•●•10•●•

Zacznij od początku
                                    

Үргэлж л хотын амар тайван аюулгүй орчинд өссөн надад энэ хэтэрхий хэрцгий бас аймар санагдаж нүдээр минь нулимс дүүрч байх нь тэр.

Би ийнхүү байдаг чадлаараа гүйж байхдаа нэгэн модны дээш овойн гарсан том үндсэн дээр бүдрэн унав.
Өвдөг болон гарын маань алга шалбарч хорсож эхлэхэд нулимс минь аажуухан дусаллаа.
Гаран дээр тусах нулимсан дуслаа хараад би өөртөө жоохон хатуужилтай байх хэрэгтэй хэмээн сануулаад өвдөгөө гөвөн цааш босох гэтэл хэн нэгэн нь гарнаас минь татан зогсоов.
Би гэнэт орж ирэх тэр гарнаас цочин арагш харвал энэ Жонгүгт баригдан хоригдож байсан 20 орчим настай өнөөх том хүү нь байлаа. Түүний хүйтэн царайг хараад улам их айдас нэмэгдэж би гараа мултлан авах гэсэн ч тэр их хүчтэй барьсан хэвээр "Чамайг ингээд явуулахад хэтэрхий хайран юмаа" гээд хачин харцаар тасралтгүй ширтэж эхлэв.

Түүний хэлсэн үг толгойнд минь цуурайтах шиг болон оюун санаа минь орон гаран үнэхээр их айж байлаа. Гэнэт тэр 2 гарыг минь 2ланг нь атгаж өөртөө ойртуулах үед хэн нэгэн түүнийг цохиод унагаачихав.
Юу ч хийж чадахгүй хөшчихсөн байсан би арай гэж тэдний зүг харахад тэнд Жонгүг байлаа.
Жонгүг өнөөх хүнийг хэд хэд хүчтэй цохиж унагаахад тэр хүн хамаг хурдаараа цааш гүйн одов.

Өөрийн эрхгүй өвдөг маань сулран доош унахад Жонгүг намайг түшиж аваад "Арум аа зүгээр үү? Энэ тэндээ бэртэж гэмтээгүй биз дээ? Яагаад ганцаараа ийм аюултай газар луу явж байгаа юм бэ?" гээд сандарсан царайгаа арай хийн тогтоон барихад нь миний гацчихсан юм болов уу даа гэмээр нулимс маань одоо л үер мэт урсан гарч түүнийг хүзүүгээр нь тэврэн мөрөнд нь нүүрээ наагаад яг л жоохон хүүхэд шиг эхэр татан уйлав.

Харин энэ үед Жонгүг үсийг минь илэн "Одоо зүгээр ээ... Бүх зүйл дууссан" гэх нь намайг үнэхээр тайвшруулж байлаа. Учир нь яагаад ч юм би түүний хажууд үнэхээр аюулгүй амар амгаланг мэдэрч чаддаг.

Яг л аавынхаа энгэрт уйлж буй бяцхан охин шиг гомдолтой гэгч нь уйлсаны дараа тэр намайг аргадан нулимсыг минь арчиж босгож зогсоогоод"Алив надад үүрүүл" гээд өвдөг сөгдөн нааш нуруугаа харуулж суухад нь би "Зүгээр ээ би өөрөө явж чадна" гээд урагш алхах гэсэн ч шалбарсан хэсэг маань часхийн хорсов.
Би нүүрээ үрчийлгэн өвдөлтөө тэсэх гэж хичээхэд тэр надруу эргэн харж байснаа гэнэт өөрөө босч ирээд намайг үүрэв.

Би түүний дулаахан бас том нуруун дээр нь тухтай гэгч нь явж байхад тэр замдаа "Цаашид үргэлж болгоомжтой явж байгаарай " гэлээ.
Энэ яг л хагацлын үг шиг санагдаж "Бид жинхнээсээ дахиж уулзахгүй юу? Хэрвээ би дахиад аюулд орчихвол би чамайг дуудаж болох уу" гээд би толгойгоо өндийлгөн түүний араас ширтэж эхлэхэд тэр хэсэг байснаа "Аюулд орохгүй байхыг хичээгээрэй... Тэгвэл би баярлах болно" гээд алхагаа зогсоов.

Магадгүй тэр надтай дахиж уулзахыг үнэхээр хүсэхгүй байгаа бололтой. Тийм байхад би түүнд хэтэрхий ядаргаатай зан гаргаж байгаа нь жоохон ичмээр юм.

Бид энэ үед ойгоос гарч ирсэн байсан тул түүнийг зогсоход нь би түүний нуруунаас буун хажууд нь зэрэгцэн зогсож гүнзгий амьсгаа авч гаргаад түүнрүү эгцлэн харж
"Ойлголоо... Би дахиж ийм зүйл асуухгүй ээ Жонгүгаа. Өдийг хүртэл үнэхээр адал явдалтай бас жоохон аймшигтай мөчүүдийг өнгөрөөлөө. Богинохон ч гэсэн энэ хугацаанд үргэлж хамт байж олон зүйлээс хамгаалж өгсөнд чинь үнэхээр их талархаж байна. Цаашид дахин уулзахгүйгээр энэ өдрүүдийг үргэлж санаж явах болноо... Чамд маш их баярлалаа" би ингэж хэлээд инээмсэглэхэд тэр өөдөөс минь анхааралтай гэгч нь харж байснаа болин харцаа буруулав.

Хаашаа ч юм хөмсгөө зангидан хэсэг харж байснаа гэнэт нэг том санаа алдаад буцаж надруу харахдаа тэрээр нүүрэндээ өнөөх дулаахан инээмсэглэлээ тодруулан ийнхүү хэллээ

Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.

Хаашаа ч юм хөмсгөө зангидан хэсэг харж байснаа гэнэт нэг том санаа алдаад буцаж надруу харахдаа тэрээр нүүрэндээ өнөөх дулаахан инээмсэглэлээ тодруулан ийнхүү хэллээ.
"Тиймээ, Богинохон ч гэсэн олон дурсамж бүтээлцлээ. Чамд цаашид илүү их аз жаргал хүсье. Аюулаас болгоомжилж, эрүүл мэнддээ үргэлж анхаарч байгаарай...Арумаа"

Биднийг ийнхүү бие биерүүгээ инээмсэглэн салах ёс хийн зогсох үед нисдэг тэрэгний дуу хадан биднээс холгүйхэн газардлаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz