---
"Заа тэгэхээр Жогүг бид 2 уулруу гараад сүлжээ олох болно. Та 2 болгоомжтой байж байгаарай" Жиминийг ийнхүү хэлэхэд Юнги шууд л "Үгүй ээ! Би хамт явна. Надад маш чухал ярих ёстой хүн байгаа. Түүнд зүгээр байгаагаа мэдэгдэхгүй бол болохгүй. Тиймээс та 2ын нэг нь Арумтай хамт үлд. Тэгэхгүй бол тэр ганцаараа аюултай." гэхэд Жонгүг "Тиймээ чиний зөв. Жимин чи түүнтэй үлд" гээд хөмсгөө зангидан түүн рүү харахад
"Харин ч чи үлдсэн нь дээр байх. Мөрний бэртэл чинь сайн эдгээгүй байхад ийм зүйл болчихсон...жоохон ч гэсэн амрах хэрэгтэй" гээд Жимин түүн рүү аргадангуй хэлэхэд
-"Больж үз Пак Жимин!. Мөр маань яасан ч байсан би явсан нь илүү дээр байх болно"
-"Ахх Жонгүгаа битгий зөрүүдэл! Ээжийнхээ үгийг мартчихаа юу?" гэхэд Жонгүг түүн рүү хөмсгөө өргөн том хараад "Хүссэнээрээ л бол" гээд байшин руу яваад орчихов.
"Арумаа түүнийг битгий тоодоо. Тэр хааяа их зөрүүд болчихдог юм... Заа ямар ч байсан Юнги бид 2 яваад ирье. Эндээсээ холдолгүй болгоомжтой байж байгаарай" гээд Жимин инээмсэглэн цааш алхахад Юнги "Заа явчихаад ирье. Жоохон оройтож магадгүй болохоор битгий их хүлээгээрэй" гээд мөрөн дээр минь гараа тавиад цааш явав.
Би "Болгоомжтой яваарай 2оо" гээд тэдний араас орилчихоод буцаж байшин руу орох гэснээ болин нуурын эргээр хэсэг алхаж байснаа хэтэрхий дулаахан бас амар амгалан орчинд уусан хэсэг зүүрмэглээд орижээ.
---
Шөнө сайн унтаагүй болохоор нилээн удаан бат бөх гэгч нь унтсаны дараа нэг сэрээд харвал нар бууж байлаа. Харамсалтай нь тэд одоо ч ирсэнгүй бололтой.
Би газраас босон байшин руу алхавал яндангаас нь утаа гарч байв.
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
Үүнийг хараад гэнэт бидэнд идэх юм байхгүйг санаж ойн захаар алхан явсаар хормойндоо овоо хэдэн жимс түүгээд түүнийгээ барьсаар байшин руу явахад гадаа аль хэдийн шөнө айлчилжээ.
Хэт нэг зүйлрүүгээ улайран явсан болохоор ийм харанхуй болсныг ч анзаарсангүй. Бушуухан явсаар байшин руу ороход нөгөө 2 ирээгүй Жонгүг хана налан сууж байв.
"Одоо болтол ирээгүй байгаа юм уу?"
"Тиймээ...угаасаа их удах байх"
"Тийм байхнээ.Чи юм идсэн үү? Би сая эднийг түүлээ" гээд хормойндох жимсээ харуултал тэр босож ирэн
"Нилээн ихийг түүчихжээ" гээд арагш эргэн нэг модон сагс аваад урд минь барихад би бүх жимсээ тийшээ хийлээ.
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
---
Би жимсээ нямбай гэгч нь угааж дуусаад нөгөө өрөөний цонхон доор суух Жонгүгын урд тавиад хажууд нь зэрэгцэн сууж
"Тэд аюулгүй биз дээ" гээд гунигтайгаар түүн рүү ширтэхэд тэр миний нүд рүү хараад
"Тиймээ... " гэв.
Би түүнээс харцаа салган нэг том санаа алдаад жимсээ барин "Алив идэцгээе" гэхэд тэр түүнээс жоохон хэсгийг атган аваад нэг нэгээр нь амандаа хийн ямар нэг зүйл бодолхийлнэ.
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
---
Би цонхоор байн байн тэднийг ирж буй эсэхийг шалган гадагш харж байсан ч сүүлдээ залхан түүний хажууд чимээгүйхэн доош харан сууж байлаа.
Гэвч удалгүй шалан дээр 2 хүний байшингийн урдуур явах сүүдэр тусав. Би баярлан босох гэтэл Жонгүг гэнэт амыг минь даран доош суулгаад нухацтай гэгч нь ширтэн "Чимээгүй" гэж аяархан хэлэв.
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
BINABASA MO ANG
•●•АВРАГЧ•●• [Дууссан]
FanfictionТусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай хайрын түүхийг та бүхэн хүлээн авна уу.
•●•4•●•
Magsimula sa umpisa
![•●•АВРАГЧ•●• [Дууссан]](https://img.wattpad.com/cover/215169874-64-k486632.jpg)