2019 оны 7р сарын 3нд:
Би-Чи тэр олон охидуудтайгаа үлд эсвэл би чамаас явлаа.Хэрвээ чи тэр охидуудаа сонговол би ахиж хэзээ ч чамайг гэхгүй. Надад олон охинтой харьцдаг хүн хэрэггүй. Надад зөвхөн намайг л гэдэг хүн хэрэгтэй ойлгож байна уу? Чи хэрээс хэтэрч байна!.
Тэр-Би чамаас салмааргүй байна. Гэхдээ чи ойлгох хэрэгтэй Дианна. Би өөр охинтой харьцахгүй байж чадахгүй.
Би-тэгвэл бид энэ хүрээд харилцаагаа таслах хэрэгтэй юм байна. Би уг нь биднийг ийм байдалд орно гэж бодоогүй. Хол байхад хэцүү гэдгийг мэдэж байсан. Гэвч бид үүнийг даваад гарна л гэж итгэсэн. Гэхдээ надад ийм харилцаа хэрэггүй. Баяртай.
Би түүнийг олон охинтой харьцдаг гэдгийг мэддэг байсан. Бас зарим тохиолдолд би тэвчээд өнгөрдөг байсан. Харин одоо бол үнэхээр чадахгүйнээ. Яагаад гэвэл тэр миний нүдэн дээр намайг харж байгааг мэдсээр байж өөр охинд хайраа илчилж түүнийг гуйж байна. Миний хамгын хүнд үед тэр надад ийм л хатуу хандсан юм. Би яаж бүхнийг мэдсэн бэ гэвэл түүний инстаграмаар ордог. Харин тэр мэдээгүй юм. Би сүүлд салхаасаа өмнө л хэлсэн. Олон удаа хууртаж шархлаж гомдсны эцэст бүгдийг уучилсан ч хайр гэх зүйл алга болчихдог гэдгийг тэгхэд л би өөрийн биеэр анх удаагаа мэдэрсэн. Надад одоо хэн нэгнийг хайрлах хүч үлдсэн болов уу? гэж өөрөөсөө асуухад хүргэсэн цорын ганц өөдгүй хүн. Тэр үед би юуг ч төсөөлж мөрөөдхийг хүссэнгүй. Зүгээр л урдаа байгаа зүйлдээ хамгын их анхаарал тавьж өглөөнөөс орой болтол бүжигээ давтаж байлаа. Яагаад гэвэл би өмнө нь тийм олон хүний өмнө бүжиглэж үзээгүй учраас онигоонд орохгүйн тулд багшын хэлсэн бүхнийг нэг бүрчлэн хичээнгүйлэн сурсаар 7р сарын 5ны өдөр GRAND Hill зочид буудалд болж буй томоохон арга хэмжээн дээр байдаг чадлаа шавхан бүжиглэсээр айдсынхаа ард гарлаа. Энэ бол бүх зүйл эхлэхээс ч өмнөх явдал юм.
Зочид буудлаас гараад бид бүгд Camp-руу явах автобусанд хуваарьлагдаж байлаа. Миний ээж бас 2 дүү надтай хамт явсан. Тэгэхэд буудлын гадаа хэн нэгэн бас л дарааллаа хүлээж буй бололтой надруу харж байгааг нь би анзаараад байсан ч нэг их тоосонгүй автобусанд суугаад явж байтал. Надруу ширтээд байсан хүнд суудал олдохгүй миний дэргэдэх хоосон суудалд суув. Тэр хүн надад анх бяцхан хүүхдийн залуухан аав гэх бодол л төрсөн. Түүнийг миний хажууд суухад би их ядарсан тул унтхыг хичээн нүдээ аниад хэсэг явж байтал гэнэт автобус тормзлох нь тэр би нүдээ нээтэл тэр намайг ширтэж байгаад сандарсандаа буруу тийшээ харав.
