.2.

8 1 0
                                    

       
       Өвгөн "За тэгвэл хоёулаа нилээн ярих яриатайдаа, чи эндээ хоноод яв би чамд нэгэн түүх ярьж өгнө" гээд хүүд ор засч өгөөд яриагаа эхэллээ"Олон жилийн өмнө энэ Арна хотод шидийн сургуулийн хамгийн шилдэг төгсөгч Луйза Драгонилиа залуухан чөтгөрийн хаан Альберт Корнеротой анх уулзаж найзууд болсон бөгөөд тэд дараа нь тулааны талбар дээр уулзана гэж даанч төсөөлөөгүй байлаа. Түүхэнд тэр дайныг Харанхуйн дайн гэж нэрлэсэн. Шидтэний армийн хамгийн хүчирхэг шидтэн Луйза Альберттай эн тэнцүү хүчтэй байсан ч сүүлийн мөчид Луйза түүнийг алаагүй бөгөөд үүнээс болж шидтэний армид их хэмжээний хохирол учирсан тул тэд Луйзаг чөтгөртэй хуйвалдсан хэмээн буруутгаж шулам хэмээн цоллож алахыг завдсан болохоор тэр оргож Арна хотод ирж нуугдсан. Гэхдээ хэн нэгэн түүнийг матсан учир хажуугийн бөглүү ойд өөртөө гэр барьж амьдарсан юм. Гэвч Луйзаг Арна хотод байгаа гэж сэжгэлсэн шидтэнүүд хамгийн чадварлаг алуурчдаа илгээж хотыг хүйс тэмтрүүлсэн бөгөөд чөтгөрийн хааны хүү энд байна гэж тэд яахан мэдэх билээ. Мөн энэ хотын сүүлчийн амьд үлдэгч чөтгөрын хааны хүү байна гэж хэн ч төсөөлөхгүй Луйза ч үүнийг мэдээгүй юм"гээд өвгөнийг яриагаа дуусгахад хүүгийн биеэр хүйтэн хөлс цувж байсан агаад хүүгийн хоолой чичрэн байж" Би тэгвэл чөтгөрийн хааны хүү юмуу гээд тэгвэл Луйза яаж надад энэ нэрийг өгсөн юм бэ?" гэхэд " Тэр эхлээд мэдээгүй ч чамд ид шид зааж байхдаа чамаас гарах шидийн хүч Алберттай адил болохыг анзаарсан хэрэг, бас чамайг олсны дараахан чиний хувцаснаас олсон захиан дээр "Би хүүгээ чамруу явууллаа шүү! Алберт" гэсэн байсан юм... Үүнээс цааш чиний мэддэг түүх гээд өвгөн өрөөнөөс гарч хүү унтхаар хэвтлээ. Үнэнийг сонсоод ихэд балмагдсан тэрээр элдвийг бодон хөнжилдөө хөрвөөсөөр байгаад үүр цайлгалаа. Өглөө нь өвгөн хүүгийн хуяг дуулгыг харснаа амандаа " Аргагүйл хамгын хүчирхэг шидтэн юм" гэж хэлээд хүүд хандан " Өчигдрийн тулаанд наад хүчирхэг хамгаалттай хуяг дуулга байгаагүй бол чи одоо үхсэн байх байж бас Луйза чамайг өөрийн сүнсээрээ хамгаалчихаж. Одоогийн чамайг хэн ч алж чадахгүй,гэхдээ болгоомжтой бай тэд чамайг алж чадахгүй ч гэмтээж чадна . Наад үнэтэй хуяг дуулгаа энэ цүнхэнд хийчих" гээд гарын алганы хэмжээтэй цүнх өгөв. Хүү нилээн гайхсан боловч цүнхний амыг онгойлгоход бодож байснаас том болохоор нь эхлээд дуулгаа хийлээ. Цүнх юмгүй юrм шиг л араас нь хуяг элдэв ачаагаа хийхэд нөгөө цүнх нь дотор нь юм орсон шинжгүй байх аж. Энэ цүнх урьд Луйзад байсантай ижил бөгөөд үүнийг ёроолгүй цүнх гэж нэрлэдэг гэснийг саналаа. Өвгөн шинэ хувцас, нэг цаас, гурван уут зоос өгөөд" Нэгт: Өчигдрийн тулаанд чиний хувцас урагдчихаж Хоёрт: наад цаас чинь аль ч хотод чамайг саадгүй оруулна. Гуравт: Би чамд алт мөнгө хүрэл зоос тус бүр нэг уутыг өгсөн. Нэг алтан зоос арван мөнгөн зоос, нэг мөнгөн зоос арван хүрэл зоос болно. Цааш явахдаа буурчын газар болон хань үл болох нөхдөд хүрэл зоосоо ашиглаарай гэж захив. Хүү тэндээс гарахдаа сүүлийн асуултаа асуулаа" Та хэн юм бэ, яаж бүгдийг ингэж сайн мэдээд байгаа юм" гэхэд "Би бол бүхнийг мэдэх түүх өгүүлэгч, би чиний Луйзад хайртайг хүртэл мэднэ" гээд инээвхийллээ. Хүүгийн нүүр алим шиг улайснаа талархлаа илэрхийлээд явлаа.
Зэта хотоос гарсны дараа хүү шидтэний нийслэл орохоор боллоо. Азаар Луйза тэрэнд шүглээр дуудагддаг грифэн өгсөн тул тэрээр бүтэн сарын газрыг 5н өдөр туулах боломжтой, гэсэн хэдий ч хүү тийм ч их яарсангүй тайван аялахыг хүсчээ. Хотоос гараад алхсан хүү үд дундын алдад хагас хүмүүсийн хотод ирэв. Тэр хотын захирагч нь хүн бөгөөд хагас хүмүүсийг дарлаж байлаа. Хүү энэ бүгдийг үл тэвчин тэр шөнөдөө захирагч болон түүний туслахуудыг гэр бүлтэй нь бүгдийг хүйс тэмтэрч шоронгийн гүнд орход том торон дотор хөх үнэг цагираглан хэвтэж байлаа. Бяцхан үнэг ихэд шархдсан тул шөнөжин түүнийг эмчилж тордон үүрээр түр зуур дуг хийчихжээ. Зовхио буулгав уу үгүй юу түүнд Луйза харагдаж эхэллээ энэ зүүдээ үл дуусгамаар байвч хэн нэгэн түүнийг дуудлаа. Нүдээ нээсэн даруй Тео балмагдаж орхив. Түүний өмнө хөх үнэг биш харин хөх үстэй хүү сууж байх нь тэр. Хотынхон түүнийг аврагч хэмээн хүлээн авсан тул Тео хагас хүмүүсийн ойн захирагч боллоо. Гэвч тэрээр урт аялалаа энэ хүрээд дуусгахыг хүсээгүй тул нутгийн хамгийн ухаалаг нэгэнд суудлаа өвлүүлэн үлдээж сайн удирдагч байхыг ерөөгөөд замдаа гарлаа. Хэд алхтал хэн нэгэн түүнийг дагахыг мэдэрлээ хойшоо хартал хэн ч байсангүй. Ийм маягаар хагас өдөр явсан тул арга буюу гарч ирхийг хүслээ. Гэтэл хэн байсан гэж санана. Өнөөх бяцхан хөх үнэг, юу хийж байгааг нь асуутал " Миний эцэг эх бол чөтгөрийн үнэг тийм учраас би тэр шоронд хоригдож байсан юм. Нэгэнт та намайг аварсан тул би бүх насаараа таныг дагах болно. Иймээс та надад нэр хайрлана уу" гэв. Хүү эхэндээ дагуулж явах эсэхдээ эргэлзэж байсанч Луйзагын " замдаа хань болгож өөрөөсөө үл урвах нөхдийг цуглуулж яв" гэснийг санан бяцхан үнэгт Бриүс гэх нэрийг өгөөд дагуулан явлаа. Бриүс хувирахдаа хүн төрхөд орж энгийн үед хөх үнэг хэвээр байх аж.
Тэд явсаар шидтэний нийслэлд ирлээ. Хаалга нь их сүрлэг агаад хоёр өвгөн шидтэний хөшөөг хаалганы хажууд гантигаар дүрсэлжээ. Хүүг орох гэхэд хүнд хуягтай харуул ирж нэвтрэх бичиг байгаа эсэх ямар хэргээр ирж байгааг асууж шалгаана. Тео ч өнөөх өвгөний өгсөн нэвтрэх бичгийг үзүүлтэл саяхан л түүнийг хөөж явуулчих гээд байсан хүн одоо мөргөж сөгдөх нь холгүй юм болж цаана зогсох харуулууддаа " худалдаачин Жозефын хүн байна, зам тавь, зай гарга" гээд эхэд дуутай орилоход нөгөөдүүл нь урдуур нь бөхөлзөж тонголзсоор оруулав. Үүгээр ч дууссангүй хаалгаар гарав уу гүй юу худалдаачид түүнийг бүчин авч "ах нь чамд бүх насаараа хэрэгдэх мөнгө өгнө ахдаа наад бичгээ өгчих" гээд энд тэндээс нь түүнийг барьж идэх нь холгүй болж сүүлдээ бүр хэрүүл болов. Тео юу гэж энд удаан байх вэ дээ өөрийгөө далдлаад тэр дундаас сэмхэн зугтлаа. Тэд ч анзаарсангүй цааш хэрэлдсээр. Луйза "хэрвээ нийслэл таалагдахгүй бол шалгалтаа өгчихөөд хүчээ нэг гайхуулчхаад чөтгөрийн цайз руу яваарай" гэж хэлснийг санан хотоор тойрон сонирхлоо. Гэвч түүний үзэж харсан хотуудаас онцгойрох юмгүй тул үлдэх хүсэлгүй боллоо.
