---

Тэр цонхны дор 4, 5 орчим метрийн цаана миний яг эсрэг талд очин газар суугаад мөрөн дээрээ тусах сарны гэрэлд өөрийнхөө шархийг харан дээр нь хуруугаараа хүрж үзээд "Өөр газар байж болоогүй л юм байх даа" гэж амандаа хэлэн хөмсөгөө зангидав.
Гэвч энэ нь надад хангалттай сайн сонсогдож байлаа.
Би хурдхан ардаа байх нөгөө эмийн хайрцгийг аваад түүний өмнө очиж суугаад
-"Алив би боогоод өгье. Сөүл ортол шарханд чинь ядаж бохир оруулахгүй байх хэрэгтэй" гэхэд тэр үл ялиг инээснээ
"Иймэрхүү зүйлийг шарх гэж хэлж болдоггүй юм. Шалбархай...шалбархай гэдэг юм. " гээд над руу харахад нь

"Тийм байсан ч хамаагүй ээ боох хэрэгтэй" гэхэд"Хэрэггүй дээ

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

"Тийм байсан ч хамаагүй ээ боох хэрэгтэй" гэхэд
"Хэрэггүй дээ... иймэрхүү зүйл угаасаа нэмэргүй" гэв.

Би хэсэг даавууруугаа харан суусныхаа дараа
"Надад тусалсны чинь хариуд ядаж иймэрхүү зүйл ч хийж өгч болохгүй юм уу" гээд толгойгоо өргөн түүнрүү зөрүүлэн ширтэхэд тэр хэсэг байснаа
"Хүмүүсийг аврах бол миний ажил" гээд доош харав.

Түүний хариултыг сонсоод би хэсэг дуугаа хураасны эцэст
"Хүмүүсийг аварч болно оо... Гэхдээ чи өөрөө хүн биш юм уу? Бусдыг авармаар байвал өөртөө илүү сайн анхаарах хэрэгтэй" ингэж хэлэнгээ өнөөх цагаан даавууг цуулан нарийн болгож бэлдээд "Магадгүй цамцаа тайлах хэрэгтэй байх. Би хурдхан боогоод өгье!" гээд түүнрүү санаа зовсон харцаар харахад тэр түрүүнээс хойш доош харан хөмсгөө зангидаж байснаа болин шууд л цамцаа доороос нь дээш тайлаад хаячих нь тэр ажээ.

 Би хурдхан боогоод өгье!" гээд түүнрүү санаа зовсон харцаар харахад тэр түрүүнээс хойш доош харан хөмсгөө зангидаж байснаа болин шууд л цамцаа доороос нь дээш тайлаад хаячих нь тэр ажээ

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

Яахав энд ямар нөхцөл байдал үүсч болох талаар би өөртөө сэрэмжлүүлж байсан ч бодитоор болох үед би үнэхээр их сандарч эхлэв.

Хурдхан түүний ард гаран эхлээд мөрөн дээрх шархыг нь сарны гэрэлд сайтар харвал 2-3см урттай нилээн гүн шарх авсан байлаа.

"Ийм юмыг зүгээр нэг шалбархай гэнэ шүү" гэж амандаа зөөлөн бувтнаад би түүний мөрлүү аяархан үлээж өгөв. Хэсэг үлээснийхээ дараа түүний мөрийг боохдоо мөрний хажуу талдаа бас нэг том шарх авсныг олж харав.
Би гайхан түүн рүү харвал тэр цааш харан газар ширтээд сууж байлаа.

Ард талаасаа түүний нүүрний хэсгээс зөвхөн урт хар сормуус нь л гэрэлд харагдан дээш доош болж байгаа нь мэдрэгдэв. Би юу ч хэлэлгүй буцан түүний дөнгөж л эдгэж байн уу даа гэмээр гүнзгий шархийг хараад саяхан авсан шархтай нь нийлүүлэн гарыг нь ороогоод эвтэйхэн боож өгснийхөө дараа түүний хажууд зэрэгцэн суун "Болчихлоо" гэхэд тэр над руу зөөлөн гэгч нь харцаар хараад буцан цамцаа углав.

"Баярлалаа" түүнийг ингэж хэлэхэд нь би "Зүгээр дээ...чиний хийсний хажууд юу ч биш" гээд босон алхасаар нөгөө шкафндаа орж суугаад түүн рүү харан
"Тэр 2ийг яах юм? Энд хонуулах юм уу?" гэхэд
"Үгүй ээ гадаа хонуулна. Цагдаад өгөх хэрэгтэй" тэр ингэж хэлээд босон цааш гал тогоо руу оров.
Магадгүй тэднийг гадаа гаргаж байгаа байх л даа.

Харин энэ үед би аажуухан нүдээ анин Юнгигын талаар бодов.

Тэр зүгээр болов уу?

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα