10.Taehyung

9.6K 190 15
                                    

"Би хаан таниас хүүхэдтэй болох хэрэгтэй байна" шөнө дунд болж байвч хааны өргөөнд хаан болон түүний хатан ийн нухацтай яриа өрнүүлнэ.

"Хаан таны угсаа залгах хүү төрвөл түүнийг хунтайж болгох болно" их хатан хэний ч нүд булаахаахаар ихэмсэг бөгөөд үзэсгэлэнтэй. Хээ хуар алаглаж, алтан утсаар чимэглэсэн  ханбүг түүний үзэсгэлэн гоог тодотгоно.

Хаан жуумалзан уншиж байсан зарлигаа тавин хаан сэнтийгээсээ буугаад хатны өмнө ирэв.

"Хэн тэгж зөвшөөрөөв?" хаан түүний хацрыг илбэнгээ заналтайгаар асуухад

"Хааны ууган хүү угсаа залгамжилдаг бус уу?" уруулаа улаанаар будаж ягаан энгэсэг түрхсэн тэр ялдамхан бөгөөд гайхалтай харагдана.

"Би хүсэхгүй байвал болохгүй байж болно тийм үү?" дур булаам эмэгтэйн чихэнд зөөлнөөр шивнэхэд

"Юу хийвэл миний хүүг дараагийн хаан болгох юм?"

"Cut" чив чимээгүй байсан хааны ордонд энэ үг цурайтахад бүгд бужигналдав.

Яагаад гэж үү? Урьд нь нэр алдар нь дэлхий дахинд цуурайтаж байсан BTS хамтлагын гишүүн V болон тухайн үеийн төлөөлөл болсон охидын хамтлаг буюу Blackpink хамтлагын гишүүн Жисү нар хамтран түүхэн цувралд тоглож буй нь энэ юм.

"Өнөөдрийн зураг авалт дууслаа.Бүгд сайн ажиллаа" зарлалын цагаан хоолойгоор найруулагч хэлэхэд бүгд амандаа шаагилдаж салах ёс хийн жүжигчид тус тусын өөрөөрүүгээ явж зураг авалтаа дуусгав.

"Тэхёнаа,Жисүяаа кино бараг л дуусч байхад юун цуурхалд өртчихөв өө" зураг авалтын талбайн амралтын өрөөнд найруулагч, зохиолч, менежер болон хоёр жүжигчин асуудлын талаар ярилцана.

"Хоёр талаас няцаасан шүү дээ бидний дунд юу ч байхгүй" Тэхён тайван харагдах ч Жисүгийн нүдэнд зовнил мэдрэгдэнэ.

"Тэгвэл дахиж битгий хамт авхуулсан зургаа олон нийтэд дэлгээрэй" найруулагч ийм амжилттай яваа цувралаа жүжигчдийн хайр дурлалын асуудлаар цэглэхгүйг хичээнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэгвэл дахиж битгий хамт авхуулсан зургаа олон нийтэд дэлгээрэй" найруулагч ийм амжилттай яваа цувралаа жүжигчдийн хайр дурлалын асуудлаар цэглэхгүйг хичээнэ.

++SMUT++Where stories live. Discover now