1-р хэсэг

2.6K 47 3
                                    


Киноны ерөнхий агуулгатай л төстэй бөгөөд үйл явдал дүрүүд нь уншигчийн хүсэлтээр өөрчилсөн болно.

--------------------------------------------------------------

- Энэ амралтын өдрөөр би та нарт удаан хугацаанд үерхсэн найз залуугаа танилцуулна.

Кан Сора мэдэгдэл аятай халбагаараа цайны аягаа тогшсоноо ийнхүү хэлсэн юм. Түүнийг хүнтэй болзож байгаа гэдгийг аав ээж би гээд бүгд мэдэж байсан бөгөөд зөвхөн түүний амнаас энэ мэдээг нь сонсохыг хүлээж байсан билээ.

- Нэлээн удаан чимээгүй байлаа шүү. Гэнэт яагаад танилцуулахаар болчихов?

Аав нүдний шилнийхээ дээгүүр тонгойн хараад сониучирхан асуув.

- Бид хоёр сургуулиа төгсчхөөд сүй тавихаар шийдсэн юм.

Тэгтэл ээж жуумалзан "энэ гурван жилийн хугацаанд огтхон ч царайгаа харуулаагүй хүргэнээ харах нь дээ" гэлээ.

- Кан Сора одоо миний хар үстэй байх ээлж. Чи үсээ будуул.

Бид хоёр нэг өндгөн эсний ихрүүд учир үсээ будуулж эсвэл өөрөөр засуулж байж л ялгардаг юм. Сүүлийн гурван сарын турш би шар үстэй байсан агаад будаг маань эхнээсээ халцран үс маань харлаж эхэлсэн билээ.

- Сүжин, би удахгүй чухал уулзалттай тэр болтол хүлээж бай гэж хэлсэн шүү дээ.

- За яахав .... ганц л долоо хоног шүү.

Би амандаа бувтнан ширээнээсээ бостол Сора намайг дуудах нь тэр.

- Яахав ... чи надад зөвшөөрөл өгч байгаа юм бол би чамд цүнхээ зээлье.

Тэрээр над руу харалгүйгээр гараа элгэндээ тэврэн аяархан шивнэсэн юм.

Би ч дотроо баярлан дурамчхан байгаа мэт "баярлалаа" гэчихээд шууд л Сора-ийн өрөө рүү гүйн цүнхийг нь барьж аваад энгэртээ нандигнан тэврэв.

"Авах юмсан гэж эгч нь чамайгаа хэчнээн удаан зүүдлэвээ .."

***

Сора бид хоёр ахлах сургуулиа төгсчихөөд байнга андуурагдахаас залхан яадаг ч байсан өөр өөр их сургуульд орохоор тохиролцсон билээ.

Энэ тохиролцоо маань ч бүтэж, бид өөр их сургуулиудад элсэн орж, барагтай л бол таарахаа байсан юм. Бид биедээ дургүй учраас ийм сонголт хийгээгүй ба харин ч үнэхээр их хайртай учраас л тэр.

Хичээлдээ суучихаад их сургуулийн хоолны танхимд өдрийн хоолоо аван суув. Хоолоо идэхээсээ өмнө утсанд ирсэн хэд хэд мэдэгдэлүүдийг эхнээс нь шалгаж байтал ширээнд минь хүн суулаа.

Утсаа доош тавин түүн рүү харвал тэрээр дулаахан инээмсэглэн хариу барих ажээ.

- Өө Бэкхён .. тарчихсан юм уу?

- Тараагүй ээ .. өдөр дахиад 2 цагийн хичээл байгаа.

- Аан ..

Бид хоёр ойр зуурын зүйлс ярилцан хоолоо идэж дуусчихаад, дараагийн цагийн хичээл эхлэхэд 30 минут орчим дутуу байсан тул гадуур алхахаар шийдэв.

Бэкхён эхэндээ нэлээд хөгжилтэй, яриасаг байсан боловч гэнэтхэн юу ч юм бодолхийлэн дуугаа хураачхав.

- Бие чинь өвдсөн юм уу? Юу болсон бэ .. чимээгүй болчих юм ..

Би түүний дух руу гараа явуулан халууныг нь үзэх гэтэл Бэкхён миний гарнаас атгах нь тэр.

- Сүжин чи бид хоёрын анх танилцсан өдрийг санаж байна уу?

Түүнээс гараа татан авах гэтэл тавьсангүй. Би ч инээх аядаад

- Юу вэ гэнэт ... саналгүй яахавдээ. 4 жилийн өмнө танилцах үдэшлэг дээр биздээ.

- Тиймээ, тэгээд би тэнхимээ солин чамтай байнга тааралдахаа байсан ч яагаад чамтай одоо болтол дотно байж халамжилдагийг минь ойлгож байгаа биздээ?

Уур амьсгал гэнэтхэн эвгүй тийш хазайн, би юу хийхээ мэдэхээ байн шүлсээ гүд хийтэл залгилаа.

- Би .. би .. нөгөө

- Учир нь чи миний хамгийн сайн найз болохоор тэр

Бэкхён ярзайтал инээгээд гарыг минь тавьсан юм.

"Аххх ... санаа амарлаа"

- За .. дараа уулзъя. Хичээл орох болчихлоо.

Би түүнээс салан хичээл орох тэнхим рүүгээ алхлаа.

Хэрэв Бэкхён надад сайн гэж хэлсэн бол яанаа. Ямар хариу хэлэх хэрэгтэй байсан бол ... яах ёстой юм бол .. би ингэхэд Бэкхёныг юу гэж боддог билээ ...

Эцэст нь энэ бүх бодолдоо хариу өгч дийлэхгүй тул "Бэкхён надад юу гэж сайн байх юм" гэсэн дүгнэлтэд хүрлээ.

"Бэкхён~аа надад сайн болж болохгүй шүү. Одоохондоо сэтгэлийг чинь хариулж чадахгүй байх"

Анхны хайр минь хэдий богино хугацаанд байсан ч одоог хүртэл сэтгэлд минь мөрөө тод гэгч нь үлдээж орхисон. Хэрэв хувь тавилан гэж байдаг бол намайг түүнтэй минь ганцхан удаа ч болов уулзуулж өгөөрэй.

Дэндүү нандин хайр татам байсан миний анхны хайр ...

Love alarmWhere stories live. Discover now