2. Солиотой хүүхэн

Start from the beginning
                                    

Жисү: Жонгүгээр хүргүүлэх үү?

Би: Хэрэггүй ээ, би зүгээр. Нөхөртэй чинь цуг явбал алтан хайрцгийг нь нээчих байх.

Жисү: За гайгүй байлгүй дээ..

Би: Магадгүй хоёулаа толгойндоо үсгүй болчихож ч магадгүй юм.

Жисү: За, за больё.

Би бүгдэнтэй нь салах ёс хийгээд гэрээс нь гарлаа.
Есөн цаг өнгөрч байсан тул гадаа бүрэнхий болж эмэгтэй хүн явахын эцэсгүй эвгүй харагдаж байна.

Хурдан алхсаар такси барихаар гараа өргөж зогслоо. Бараг таван минут орчим болоход нэг ч машин зогссонгүй.
Ойр орчимд байгаа гурван залуу надруу нэг л эвгүй харж байдал бишдээл уналаа. Бүр миний өөдөөс ирж байна!

"Ум дари дүри дүри сухаа. Намайг хамгаалаарай. Ум пад чад архичид холуур сухаа. Түй түй түмэн бодис түй түй"
мэддэг хамаг мааниа уншиж л зогсохоос өөх чадах зүйл алга.

Азаар нэг машин зогсож би явахын түйс болж бараг дайрч урд суудалд нь суув.

"Би ууг нь такси б--"

"Чигээрээ яваарай Хурдлаарай!"

"Заз.."

Явсаар..явсаар гэрийн ойролцоо ирж байв. Харанхуй байсан тул жолоочийн ч царай харагдахгүй юм. Гэхдээ энэ такси мөн үү? Их л үнэтэй машин харагдаад байх юм.

"Эмэгтэй хүн байж оройн цагаар юу хийж байгаа юм."

"Явалддаг залуутайгаа уулзсан юм."

"Өө зөөз. Сурчихсан хүүхэн бэ."

"Тийш дээ гошного минь."

"Би яахаараа гошного байдаг юм."

"Чи өөрийгөө мэдэхгүй байхад би яаж мэдэх юм?"

"Яасан хэрүүлч авгай вэ?"

"Чиний эхнэр биш бол болоо юм биш үү, хөгшөөн?"

"Би угаасаа чамтай хэзээ ч суухгүй."

"Чамаас гуйх юм уу?"

"Ер нь би такси биш байхад чи баярлах ёстой юм биш үү?"

"Биш байсан юм бол хөөгөөд буулгачихгүй яасан юм, өвгөөн?"

"Буцаагаад явалддаг хүний чинь гэрт буулгачих уу?"

"Явалддаг хүн байхгүй ээ. Аая ээм худ эмэгтэй."

"Солиотой хүүхэн."

"Энд буулгачих, хэд вэ?"

"Зүгээр дуугүй буу."

"Баярлалаа хөгшөөн. Замдаа аятайхан яваарай."

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now