- Тусдаа гарах хүслэн -

67 4 2
                                    


#Кармен

Хувийн төлөвлөгөө - 1

Bonsoir 👋
Кармена нь 7 жил тусдаа гарч, өөрийн жижигхэн, тухтай байшинтай болоод бие дааж амьдрахыг мөрөөдсөн тухайгаа өмнөх тайлбарлахуй хэсэгт дурдсан. Гэхдээ энэ янз бүр, есөн бусын аргаар мөрөөдсөн 7 жилийн хугацаа надад хангалтгүй санагддаг. Учир нь цаасан дээр тулж суугаад нэгд нэгэнгүй тэмдэглэж байсан удаа нэг ч байхгүй. Зөвхөн тархиндаа засаг замбараагүй мөрөөдөөд, энэ нь мөрөөдлөөсөө хэтэрч чадахгүй байгаа юм.

- Тэгэхээр мөрөөддөг хувийн аминчхан амьдралаа хэрхэн босгодог юм билээ?

- Яаж мөнгө олж, өөрийгөө тэжээх вэ, байшингаа юугаар авна аа?

- Хэрхэн сурч, ажиллаж, амьдарсан нь хялбар, таатай байх бол?

Үнэндээ насанд хүрээгүй байж тусдаа гарна марна, өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулна энээ тэрээ гэвэл биднийг дэмжих хүн цөөхөн л болов уу даа 😂😭

Тэгэхээр өөрсдөө л бүгдийг нь хийх болох нь, тийм ээ? Пфф~

Миний бодлоор тусдаа гарахаас өмнө хийх алхамууд гэж байгаа байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Миний бодлоор тусдаа гарахаас өмнө хийх алхамууд гэж байгаа байх. Эцгийн гэрээс толгой мэдээд гарвал эргэж буцаж ороход бардам зан тээглээд балрах байлгүй дээ. Тэгэхээр үнэхээр өөрийгөө 100% авч явдаг болтлоо үүрэндээ байцгааж л байя 👋😂 Миний өөрийнхөө үзэл бодлоор жагсаасан энэ алхамууд дээр нэмэх зүйл байвал энэ доорх улаан бундтай мөрөнд дээр сэтгэгдэл бичээрэй.

👉🏻♥️👈🏻

1. Төлөвлөгөө
- Өөрийнхөө яг юу хүсэж байгаагаа нэгд нэгэнгүй уудлаад дэлгээд төлөвлөцгөөе. Жишээ нь:
* Ямар байшинд амьдрах талаар
              ' Хэр хэмжээтэй? (56 м.кв 1-2 өрөө)
              ' Хаана? (сургуультай ойрхон, ... хавиур)
              ' Хэдэн төгрөгөөр худалдаж/                 түрээслэж авах? (сарын 500'000 түрээс/ нийт 80'000'000 сая)
              ' Тэр мөнгөө хаанаас олох? (тогтсон ажилтай болж эртнээс мөнгө цуглуулах эсвэл ... хадгаламжийн мөнгөөрөө)
              ' Хэзээ авах? (2 жилийн дараа 🤣)
              ' Ямархуу загвартай, зохион байгуулалттай байшин байх?

 хадгаламжийн мөнгөөрөө)              ' Хэзээ авах? (2 жилийн дараа 🤣)              ' Ямархуу загвартай, зохион байгуулалттай байшин байх?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(ч юм уу, ингэсгээд жагсаавал бүр гоё 😍)

* Яаж мөнгө олдог байх талаар
              ' Хэр их хэрэгтэй байна? (Сард 400'000)
              ' Хаана ажиллах вэ? (... хавиурх бичгийн оффист)
              ' Юу хийдэг байх вэ? (Туслах ажилтан)
              ' Хэр их цалинтай байх вэ? (Сарын 650'000-800'000)
              ' Хэзээ ажиллаж эхлэх вэ? (4 сарын эхээс)
              ' Ямар, юу хийдэг газар байх вэ? (хэлний орчуулгын оффис эсвэл судалгааны төв)
              ' Хэр удаан ажилладаг байх вэ? (Өдрийн 6-8 цаг)
Гэх мэтчилэн ингэж тавиад хөдөлмөрлөж зорьж эхэлбэл өөр шүү дээ. Бидний зорилго 100% төлөвлөгдсөн байгаа, юунд мөнгө цуглуулж байгаа, мөнгөө цуглуулахын тулд ямар ажилтай болох гэж байгаа, ажилд орохын тулд юу сурах хэрэгтэй байгаагаа хөөгөөд тодорхойлохыг л яриад байгаа юм шүү дээ. Ийм хөөрхөн төлөвлөгөөгөө хараад хичээж эхлэхгүй гээд хаачих билээ 😂♥️

Амархан байхгүй л дээ. Хэдий жишээ татсан ч 80'000'000 аар байр өөрөө худалдаж авах, 500'000 аар сард түрээслэдэг байх хоёр ялгаагүй бидэнд хүндрэлтэй л байх нь ойлгомжтой. Гэхдээ ямар сансар огторгуйн боломжгүй зүйл мөрөөдөөд байгаа биш, болгохоор л хичээе 😜

Тиймээс битгий шантраарай. Миний бие өөрөө ийм төлөвлөгөөгөө гаргаагүй байгаа, тусдаа гараагүй, ядахнаа насанд ч хүрээгүй байгаа ч гэсэн уншиж байгаа, үлгэрлэл авч байгаа та бүхэнтэйгээ хичээгээд үзвэл гэмгүй гэж бодож байна. Дараа дараагийн буландаа би өөрийнхөө хийсэн төлөвлөгөө, мөрөөдлийн зураглалуудаа дэлгэхийг хичээнэ. Хадгаламж нээх, ажил олох зэрэг зүйлсийг нэгд нэгэнгүй судалж тайлбарлая. Бас шинэ гарц хайх болно. Хэдий өөрөө тусдаа гараагүй ч гарчихсан байгаа зөндөө хүмүүс таних учраас тэднээс ч бас гол чухал зүйлүүдийг асуугаад оруулах болно. Хамтдаа байгаарай 🥰

#Карменатай_хамт_80'000'000_ төгрөг_цуглуулаад_тусдаа_гарах_мөрөөдлөө_биелүүлцгээе 🤣🤣

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 24, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

- M.F.S.L.P -Where stories live. Discover now