•●•2•●•

Depuis le début
                                    

Арумын талаас:

Би яах учираа үл олон байх үед салхи улам ширүүсч байгааг мэдрэв. Энэ янзаараа бид энэ харанхуй ангал руу унах юм байна гэх бодол ихээр төрөн гарч нулимстай нүдээр машины гадна толинд тусах Юнги рүү ширтэхэд тэр унтчихсан юмуу гэлтэй л доош гудайн тогтож байв.

Гэвч энэ үед гэнэт ямар нэг зүйлийн хөдөлгүүр ч юм шиг чанга чимээ гарч эхлэхэд би гайхан дээш харвал энэ нисдэг тэрэг байлаа. Би бушуухан шиг цонхоор толгойгоо гарган "Хөөе!! туслаарай!!... бидэнд туслаарай!!!" гэж хамаг чангаараа хашгирав.

Нисдэг тэрэг доошлох тусам салхи нь ширүүсэж дуу нь чангаран миний яриаг сонсож байгаа болов уу гэж бодогдоход хүргэж байлаа. Гэхдээ биднийг харсан нь лав гарцаагүй байх.

"Пак Жимин чи жолоодлогыг гартаа ав би доош буух болно" ахмад ийнхүү хэлээд өөрийгөө олсонд бэхлэн нисдэг тэрэгнээс доош унжуулсан олсоор чадварлаг гэгч нь гулсан машины харалдаа ирээд цонхоор цухуйх эмэгтэйд хандан

"Бид таныг аврах болно оо. Та хамгийн гол нь сандралгүй бас хөдлөлгүй тайван байх хэрэгтэй шүү" гэж хэлээд илүү доошлон машины сүүлээс зууран байх эрэгтэй дээр очин "Битгий хөдлөөрэй" гээд түүнийг гэдсээр нь олсонд бэхлэн дараа нь хавчуулагдсан гарыг нь сайн ажиглаж харснаа машин доторх эмэгтэйд хандан "Сандарч болохгүй шүү машин жоохон л хөдлөх болно" гэхэд өнөөх эмэгтэй "Ойлголоо" гээд машинаасаа тас зууран суув.
Ахмад өнөөх эрэгтэйн гарыг гаргахын тулд илүү доошлох хэрэгтэй болон нисдэг тэрэг дэхь Пак Жимин рүү холбоо барин тэрэгээ илүү доошлуулах хэрэгтэй байгаа талаар хэлэв.
Тэрээр хүссэн хэмжээндээ очсоны дараа түүнд "Болно" гэх дохиог өгөөд машиныг тулж байсан нэгэн жижгэвтэр чулууг хөлөөрөө цохин унагахад машин доошлон харин Юнгигийн гар чөлөөтэй болох нь тэр.

Ахмад түүний бэхэлгээг дахин шалгаад олсоор дээш явуулав.

Үүний дараа тэр машин доторх эмэгтэйг аврахаар боломжит нэг хаалгыг нь эвдэн онгойлготол тэр маш их айсан харагдлаа.
"Сайн уу? Би бол ахмад Жон Жонгүг. Би одоо таныг энд бэхлээд дээш гаргах болно. Та маш удаанаар хөдлөөд машины энэ талын суудалд ирэх хэрэгтэй байна" гэхэд тэр эмэгтэй толгой дохин маш удаан хөдлөн хажуугын суудал руугаа шилжин иртэл машин нэг дайвалзан хөдлөв. Энэ үед тэр нүдээ тас анин суудлаас маш чанга зуурсан байлаа.

"Би үнэхээр энэнээс илүү явбал унах юм шиг санагдаад чадахгүй юм шиг байна" түүнийг ийнхүү нулимс дуслуулан хэлэхэд Жонгүг "Ойлголоо... тэгвэл одоо огт битгий хөдөл би чам дээр очъё" гээд агаар дээр тогтоох бэхэлгээгээ биеэрээ хөдөлгөсөөр машин дотор цээжин хэсгээ оруулаад өнөөх эмэгтэйн бэлхүүсээр бүс зүүж өөртөө бэхлээд түүнийг тэврэн гаргатал  машин гэнэт тэнцвэрээ алдан доош унав.

Үүнээс болоод тэр Жонгүгыг
хүзүүгээр нь улам чанга тэврэн аваад нүүрээ мөрөнд нь наахад тэр түүний бэлхүүсээр нь гараа оруулан чанга тэвэрлээ.

Олс биднийг дээш нь татсаар нисдэг тэрэг дотор орж ирэн хаалгаа хаахад Юнги шууд над дээр ирэн "Чи зүгээр үү ямар нэг зүйл чинь бэртээгүй биз дээ?" гээд том нүдлэн дээрээс минь доош шалгах мэт сандран харахад "Т

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

Олс биднийг дээш нь татсаар нисдэг тэрэг дотор орж ирэн хаалгаа хаахад Юнги шууд над дээр ирэн "Чи зүгээр үү ямар нэг зүйл чинь бэртээгүй биз дээ?" гээд том нүдлэн дээрээс минь доош шалгах мэт сандран харахад "Т.тиймээ зүгээр юм шиг байна" гээд нүүрэнд минь тулах шахуу ойртон бэхэлгээгээ салгаж буй Жонгүг гэгчийг өөрийн эрхгүй ширтэж эхлэв.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Où les histoires vivent. Découvrez maintenant