Маргааш нь шалгалтын өдөр боллоо. Энд тэндхийн хаад ноёд сайд түшмэдийн хүүхдүүдээс гадна энгийн ардын хүүхдүүд ч байх аж. Шалгалт эхлэллээ багш нар хүүхдүүдийг цувруулан зогсоогоод өөрийн хамгийн сайн чадах шидээ гаргахыг зааварлана. Орой нар жаргахын алдад Теогын ээлж ирлээ түүний өмнөх хүүхдүүдийн шид зүгээр л хүүхдийн тоглоом байсан тул тэрээр унтах шахжээ. Тео эвшээлгэсээр шидийн номын 169-р хуудсан дахь 'бяцхан дэлхий' хэмээх шившлэгийг хийхээр шийдэж жижигхээн усан шид ашиглан цагираг үүсгэж доогуур нь шороо дэвсээд галт бөмбөлөг усан цагираг дундуур оруулж хамгаалалтын шидээр тэднийг хашин харууллаа. Энэ бүхэн бусдын нүдэнд гайхамшиг авч үүнийг Луйза түүнд арван настайд нь зааж өгчээ. Мөдхөн сургуулийн захирал, багш нар түүн дээр ирээд ямар ч төлбөргүй шууд сурахыг хүсч хэн болох, хаанаас ирснийг нь асуулаа. Хүү ч тэр дор нь "намайг Тео гэдэг эцэг минь их хол байдаг тул нэгэн эмгэн шидтэн намайг өсгөж сургасан" гэж Луйзагын бэлдүүлсний дагуу хэллээ. Теод шалгалт өгсөн хүүхдүүдээс ганц хоёр нь сонирхол татсан тул хэдэн жилдээ энд сурахаар шийдлээ.
Бүгдийг маргааш ир гэсэн учир тэр оройгоо гадуур явж үзээгүй газруудаа үзэн явсаар нэгэн дэн буудалд ирээд өрөө захиалав. Тэндхийн эзэд хагас хүмүүс агаад Тео тосгоныг аврахад тэнд байсан тул түүнийг юугаар ч дутаалгүй сайрхах аж. Өрөөндөө ороод өдрийн турш энгэртээ нуусан үнэгээ гаргаж ирлээ. Бриүс ч мөн адил ихэд давчидсан тул маргааш үнэг хэвээр нь авч явахыг гуйлаа. Тео дахин өврөө уудалж өдөр шалгалтын дараа сургуулилтын талбайгаас явахын өмнө түүнд өгсөн сургуулийн дүрэм, дотуур байранд авж орохыг зөвшөөрөх болон хориглох зүйлсийг бичсэн цаасыг гарган харав үүнд:
Сургуулийн дүрэм
1# Өөрийн хуваарилсан ангид суух
2# Хүчээр бусдын биед халдаж болохгүй
3# Сурагч болгон өөрийн амьтантай байх ёстой
4# Сургуульд их хэмжээний хохирол учруулбал сургуулиас хөөгднө. 5# ?? +S S A B C F H G Z зэрэглэлд хуваагдана. Шинээр элсэгчид хамгийн доод зэрэглэлд байна. Гэхдээ эхний 3т орсон сурагчид B зэрэглэлд орно
6# Сар бүр болдог сурагчдын дунд зохиогддог тэмцээнээр зэргээ дээшлүүлж болно
7# Сургуулийн зарим нэг газраар явах хориотой. Ялангуяа +S зэрэглэлийнхний хойд цэцэрлэг. Яасан ч очиж болохгүй
Дотуур байранд
#зэрэглэл тус бүр өөрсдийн барилгатай
# өрөөнүүд 2 эсвэл 4 ортой байна хоёр ортой өрөөнд орохоор бол 5н алтан зоос нэмж өгнө.
# зэрэглэл тус бүрийн байранд хамгийн хүчтэй нь байрыг удирдна
# байр бүр өөрийн дүрэмтэй учир дүрмээ мөрдөх
Үүнийг нэлээн удаан харж сууснаа залхсан бололтой цааш шидэхэд цаас газар унахаасаа өмнө хөх дөлөнд идэгдэж шатаад дуусчих нь тэр. Мэдээж энэ бол түүний хувийн шид ба тэрээр галан дундаас хамгийн хүчтэй нь болох хөх дөлийг ямарч шившлэггүй өөрийн дураар ашиглаж сурсан нь энэ ажээ.

Хэн нэгний түүхWhere stories live. Discover now