17. Хариуцлагатай хаан

Start from the beginning
                                    

Хаан "гэхдээ даашинзаа ингэж дээш нь шуухаар яг жирэмсэн юм шиг харагдаад байна" хэмээн тоглоом хийнэ.

Би түүн рүү нүднийхээ булангаар хараад "яаж харахаараа тэгж хардаг байна аа? таны нүд чинь хачин болчихсон байх"

Хаан "юу?" гэхтэй зэрэгцэн гүнж Дори хоёр бидний өмнө ирсэн байлаа.

Дори "эрхэм дээдсээ та яагаад шивэгчин бүсгүй түшээд явж байдаг билээ?"

Гүнж "Азэра зүгээр үү?"

Хаан "тэр надаас болоод гэмтчихсэн юм"

Дори "наад хувцас чинь авах юм алга, хурдхан усанд орж цэвэрлэ би чамайг-"

Гүнж "хэрэггүй ээ бидэнд хийх зүйл байгаа биз дээ? хаан түүнийг гэмтээсэн юм бол өөрөө хариуцлагаа хүлээнэ байх, тийм биз дээ ахаа?" гэх нь тэр.

Би сандарсандаа "я-яалаа гэж дээ эрхэм дээдсээ б-би зүгээр" гэтэл

Хаан "тэгье ээ би хариуцлагаа хүлээнэ. Би их хариуцлагатай хаан" гэсээр намайг чирэн цааш явлаа.

Би "гэхдээ дээдсээ"

Хаан "дуугүй яв"

=======================

Хаан намайг усанд ордог өргөө рүү хүргэж өглөө.

Хаан "шал угааж байсан муухай усанд норчихсон юм чинь усанд орох хэрэгтэй байх"

Би "т-тийм ээ, хүргэж өгсөн баярлалаа" гэж бөхийгөөд цааш орох гэтэл нуруу өвдөөд байсан болохоор гараараа нуруугаа дарсаар алхах гэж хичээхэд

Хаан "би оруулаад өгье" гэв.

Би "ЮУ?? х-хэрэггүй ээ баярлалаа" гэж хэлж дуусаагүй байтал хаан намайг өргөн дотогш орлоо. Өдрийн цаг тул энд хүн байсангүй.

Эхний халуун устай ванн дотор хаан намайг оруулав.

Хаан "хувцсаа тайл"

Би энгэрээ дарсаар "ү-үгүй ээ" гэхэд

Хаан над руу сүрхий харснаа "маяглаад бай, аль хэдийн харуулчихсан байж" гээд гараа дохих шиг болоход би нүцгэн болчих нь тэр.

Би "ААА"

Хаан шууд ам дарчихлаа.

Би түүн рүү том харсаар яахаа мэдэхгүй суух зуур, хаан "буруугаар ойлгох хэрэггүй, миний буруу болохоор тусалж байгаа юм" гэсээр биеийг минь угааж өгнө.

Гэхдээ ээж дүү нартайгаа л усанд ордог байсан миний хувьд эр хүний гар, тэр тусмаа эзэн хааны гар хүрэх тоолонд цочин хачин царайлна.

/Дууссан/  👑 KINGS 🔹 S1 👑 [💎Diamond heart💎]Where stories live. Discover now