдэгтэй эвлэрэх үнэхээр хэцүү байсан юм. Яаж яваад, яагаад миний ихрийн найз залуу болчихсон юм бэ Ким Жүнмён?

Хангалттай ширтэж, хангалттай харсан тул "би болчихлоо" гээд ширээнээс бослоо.

Тэгтэл Сора над руу хөмсөг зангидах нь тэр.

- Сүжин бие чинь зүгээр үү, ямар нэгэн зүйл болоо юу.

- Үгүй дээ Сора, уур амьсгалыг эвдсэнд уучлаарай. Өнөөдөр хэцүү өдөр байлаа. Амрах хэрэгтэй байна.

Жүнмён хэдийн хүнийх болжээ. Тэр дундаа миний хайртай ихрийнх ..

Түүнээс мянга мянган асуулт асуумаар байвч одоо нэгэнт бүх зүйл оройтсон. Анхны хайраа тавьж явуулах цаг болсон бололтой.

Өрөөндөө ороод хаалгаа налан харанхуйд хэсэг суув. Ард тэдний инээлдэх дуу хадаж байгаад хэсэг хугацааны дараа Сора-ийн "би түүний гэрт хонохоор явлаа" гэж хэлэх нь сонсогдлоо.

"Баяртай Ким Жүнмён .."

***

Өчигдөр болсон зүйлсийг мартах гэж хичээвч санасанаар болдог зүйл биш бололтой.

"Үзэн ядаж байна чамайг .. намайг мартах байсан юм бол яах гэж хариу үнссэн юм, яах гэж надад итгэл найдвар төрүүлж хаячихаад алга болсон юм ..."

Цүнхээ үүрээд аав ээжийг сэрэхээс өмнө гэрээсээ гаран алхав. Тэд нартай одоохондоо юу ч болоогүй юм шиг инээлдээд ярилцаж чадахгүй нь.

Өдөржин өөрийгөө завгүй байлгах гэж хичээн өөр ангийн лекцэнд хүртэл сууж үзэв. Гэхдээ Жүнмён толгойноос минь салсангүй.

Лекцийн танхимаас гараад явж байтал Бэкхёнтой таарах нь тэр.

- Сүжин ингэж нэг юм чиний царайг харах гэж .. үхчихсэн юм байх л гэж бодлоо.

- Алга болсон хүн нь хэн билээ дээ.

Түүний тоглоом хийж буй яриа, хөгжилтэй царайг нь хараад сэтгэлд тээглээд байсан зүйл арай гайгүй хөнгөрөх шиг санагдлаа.

- Алив явцгаая .. чиний дуртай зүйлийг явж хийцгээе.

Бэкхён мөрөөр минь тэврээд урагш чирэн алхлаа.

Love alarmWhere stories live. Discover now