•●•8•●•

Start from the beginning
                                    

-"Юу үсрэх ээ? Би дахиж үсээ норгомооргүй байна. Энэ ус чинь давс ихтэй үсэнд муугаар нөлөөлнө шдээ" гээд явган суун түүнрүү ширтэхэд
-"Зүгээр ээ энэ их хөгжилтэй байх болно" гээд инээмсэглэв.
Би нэг санаа алдаад түүний хэлснийг хийхээр шийдэн хатсан даашинныхаа хормойг дэрвийлгэхгүй гэсэндээ нэг гарандаа бөөгнүүлэн хумиж хөлөө ороон бариад нүдээ аниж доош үсрэв.

Ус руу орсныхоо дараа дээш гарахаар 2 гараа солбин сэлвэл Жонгүг гэнэт өөдөөс минь ороод ирэв. Би нүдээ бүлтийлгэн харвал тэр аман дээрээ гараа барин чимээгүй гэж харуулаад усанд биеэ суллан нүдээ анив.
Би хэсэг гайхсан ч түүнийг даган нүдээ аниад биеэ сулаллаа.

Магадгүй энэ хорвоо дээрх хамгийн сайхан амралт байх. Биеийн маань аль ч хэсэгт хатуу зүйл хүрэх хэрэггүйгээр усанд дураараа хэвтэнэ.

Энэ хугацаанд усны дүнгэнэх чимээнээс өөр юу ч сонсогдолгүй үнэхээр сайхан амарч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ хугацаанд усны дүнгэнэх чимээнээс өөр юу ч сонсогдолгүй үнэхээр сайхан амарч байлаа. Жонгүгаа энэ үнэхээр сайхан санаа байна.

---

Хэсэг ингэж тааваараа байсны дараа гэнэтхэн нэг хүн гараас минь атган дээш гаргав. Мэдээж тэр хүн Жонгүг байх нь гарцаагүй.
Би уснаас гараад нүдээ нээн нэг гүнзгий амьсгаа авч үсээ хойшлуулхад тэр яг өөдөөс минь хараад байж байв.

Би уснаас гараад нүдээ нээн нэг гүнзгий амьсгаа авч үсээ хойшлуулхад тэр яг өөдөөс минь хараад байж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сайхан байсан уу? Ямар санагдсан?" түүнийг ингэж асуухад би бага зэрэг инээмсэглэн "Тиймээ...үнэхээр амар амгаланг мэдэрсэн юм шиг л санагдаж байна" гэхэд Жонгүг "Энэ бол миний стрессээ тайлдаг арга. Үнэхээр тайвшруулж чаддаг юм" гээд цааш сэлэн нисдэг тэрэг дээрээ очоод "Эндээс жоохон холдоод байж бай. Би энийг асаагаадхья" гэж хэлэн дотогш оров.
Би байрнаасаа холхон сэлж очоод түүнийг ажиглаж байтал гэнэтхэн нисдэг тэрэгний сэнс нь ажиллан бага багаар дээшиллээ. Би баярлан анхааралтай гэгч нь харж байтал нисдэг тэрэг бүхлээрээ уснаасаа гарч Жонгүг надруу хүрээд ир гэж дохив.

Сэнснээс болж ус ихээр цацарч урдахаа харахад жоохон хэцүү байлаа.
Нисдэг тэрэг усны мандлаас 1 орчим метрийн өндөрт байсан тул би яаж авирах учираа одсонгүй. Гэтэл гэнэтхэн Жонгүг тэрэгээ автомат удирдлага дээр нь тавиад доош ус руу орж ирэн намайг тэвэрч дотор нь оруулчихаад дараа нь өөрөө авираад ороод ирэв.

Тэр "Бүсээ зүүх хэрэгтэй" гээд намайг өөрийнхөө хажууд 2р нисгэгчийн суудал дээр суулгаад бүсийг минь бүсэлж өглөө.

Энэ үед бидний нүүр хэтэрхий ойрхон байсан болохоор дахиад л зүрх минь хүчтэй цохилоод унав.

Удалгүй тэр өөрийнхөө бүсийг зүүгээд жолоогоо атган нисдэг тэрэгээ бүүр дээш хөөргөв.
Жонгүг анхааралтай гэгч нь бүх юмаа шалгаж, олон товчлууруудыг нэг нэгээр нь дээш доош болгосноо "Эндээс илүү өндөр авч болохгүй юм байна" гээд урагш хөдлөн тэр энэ хавиараа тойрч бид үзэсгэлэнтэй нууцлаг энэхүү газрыг өндөр дээрээс харж байлаа.

Өмнө нь нисдэг тэргэнд сууж үзэж байгаагүйг хэлэх үү, дээр нь тэр нисгэгч нь болохоор ч юм уу... Ямартай ч энэ бүхэн надад маш их сонирхолтой бас сайхан санагдах нь тэр.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now