•●•3•●•

Start from the beginning
                                    

Онгоцны бүх талаар ус эрчимтэй нэвчин орж эхлэхэд Юнги эхлээд өөрийгөө бүснээсээ салгаад дараа нь намайг салгаж байтал нөгөө 2 нисдэг тэрэгний хаалгыг онгойлгон бид 4 нуурын ус руу гарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Онгоцны бүх талаар ус эрчимтэй нэвчин орж эхлэхэд Юнги эхлээд өөрийгөө бүснээсээ салгаад дараа нь намайг салгаж байтал нөгөө 2 нисдэг тэрэгний хаалгыг онгойлгон бид 4 нуурын ус руу гарлаа. Юнгигын гар бэртэлтэй учираас тэр сайн сэлж чадахгүй байв. Үүнийг хараад би түүнийг түшиж өөрийн хамаг хүчээ шавхан эрэг рүү сэлэхэд тэр 2 бидний 2 талд гараад туслан сэллээ.

---

Бид эрэг дээр гарав уу үгүй юу шууд л элсэн дээр 4лээ дээш харан хэвтээд хэсэг амьсгаагаа дарав. Мэдээж шүү дээ бид сая үхэх шахсан хүмүүс. Үнэхээр их аз тохиосон эсвэл тэр хэтэрхий их чадварлаг байлаа.

---

Одоо л нэг тайвширч эхлээд би байрлалаа өөрчлөн хажуу тийш харан хэвтэхэд нүдээ анин дээш хараад хөмсгөө зангидах Жонгүгыг олж харлаа.
Яагаад ч юм би түүнээс хараагаа салгахыг хүссэнгүй. Шир царайлж буйгаа мэдсэн ч үгүй хэсэг хэвтэхэд тэр над руу огцом толгойгоо эргүүлж хараад хэсэг ширтэж байснаа дээш босон хаашаа ч юм явав.

Түүнийг явсны дараа би үүлэрхэг хэрнээ арай гэгээтэй тэнгэр лүү хэсэг ширтээд өндийн суухад Юнги нүдээ анин хэвтсээр байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг явсны дараа би үүлэрхэг хэрнээ арай гэгээтэй тэнгэр лүү хэсэг ширтээд өндийн суухад Юнги нүдээ анин хэвтсээр байв. Би түүнд ойртон "Гар чинь зүгээр үү? Алив би нэг харъя" гээд хажууд нь очиж суугаад аяархан түүний ханцуйг дээшлүүлэн харвал гарын шуу хэсэг нь нилээд хавдан хөхөрсөн байлаа.

"Одоо энэ чухал биш ээ. Бид эртхэн буцах хэрэгтэй" гэсээр Юнги босож суун өөдөөс минь хараад "Битгий ингэж хараад бай. Би зүгээр байна. Энэ зэргийг тэвчиж чадна" гэв. Би өөрөө ч мэдэлгүй урсгах нулимсаа гараараа шудраад "Ойлголоо доо, ойлголоо! Хэрвээ үнэхээр их өвдөж байвал хэлээрэй" гэхэд тэр толгой дохин намайг дээш татан босгов.

"Одоо тэгээд яах юм? Энд ядаж сүлжээ ч байхгүй" гэж хэлэх 2р нисгэгчийн дуунаар бид тэдэн рүү харвал Жонгүг хөмсгөө өргөн доош харж байснаа
"Ким Жу Хён гэж новш ийм сэг өгч л байдаг. Хараал идээсэй билээ" гээд өмнөө байх чулууг хүчтэй хөшиглөн гараа ташаандаа авав.

"Одоо угаасаа харанхуй болж байна ямартай ч гал түлээд энэ байшинд хоносон нь дээр байх" гээд 2р нисгэгч нэг тийш ширтэхэд нүдийг нь дагуулан харвал 1 давхар жижигхэн модон байшин байв.

Ядаж энэ байгаа нь сайн хэрэг!

Бид 4 нуурын хажууханд байх өнөөх байшинд орвол дотроо ердөө 1 тасалгаа бүхий 2 өрөөтэй хүн амьдарч байгаад хаясан гэмээр цөөхөн хэдэн тавилгатай тоос шороондоо дарагдсан байшин байлаа.

Гадаа харанхуй болж тэнгэр оддоор дүүрэх мөчид бид гал түлэх хэрэгтэй болж ойр хавиасаа жижиг мөчир цуглуулж эхлэв. Би нилээн хэдийг олоод байшинд орох гэтэл өнөөх 2р нисгэгчтэй тааран тэр надад туслан тал модыг минь аваад "Өнөөдөр их айсан байхдаа зүгээр үү?" гэв.

"Тиймээ зүгээр дээ." гэж хэлээд санаа алдахад минь тэр доош харснаа над руу эргэж хараад

-"Нээрээ намайг Пак Жимин гэдэг. Чамайг хэн гэдэг юм?"

-"Намайг Мин Арум гэдэг" гэхэд

-"Аан тэгэхээр тэр Мин Юнги гэгч залуу танай ах байх нь ээ?"

-"Тиймээ ах...гэхдээ төрсөн биш л дээ. Бидний аавууд ах дүүс байсан. Бид багаасаа их дотно өссөн"

"Тийм байх нь ээ. Та 2 тэгээд хаашаа явж байсан юм?"

-"Бид эмээ рүүгээ явж байсан юм аа. Хааяа тэнд очиж байгальд амрангаа хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгдөг юм"

"Үнэхээр сайн хүүхдүүд юм гээч... Заа орцгооё доо! Чи ийм нимгэн хувцастай даарч байгаа байх" гээд бид хамтдаа байшинд орон тэр зууханд модоо хийн гал асаах зуур Юнги Жонгүг 2 ч бас гартаа мод барисаар орж ирэв.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now