.1.

24 3 0
                                    


Тэргэл саран дор Арна хотын гудмаар нэгэн бүсгүй алхана. Тэрээр урт улаан үсээ хойшоо сул тавьж шидтэний шовгор малгай духлуулсан агаад бие барьсан даашинз, урт нөмрөг, өсгийтэй арьсан гутал нь түүнийг ямар сайхан эмэгтэй болохыг бэлхнээ илтгэх аж.

Саяхан болсон аллагыг гэрчлэх мэт цусны эхүүн үнэр хамар цоргиулж, өтгөсөөс авахуулаад нялхсын цогцос энэ тэрүүгээр хөглөрч, хоолтой болсондоо баярласан хэрээнүүд үхээрийн хоолойгоор гуаглана. Ийм аймшигтай газар нөгөө бүсгүй ажрахгүй алхсаар ганцаараа уйлж суугаа хүүгийн хажууд ирээд түүнд хандан: "Энэ хотын 5н мянган хүн бүгд хүйс тэмтрэгдсэн байхад чи л ганцаараа амьд гарч, үүнээс цааш чамд амьдрах бодол бий юу" гэвэл нөгөө хүү нулимс дүүрэн нүдээр түүнийг хэсэг ширтсэний эцэст толгой дохилоо. Шулам хариултыг хүлээн аваад цааш үрэгжлүүлэн: " Заза тэгвэл хоёул одоо гэрээ байгуулцгаая" гээд хүнд шархадсан хүү болон өөрийнхөө хурууны өндөгнөөс цус гаргаад хооронд нь нийлүүлээд "Тэгэхээр бидний гэрээний нөхцөл бол чи 18н нас хүртлээ миний боол болно үүний дараа чи чөлөөтэй хаана юу ч хийсэн болно, харин 27 нас хүрээд чиний хөгшрөлт зогсож намайг үхтэл тэр хэвээрээ үлдэнэ зөвшөөрч байна уу? " гэхэд балчир бас хүнд шархадсан хүү " тийм" хэмээн сулхан дуугарч, шулам ганц үг шивнэхэд хүүгийн бүхийл шарх эдгэрлээ. Шулам цусандаа хутгалдсан хүүг нөмөргөндөө ороож тэврээд хотоос гарахдаа хуруунаасаа жижигхэн хөх дөл газарт унагаахад Арна хот 5 хан хормын дотор туйр ч үлдэлгүй үнсэн товрого боллоо.

Шулам хүүг гэртээ авчрирлаа. Түүний гэр ойн гүнд тасралтгүй урсах үзэсгэлэнт голын дэргэд тийм ч уран хийцтэй биш ч ихэд тансаг хийцтэй гурван давхар нэлээд том байшин байх бөгөөд гаднах талбайд нь шидийн ертөнцийн хамаг л ховор, ер бусын амьтад мөн бүхий л шидэт бэлдмэлд ордог олдоц тун муу увдист ургамлууд, хорвоо дэлхийн хамгийн үзэсгэлэнт цэцэгс бүгд энд цогцолж гагцхүү эзэн нь л байхад тэд улам гайхамшгийг харуулна. Хүү энэ бүгдийг харан алмайран нүдээ ч салгаж чадахгүй байсаар нэгэнт тайвширсан тул унтаад өгчээ. 
Маргааш өглөө нар уулын цаанаас мишээсээр мандахад тэд хоёул сэрж шулам хамгийн түрүүнд хүүгийн цустай урагдсан хувцсыг тайлж усанд орууллаа. Шөнө сайн харагдаагүй ч одоо харвал түүний хувцас нэлээд чинээлэг нэгнийх агаад хүүгийн арьс нь ч бас эмзэгхэн булбарай аж. Усанд орж дуусаад хүүгээс нэрийг нь асуувал "би дайралтаас өмнөх юуг ч санахгүй байна" гэсэн хариулт авлаа. Шулам хүүг оронд нь оруулаад хувцсыг шатаах гээд сэгсэрвэл нэгэн захиа байх агаад уншиж үзсэнийхээ дараа түүний нүүрэнд инээмсэглэл тодорч "чи их азтай юм Корнеро" гэж шивнээд түрүүхэн усанд ороод сэтгэл нь бүрэн амарч одоо дахин бөх гэгч нь унтаж бяцхан хүүд Тео Корнеро гэх нэрийг өглөө. Түүнээс хойш шулам түүнийг асарч тордон, орой нь өвөртлөн унтаж, айх үед нь тайвшруулж төрсөн өдөр болгоныг тэмдэглэж өгч түүнийг халамжлан өсгөж ид шид, тулааны урлаг, мэдлэг, ёс суртахуун, бүх төрлийн зэвсэг, хөгжмийн зэмсгийг хүртэл хэрхэн ашигладаг мөн хорвоо ертөнц дээрх бүхийл дуу, хөгжмийг хэрхэн тоглох гээд хүүд хэрэгтэй бүхийл зүйлийг зааж сургаж мөн түүний хайрлаж 18н нас хүртэл нь өсгөжээ.
Харанхуй шөнө цусандаа хутгалдсан байсан хүү одоо шөнийн тэнгэрийг санагдуулам гүн хөх үс, галын дөл мэт хурц цэнхэр нүд, хэнийч нүдийг булаахаар өв тэгш бие, ямар ч үзэсгэлэнт бүсгүйгээс илүү булбарай арьс төгс царайтай болон өсч хүү өөрийн аврагчаасаа хавь илүү өндөр болжээ. Шулам хүүг 13н жилийн турш өсгөхдөө боол хэмээн дууддаг байсан авч түүнтэй боол шиг харьцсан удаагүй ба мөн энэ хугацаанд нэг ч удаа нэрээ хэлээгүй бөгөөд түүнийг аян замд гаргаж өгөхдөө маш олон захиасын хамт анхны ба эцсийн удаа нэрээ хэллээ"Луйза Драгонилиа" энэ нэр хүүгийн зүрхэнд тодоос тод шивэгдэн үлдэж түүний бие царай төрх нь дахин дахин нүдэнд нь үзэгднэ. Тэд хамт явахад эхлээд хүү шулмын бүсэлхийгээр татахаар өндөртэй байсан бол, хэдэн жилийн дараа чацуу болж одоо бол шулам дээр тохой хэрээний өндөр нэмж байж хүүтэй тэнцэхээр болох ажээ.
Теогын хамгийн анх очсон газар бол Арна хотын үнсэн дээр сүндэрлэсэн Зэта хот байлаа Луйза түүнийг багаас нь хүн ам ихтэй газруудаар дагуулан явж нөхцөл байдал засаг захиргааг харуулан зааж сургадаг байсан тул одоо тэрээр инүүгээр ямарч бэрхшээлгүй тайван алхана.
Гэвч энэ хот цаанаа л түгшүүртэй бөгөөд зах дээрх лангуунууд бүгд хаалттай, язгууртнууд хаашаа ч юм бэ гүйлдэж байх зуур замын хажууд хээв нэг суух өвгөнөөс хүү "энд юу болоод байгаан бэ?" гэхэд өвгөн " энэ хот руу чөтгөрийн хааны арми дайрна гэхийг сонсоод хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд эндээс дүрвэж байна, хүү минь чи ч гэсэн түргэлэхгүй бол язгууртнууд өөрсдөө гараад л хаалгаа хаачхана шүү" гэв. Хүү өвгөнийг яагаад дүрвээгүйг асуухад "Би энэ хотын өмнөх Арна хотод төрсөн бөгөөд эндээс худалдаа наймаа эрхэлсээр хэдэн сараар явдаг байлаа. Гэтэл нэг удаагийн аялалаа дуусгаад буцаж ирхэд энэ хот газрын хөрснөөс арчигдчихсан байсан гээд өвгөн нулимс унагаад одоо би эндээ үлдээд дайралтаар гэр бүлийнхнийхээ араас явандаа гээд яриагаа дуусгав.
Хүү юм асуухаар амаа ангайтал цайзын гадаа чөтгөрийн арми хүрч ирлээ. Хүү ганцаараа цайзын хаалгаар гарч армийг удирдаж буй генералтай халз тулалдхыг хүслээ. Удсанчгүй нилээн том эвэр урт сүүл нас биед гүйцсэн эр үхрийн толгойноос ч том толгойтой 2метр гаруй том сэлэмтэй минотаур гарч ирээд өөрийгөө чөтгөрийн армийн хамгийн доод буюу 13р генерал Прают хэмээн танилцуулав. Тэдний тулаан 2цаг үргэлжилж хүч тэнцүү тул хоёр тал бие биенээ хүлээн зөвшөөрч тулаанаа зогсоолоо. Прают амьсгаагаа дараад хүүгийн нэрийг асуухад хүү "Тео Корнеро" хэмээхэд чөтгөрийн армийн цэргүүд ам амандаа " Корнеро, Корнеро" гэцгээж байв. Прают түрүүнийхээс илүү нухацтайгаар "чамд энэ нэрийг хэн өгсөн" гэхэд хүү "Луйза Драгонилиа" гэхэд тэрээр юуч хэлэлгүй хөшиж орхиод цэргүүддээ ухрах тушаал өгөөд яваад өгөв. Хүү хэсэг зуур гайхан зогсож байснаа буцаж орлоо.
Хүү цайзын хаалгаар орж ирхэд өнөөх өвгөн түүнийг тосон зогсож байлаа. Өвгөн түүнийг дуудан гэртээ орохыг урихад саяын тулаанд их хүч гаргаж бас өглөөнөөс хойш хоосон яваа тул зөвшөөрлөө. Өвгөний гэр нилээн тансаг бөгөөд ховор нандин зүйл зөндөө байх аж. Тэрээр хүүд цай аягалж өгөөд хэсэг ширтэж сууснаа "Чи бол Луйзагын өсгөсөн Арна хотын аллагын сүүлчийн амьд үлдэгч бололтой тиймүү?" гэж асуухад хүү толгой дохилоо.

Хэн нэгний түүхWhere stories live. Discover now