Би гайхаад буцаад унтхаар нүдээ анихад яагаад ч юм бэ намайг цоо ширтээд байгаа мэт мэдрэгдээд байв. Би шалгаж үзхээр нүдээ нээхэд тэр утсаараа оролдож байв.Би унтхаараа эргүү харагдаад байж магад гэж бодоод нүдээ анихаа болив. Утсаараа дуу сонсож байтал тэр надад урт нарийн чихэр өгөв. Би аваад баярлалаа гээд бага зэрэг инээнгэ аядаад л өнгөрөв.
Хэсэг хугацааны дараа түүнийг ээж нь дуудаад арын эгнээний суудалруу шилжив.
Нилээд хугацааг автобусанд өнгөрөөсний эцэст амралтан дээрээ ирлээ.Хүмүүс буух гээд л яарцгааж байхад би гэдэг хүн хамгын сүүлд буух санаатай сууж байв. Гэтэл гэнэт өвөр дээр өнөөх чихрээ шидээд
? - май!
Би-баярлалаа
Зүгээр өгчихгүй шидээд байхдаа яахавдээ гэж бодсон ч ойрын хугацаанд хүнээс жижиг ч болтугай бэлэг аваагүй учраас баярласандаа өөрийн эрхгүй мишээтэл өнөөх эрэгтэй чинь надруу харчихсан зогсож байхаар нь бага зэрэг ичсэн ч гэлээ би түүнд таалагдаад байна гэдгийг мэдсэндээ ч тэр үү? Инээмсгэллээ зогсоож чадсангүй. Би ер нь юм л бол инээчих гээд байдаг хүнлдээ. Хааяаа бүр сандрах ч юмуу яг эгзэгтэй мөчүүдэд пал хийтэл инээчихдэг гэмтэй юм.
Ачаагаа аваад автобуснаас буугаад арай гэж нэг өрөө олж аваад ортол надаас өөр 3 хүн байлаа. Аз болж би 2ийг нь сайн танина. Харин танихгүй нэг эмэгтэй нь надаас бараг 20 гаруй насаар эгч нярай хүүхэдтэй хүн байлаа. Нэг их удаагүй гадаа гарч тэмцээн уралдаан гэж явсаар байтал нар жаргачихсан байлаа. Надтай хамт нэг өрөөнд орсон таньдаг 2 эгчийн минь хамгын сайхан биетэй өндрийг нь Жулиа гэдэг. Харин намхан бага зэрэг аялгатай ярьдаг нь Таняа гэдэг. Би ээж дүү нараа надгүй байсан ч зугаатай байхыг нь мэддэг учраас нэг их анхаарсангүй. Жулиа эгчтэй саравчинд зогсож байтал өнөөх танихгүй эр намайг дуудаад
? - уулзаж болох уу?
Би явж очоод
Би-яасан?
?-дугаараа өгчих "утсаа сарвайх"
Сахилгагүй зан минь хэрээс хэтэрч би утсыг нь аваад дугаараа биччихээд
Би-өөрөө мэдээд хадгалчихаарай.
Гэж хэлхэд тэр яваад өгөв. Магадгүй миний энэ үйлдэл эргэн тойрны хүмүүст намайг хямдхан харагдуулж болох ч гэлээ миний хувьд үнэхээр сонирхол татсан хүн болхоор бас өмнө нь их зан гаргалгүйгээр хэн нэгэн хөвгүүнтэй танилцаж үзээгүй учраас ч тэр үү?улиг болсон их зан, бардам сэтгэлээ зориг гарган уландаа гишгэлсэн минь энэ байлаа.
Бүгд хоолндоо орчихоод өрөө өрөөрүүгээ явах замд минь өнөөх хөвгүүн өөдөөс минь ирж байв.
Тэр урд минь зогсоод
? - дагаад яв
Би-аан за.
YOU ARE READING
SUMMER COURTSHIP
Romance2019 оны хэт халуун бас гэнэтийн бэлэг мэт бороотой өдрүүдийн шүхэр болсон хөвгүүн.
