13.G Dragon

7.2K 202 6
                                    

Ямар ч хүн уулга алдмаар тансаг, хангалуун үдэшлэг. Солонгосын баячуудын хүүхдүүд, дуучид баялаг эд хөрөнгөө гайхуулан цэнгэж өөр хоорондоо мэтгэлцэн саяхан авсан машин, хөрөнгө оруулалт, мөн бизнесийнхээ тухай бүлээн дарс шимэнгээ ярилцана.

"Өө Сайн уу? Жиюнаа" ярилцаж байсан хүмүүсээ орхин хажууд нь байх хүйтэн төрхт залууруу гараа далласаар ирэх эрхэм бол Хюндай их дэлгүүрийн Чүэ захирлын хүү дуучин Чүэ Шивон.

"Удаан уулзаагүй юм байна ахаа" Жиюн гар барин инээмсэглэж "Таньж байгаа биз дээ" хэмээн сугадсан байх гарыг минь өргөв.

"Танилгүй яахав.Ийм гайхалтай бүсгүйтэй хамт байх тэнгэрээс од шүүрэхтэй адил биз дээ Жиюнаа" тэр гар сунган би өгөхөд ихэмсгээр гаран дээр минь үнэснэ.
Жиюны хариу үйлдлийг харах гэсэн боловч тэр зүгээр л усан санруу галзуу юм шиг үсрэх залуучуудруу харцаа шилжүүлэв.

"Тэгвэл сайхан хөгжилдөөрэй" Шивон энгийн цагаан цамц дээр хөх туяатай хар өмд өмсөж энгэрийнхээ 2 товчийг тайлсан нь бүр л халуухан харагдуулна.

"Хөөе нүд чинь унах нь байна" хэдэн хором түүнийг харахад Жиюн аль хэдийн жуумалзан дараагийн алхмаа бодох шиг.

"Хээе Стелла чи мөн үү?" 2 жилийн өмнө Парисийн загварын 7 хоногт танилцсан  Жэймс Харт гэх өндөр нуруутай царайлаг залуу намайг угтав.
Жиюнаас гараа салган түүнийг тэврэн хоёр хацраа нийлүүлэн мэндлэхэд Жиюн нүдээ томруулсан ч тэвчээртэйгээр инээмсэглэнэ.
"Хэзээ ирээ вэ? Жэймс" гээд гарыг нь илэхэд тэр бэлхүүсээр минь тэврэв. Жиюны нүдэнд гал асаж байсан ч зөвхөн би л харах шиг.
" Өөү бурхан минь.Жи-Драгон мөн биз дээ. Уучлаарай бүсгүйг чинь тэвэрсэнд" хэмээн мэхийн ёслоход "Зүгээр дээ.Дотно найзууд бололтой" гэхэд би хажууд нь очиж зогсоход бэлхүүснээс минь барьсан гараа чангалж ямар нэг зүйл сануулах мэт.

Богино хугацааны Жэймстэй өнгөрүүлсэн яриа дуусмагц Жиюн намайг хөтлөн цааш явав. "Гэхдээ тэр гей гэдэг нь харагдаж байгаа биз дээ" би чихэнд нь зөөлөн шивнэхэд "Тийм ээ ямар эрэгтэй хүн эмэгтэйчүүд шиг хацраа нийлүүлж мэндлэх юм" толгойгоо хагас гижийлгэн инээв.

Өнөөдрийн гоёл бол өвдөг хүртэл урттай хар торгон даашинз мөн зүүн хөлөн дээрээ гуяа хүртэл хайчилбартай, энгэр хөхийг минь хаах төдий бөгөөд маш нарийн мөртэй ажээ. Энэ даашинзийг 7 хоногийн өмнө Чэринд бэлэг болгон өгөх байсан ч тэр аль хэдийн LA явчихсан байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 26, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

++SMUT++Where stories live. Discover now