1.13

1.6K 235 39
                                    

"Ой руу орцгооё л доо!!" гэсээр Тэхёнийг инээмсэглэхэд Тэйхи хөмсгөө зангидан:

"Хэрэггүй байх аа. Сайхан санаа гэж бодохгүй л байна шүү"

"Яагаад вэ?" гэсээр Тэхён хошуугаа унжуулан доороо дэвсэнэ.

"Өмнөх эзэн нь энэ хавиар зэрлэг амьтан ихтэй. Аюултай шүү гэж анхааруулж байсан".

Мэдээж Тэхён юу хүссэнээ яаж ийгээд авдаг болохоор Жимин рүү харан:

"Нээрээ тэр явах замаа мэдэж л таараа. Жимин өмнө нь тэнд амьдарч байсан болохоор биднийг замчилж чадна шт ээ. Тэйхи, гуйя!!Тэх үү?" гэхэд нь бүсгүй найзынхаа эгдүүтэй байдалд үгүй гэж хэлж чадсангүй зөвшөөрч, залуус түүнтэй хамт явахаар боллоо.

Ой руу дахиад л орно гэж үү? Ээжтэй таарчихвал яах бол? Тэр мэдрэмж сайтай болохоор намайг олчихвол яана аа?гэж бодсоор тэднийг ширтэж байтал Жонгүг бөөн алх,хутга,хайч гэрт байсан бүхий л зэвсгийг аван цүнхэндээ хийх нь үзэгдэв.

"Энэ бүхнээр яах юм?" гэсээр Юнгиг малгайгаа өмсөн асуухад нь Жонгүг инээмсэглэн Тэйхи рүү хараад:

"Ганц эмэгтэйгээ юу ч болсон хамгаалах ёстой биз дээ?" гэхэд нь бүсгүй тэсэлгүй дулаахан инээмсэглэн түүнийг ширтэнэ.

Жимин энэ санааны эсрэг байсан ч Тэйхи хүссэн болохоор урд гаран ой дотор алхаж байлаа. Мэдээж тэр хүссэн болохоор үнэг юу ч байсан хамаагүй хийх нь тодорхой~~

Залуус нилээн явсаар орой болоход гурван эрэгтэй нь Жонгүгийн тушаалаар Тэйхиг голдоо оруулан, өөрсдөө зэвсгүүдээ барьсаар ноцтой алхана.

Нар жаргах үед тэд эцэст нь уулын орой дээр ирлээ. Тэнгэр,үүлс хүртэл бариад авмаар ойрхон санагдаж, залууст өндрөөс  үзэгдэх орчин төгс харагдана.

Юнги ядарсандаа үглэсээр газар суух бөгөөд Жимин боломжийг алдалгүй хурдхан Тэйхигийн үүр дээр суун, толгойгоо гэдсэнд нь наахад түүний дохиог ойлгосон бүсгүй толгойг нь зөөлөн илнэ.

Жонгүг ч хурдхан Тэйхигийн дэргэд суун, түүнийг хажуугаас нь ширтэх бөгөөд жаргах нарны туяанд хайртай бүсгүй нь сахиусан тэнгэр шиг л гэрэлтэж байлаа.

Бүсгүйн үс зөөлөн салхинд намирч, нарны бүдэгхэн туяа булбарай арьсыг нь шүргэх үед болор шиг гялтганах нүд нь ойр хавийн юмс бүхнийг амь оруулахаар хүчтэй харагдаж байлаа. Тэйхиг өөр лүү нь харан, тайвнаар инээмсэглэхэд хоёр хацар нь хонхойн, дэндүү үзэсгэлэнтэй төрх нь Жонгүгийн бүх л эргэлзээ, айдсыг үгүй хийсэн юм. Тэр дэргэд нь сууж буй энэ л охины бүх зүйлд ухаангүй хайртайгаа ойлгож байлаа.

FOXWhere stories live. Discover now