2.3

1.5K 213 128
                                    

"Юу болоод байна аа? Тэр яагаад таныг ааваа гэж дуудаад байгаа юм?" гэсээр Намжүныг аавынхаа мөр нь дээр гараа тавин сонирхон асуухад хөгшин эр санаа алдаад:

"Жүүн аа, энэ их урт түүх л дээ...Чамд дараа нь хэлье ээ~~"

"Үгүй ээ. Яг одоо л сонсмоор байна" гэхэд нь аав нь үл ялиг инээмсэглээд:

"Ээж шиг ээ зөрүүд гэдэг нь. Чамайг одоо хэлэх зүйлд минь итгэхгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн үнэхээр бүх зүйл үнэн шүү~~Намайг галзуурчхаж гэж битгий бодоорой!!" гэсээр өөртөө цай аягалав.

"Түүнийг Жимин гэдэг юм. Хэд хоногийн өмнө ухаангүй манай үүдэнд хэвтэж байхыг нь олсон. Тэгээд гарт нь байсан бичиг нь дээр:

Чиний хүсэл биелсэн болохоор үүнийгээ зөвөөр хэрэглээрэй, үнэг минь.

...гэчихсэн байна лээ."

"Үнэг ээ? Юу гэсэн үг вэ? Ааваа та-"

"Мэдэж байна даа. Гэхдээ нэг хачирхалтай зүйл байгаа. Юу вэ гэхээр,,, нилээн хэдэн жилийн өмнө би нэг бяцхан гаврыг олоод хайрлаж, хамгаалаад, тэжээдэг байсныг санаж байна уу? Энэ хүүгийн байгаа байдал, дөлгөөн тайван зан чанар, тэр харц гэнэт нэг өдөр надаас явчихсан үнэгнийхтэй их төстэй санагдсан. Тэгээд ч миний авч өгсөн "Жимин" гэсэн бичигтэй хүзүүний зүүлттэй яг адилхан нь түүнд байсан. " гэхэд Намжүн инээмсэглэн толгойгоо сэгсрээд:

"Тэгэхээр таны хэдэн жилийн өмнө тэжээдэг байсан үнэг гэнэт алга болчхоод удаан хугацааны дараа буцаад ирэхдээ хүн болчихсон байсаан гэх гээд байгаа хэрэг үү?"

"Тэгэхээр таны хэдэн жилийн өмнө тэжээдэг байсан үнэг гэнэт алга болчхоод удаан хугацааны дараа буцаад ирэхдээ хүн болчихсон байсаан гэх гээд байгаа хэрэг үү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Аххх, итгэхгүй гэж мэдсэн юм аа. Яагаад тийм зүйл байж болохгүй гэж?!!"

"Тэгвэл тэр сэрээд ямар нэгэн зүйл хэлсэн үү?" гэсээр хөмсгөө өргөхөд аав нь толгойгоо сэгсрэн:

"Үгүй ээ. Юу ч санахгүй байна гэсэн. Хэн гэдгээ, өмнө нь хаана байснаа, яаж энд ирснээ ч мэдэхгүй..... За энэ яахав дээ. Жимин их даруухан, сайхан сэтгэлтэй бас хүмүүжилтэй хүүхэд шиг санагдсан. Өөр очих газаргүй хүнийг яаж хөөгөөд гаргах юм. Тийм болохоор битгий санаа зов ойлгов уу? Цаг хугацаа бидэнд хэн нь хэн бэ гэдгийг төвөггүйхэн харуулаад өгчихдөг юм." гэсээр хүүгийнхээ нурууг зөөлөн цохиход Намжүн ч түүнтэй санал нэгдэн инээмсэглэхэд тэдний яриаг өөр нэг хүн санамсаргүй сонсчихсон байлаа.

FOXWhere stories live. Discover now