2.5

1.6K 218 325
                                    

Шөнө дунд хосууд чимээгүйхэн байшингаас гаран Жиминийг оршуулсан өнөө газар ирлээ.

"Тэйхи, надад цаанаа байгаа хүрзээ аваад өгөөч!" гэсээр гараа сунгахад Тэйхи гунигтай санаа алдаад, "Жонгүг аа, яг үнэндээ энийг тийм ч сайхан санаа гэж бодохгүй л байна шүү~~" гэсээр хүйтэнд бээрч,даарсан байртай чичгэнэн зогсоно.

Жонгүг хариуд нь хоёр гараа сэгсрэн түүний урд зогсоод дулаацуулахын тулд чанга тэвэрнэ.

"Гэхдээ хайр аа, бидэнд үүнээс өөр Жиминийг мөн үү? Биш үү?гэдгийг батлах арга байхгүй шүү дээ. Нэг бол одоо эсвэл хэзээ ч үгүй.!" хэмээн зөөлөн хэлчхээд үсийг нь илэхэд Тэйхи толгой дохисоор түүнд хүрзийг нь авч өглөө.

Жонгүг цамцныхаа ханцуйг шуун, хүрзээрээ газар ухаж эхлэх бөгөөд Тэйхи гэрэл тусаангаа сандран хумсаа мэрж байлаа.

Бидний харахыг хүссэн зүйл байхгүй бол яах вэ? Булшийг нь ухна гэдэг ч... болохгүй л юмсан...ер нь би юуг харахыг хүссэн гэж?

Бүсгүй яг Жонгүгийг болиулах гэж байтал залуу хүрзээ газар хаяан, Тэйхи урагшлаад харвал Жиминий авс харагдах нь тэр.

"За болчихлоо. Бэлэн үү?" гэсээр тагийг нь нээхээр хүйтэн бөгөөд чийгтэй мод нь дээр гараа тавилаа.

Дотор нь юу байгаа юм бол? Магадгүй Жиминий аль хэдийн эмтэрч,муудсан цогцос? Хэдэн хэсэг болсон яснууд уу? Мэдээж ийм зүйл харвал Тэйхи хэд хоног сэхэл авахааргүй шанална гэдгээ мэдэж байсан.

Найз бүсгүйнхээ айсан байдлыг анзаарсан залуу түүний гараас хөтлөн, ардаа зогсоочхоод утсаа аван гэрлийг нь асаан авсны тагийг нээлээ.

"Жонгүг аа?" гэсээр залуугийн цочирдсон царай луу харахад тэр тайвнаар инээмсэглээд, "Зүгээр дээ. Чамайг минь айлгах юм ердөө алга. Наашаа ирээд хар аа. Хайрдаа итгэ, тэх үү?.." гэчхээд Тэйхиг дэргэдээ зогсоов.

Бүсгүй түүний гэрлээ тусаах хэсэг рүү харвал авс нь хов хоосон байлаа. Түрүүний бодож байсан яс, цогцсын оронд хов хоосон зүгээр л модон сав тэднийг угтав.

 Түрүүний бодож байсан яс, цогцсын оронд хов хоосон зүгээр л модон сав тэднийг угтав

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.
FOXOù les histoires vivent. Découvrez maintenant