.4.

4 2 0
                                    


Өдөржин захирлын хүү, шалгалтанд тэргүүн байр авсан нэгэн, хосгүй царайлаг нэгэн гэх мэтээр сурагчдын амны бай мөн түүний нэр хүндэд дурлагсдын бялдуучилсан үгсэд дарагдсан Тео өрөөндөө орж ирсэн дариудаа орон дээрээ сульдан унж нүд нь аажмаар анилдсаар зүүдний орондоо айлчилжээ. Түүний араас орж ирсэн Рон урд нь байгаа ухаан жолоогүй унтах нэгнийг харан уртаа шүүрс алдан бүхлээрээ унтсан Теогын гутал хүрмийг нь тайлж хөнжлийг нь нөмрүүллээ. Ийнхүү маш ачаалалтай басхүү дарамттай нэгэн өдөр өнгөрлөө. Өнөөдөр бол байрны зэрэглэл тогтоох өдөр бөгөөд түүнийг занасан хүүхдүүд энэ өдрийг л хуруу даран тоолж суужээ. В зэрэглэлийн дотуур байранд нийтдээ 256 сурагч байх ба 6 үе тулалдаж байж ялагч нь тодордог ажээ. Ийнхүү бүх сурагчид тулааны талбайд цугласан ба энэ жил 257 сурагчтай болж нэг хүн сондгойрох болохоор гоц мөргөх хүнийг олохоор сугалаа суглууллаа. Бүх хүүхдүүд ээлж дарааллан сугалтал Тео сондгойрч эхний үед биш дараагийн үеэс орохоор болжээ. Түүнийг зарим нь азтай гэх ч зарим нэг нь арын хаалга гэж шивнэлдэнэ. Хоёрдугаар үе эхэлж Тео эхний тулалдаандаа орлоо. Энэ тулаан нээх их сүртэй болсонгүй. Шид ч хэрэглэлгүй 2 өшиглөөд л ялчих нь тэр. Дараа нь 3,4дахь тулаандаа орлоо бас л хүч гаргалгүй биеийн хүчээрээ бүгдийг нь ялж орхилоо. Харин одоо 5дахь тулаандаа орох ээлж ирлээ. Түүний өрсөлдөгч өнөөх өөрийг нь занаад байсан өндөр биерхүү хүү ажээ. Түүнийг талбай дээр гарч ирэхэд үзэгчид "шидэт мангас, шидэт мангас" гэж орилолдох нь сүртэй агаад шидийн хүчээ ашиглан мангас болж хувирах нь түүний онцлог ажээ. Харин нөгөө талаас Тео ямарч зэвсэг барилгүй зүгээр л хөх үнэг дагуулан гарч ирсэн нь олны сонирхлыг татна.
Тулаан эхэлжээ. Түүний өрсөлдөгч аль хэдийн мангас болж зай завсаргүй дайрах ч Тео бултахаас өөрийг үл хийнэ. Нэлээд хэдэн удаа бултсанаа болсон гэж үзэв бололтой түрүүнээс хойш тэднийг харан сууж байсан үнэг рүүгээ дохивол өнөөх нь үсэрч хүрч ирээд мөдхөн аварга хэмжээтэй болоход үзэгчид уулга алдаж харин түрүүнээс хойш дайрч байсан хүн хамгаалалтын байрлал аван зогслоо. Хэдий тийм ч үнэг түүнийг ганцхан хазаад угзрахад түүний шид бүрэн устаж алуулахаа ойлгосон эр амь гуйн чарлана. Бусдад цус харуулахыг хүсээгүй Тео чимээгүйхэн дохиход үнэг түүнийг газар буулгаад жижгэрэн аймшигт араатнаас өхөөрдөм үнэг боллоо. Хонх ч дуугарч тэмцээн Теогын ялалтаар өндөрлөлөө. Энэ бол сүүлчийн үе бөгөөд өрсөлдөгч нь B зэрэглэлийн хамгийн хүчтэй нь буюу байрны дарга аж. Тэр хүч биш ухаанаа зардаг түүний мана нь шидийн хүч нь ч муугүйг илтгэнэ. Тулаан эхэллээ. Энэ удаа үзэгчид бүгд дуугаа хураан юу болохыг хором ч алдалгүй ажна. Тео шидийн хүчээ ашиглахаар шийдлээ. Гэхдээ маш багыг, байрны даргыг ялах амархан ч тэр бүтэн сар байр удирдахыг хүссэнгүй. Тео маш энгийн шид ашиглана. Гэсэн ч үзэгчид түүнийг хараад ихэд гайхна. Яагаад гэвэл тэд урьд нь шившлэггүйгээр шид ашиглаж чадаж байгаа хүнийг харж байгаагүй болохоор тэр. Эцэс нь байрны дарга шийдвэрлэх цохилт хийлээ Тео амархан бултаж эсвэл хамгаалж чадах байсан ч нэг газраа хөдлөлгүй зогссоор ялагдал хүлээв. Ингээд тулаан дуусч хүмүүс уухай хашхиралдаж байрны даргыг магтаж Теог муулна. Гэхдээ тэд үзэгчдийн асрын ард хэн нэгэн зогсоод энэ бүхнийг ажингаа багахан жуумалзаж байгааг анзаарагчгүй өнөөх явган хэрүүлээ үргэлжилнэ. Хаа газар ийм л байдгаас хойш энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн өөрийн өрөө рүүгээ зүглэлээ. Бүтэн өдөржин алиалагч шиг дэвхэцчихсэн тул нүдэнд нь ор маш сайхан харагдаж усанд ороод унтах гээд ор луугаа зүглэтэл Роны "яагаад ялаагүй юм, чиний хүчээр байрны дарга юу ч биш байсан" гэх дуу гарч асуулт нэхсэн харцаар харна. Хариуд нь Тео "би их залхуу хүн л дээ, надад зүгээр л түүнийг ялчихвал бүхэл бүтэн нэг сар байр удирдана гэж бодоод" гээд мангар ч юм шиг царай гарган инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл Роны нүдэнд урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй гэнэн харагдаж уртаа шүүрс алдаад унтахаар хэвтлээ. Ронд яг л Теогын амнаас өөрийнхөө үгсийг сонссон мэт санагдана.
         Хэтэрхий гэмээр тансаг харшийн ард гоёмсог сарнайн цэцэрлэг байх агаад түүний хажууханд ташуурын дуу гарч "намайг уучлаач, өршөөгөөч, дахиж тэгэхгүй ээ" гэсэн бяцхан хүүхдийн цурхиран уйлж өршөөл ирэх нь үзэгдэнэ. Харин түүний биеийг суран ташуураар цус шүүртэл ороолгож буй эрд нинжин сэтгэл гэж үгүй бололтой улам чанга ороолгож "чамайг тэр эхээс чинь салгаж хооллож өсгөж байхад хоёр ахаасаа дээр гарна гэнээ" хэмээн чанга дуугаар бархирна. Үүнийг дэргэдээс нь харж зогсох түүний хойд ээж гэх эмэгтэй, мөн эцэг нэгт гэх ах нар нь жишимчгүй жуумалзан зогсоно.
        Тэнгэрт нар мандаж хичээл орох цаг нь болсон ч байдгаараа хөмсөг нь зангирч, хар хөлсөндөө нэвт норсон ч сэрж чадахгүй яргалах Роныг сэрээх гэж хичээв ч чадаагүй Тео эцсийн арга болох зүүдэн дунд нь айлчилж энэ бүх харгислалыг харжээ. Гаднаасаа хэт хуумгай зай завсаргүй чалчиж байдаг Рон дотроо асар их зовлон шаналлыг тээж явааг харсан Тео өөрийгөө азтай гэж бодох шиг. Тэр өөрийн эцэг эхээ мэдэхгүй ч түүнийг аминаасаа илүү нандигнан өсгөсөн нэгэн байдаг болохоор.
         Удалгүй Рон сэрж үг хэлэхээр амаа нээтэл Тео үгийн зөрөөгүй хичээлээсээ хоцорлоо хэмээн түүнийг шавдуулж салхи татуулан түүнийг чирэн явсаар анги руу нь оруулж мөн үг хэлэхийн завдалгүй алга болов. Өдөржингөө бүх хичээл нь чихнийх нь хажуугаар өнгөрч Теог зүүднээс нь юу харсан болоо хэмээн толгойгоо гашилган суусаар тарах хонх дуугарахтай зэрэгцэн гарч өрөөндөө очин өрөөнийхөө хамтрагчийг хүлээх зуураа юу асуухаа төлөвлөн сууна. Хагас цагийн дараа Тео орж ирлээ. Орж ирснээс нь хойш үйлдэл бүрийг нь ажиглан суух Ронд хандан "ямар нэгэн юм болоо юу" хэмээн асуувал "чи яагаад миний зүүдэнд зөвшөөрөлгүй орж ирж байгаа юм" гэсэн хариулт авлаа. Тео хариуд нь "жирийн нэгэн зүүдэнд нь зочилсныг мэдэж чадахгүй, би анх чамтай уулзсан өдрөөсөө л чамайг хүчтэй гэдгийг мэдэж байсан ч ашиглахгүй байгаад чинь гайхаж байсан юм" гэвэл Рон "хүчээ бусдад харуулах тусам олны анхаарлыг татна, олны анхаарлыг татах тусам чамд атаархагчид гарч ирнэ, харин тэд гарч ирээд яана гээч чиний аз жаргалыг булаах гэж элдэв хорон арга хэрэглэх болно, тиймээс л би олны дунд онцгойрохгүйг хичээдэг" гэх нь тэр. Түүний хариулт юу юунаас илүү үнэн санагдаж нүүрэндээ инээмсэглэл тодруулан "за тэгвэл олноос үл онцгойрогч гуай та миний найз болох уу" гээд гараа сунгавал бүхнээ ярилцаж сэтгэл нь онгойсон Рон итгэл дүүрэн гараас нь атгалаа.
      Ийнхүү Тео Корнеро үгүй ээ одоо Тео фон Резенбэрг энд ирээд анхны итгэлт найзтай боллоо.

Хэн нэгний түүхWhere stories live. Discover now