9|Цэлмээгүй тэнгэр|

166 14 5
                                    

-Байна уу? Vincent байна.Одоохондоо завгүй байгаа учраас хэлэх зүйл байвал дохио дуугарсаны дараа үлдээнэ үү.

*BEEP*

-Hey...umm энэ дуут зурвасыг уншсан даруйдаа над руу залгаарай,Vincent.





Зарим зүйлс зүгээр л өөрчлөгддөг,бид үүнийг яаж ч чадахгүй.








-Өнөөдөр Vincent бас л ирээгүй юу?

-Тийм ээ.

-Түүнийг яагаад ирэх боломжгүй байгааг мэдээд өгч болох уу,Margaretti?

-Тэгье ээ,бололгүй яахав.


Хэрвээ би өөрөө холбоо барьж чадвал шүү дээ?


Хичээл тарсаны дараа би тогтсон ёс шиг л өнөөх байнга очдог кафе руугаа зүглэн явлаа.Тэгээд орсон хойноо цонхны ойролцоох суудал дээр суун эргэн тойрноо ажиглахад өнөөдөр энд хүн цөөхөн байх агаад яагаад гэдэг нь ойлгомжтой биз.Зарим нь аль нэг найзынхаа гэрт нь үдэшлэг зохиож харин үлдсэн "зарим" хүмүүс нь тэр зохиож байгаа үдэшлэгт очицгоож байгаа байх.Харин бүр цөөхөн хэдэн "зарим" хүмүүс яг л над шиг баасан гаригийг жирийн л нэг кафед хичээлээ хийж эсвэл интернэт ухаж өнгөрөөнө.

Би кофе захиалахаар суудлаасаа өндийн очоод нэг аяга аmericano аваад л буцах гэж байсан ч жижигхэн хэмжээгээр тавагласан үзэмтэй бялуу цаанаасаа нүдэнд өртөв.Багаасаа л үзэмтэй л бол юу ч байсан хамаагүй харж тэсэхгүй идчихдэг байсан зан минь хөдөлсөн үү эсвэл зүгээр л амттан идмээр санагдсан уу би нэг л мэдэхэд мөнгөө төлөөд гартаа харааг минь булаасан нөгөө жижигхэн үзэмтэй бялууг бариад зогсож байлаа.Тэгээд суудал руугаа буцахад ганцаараа байсан сандал хоёр болж нэгээр нэмэгдсэн байх нь тэр.

-Jim?

-Hi, Marget.

-Marget гэнээ?

-Тийм ээ.

-Яагаад тэгж дуудаад байгаа юм? Арай одоо болтол миний нэрийг цээжилж чадахгүй байна гэж битгий хэлээрэй дээ.

-Үгүй дээ, юу гэж.Зүгээр л ингэж дуудвал арай дотно санагдсан хэрэг л дээ.

-Тэгвэл хүссэнээрээ л дууд даа.

-Оk.Тэгэхээр чи энд орж ирээд удаагүй бололтой?

-Тийм.Бараг дөнгөж орж ирээд л идэх юм авчихаад суудалдаа ирсэн чинь зочинтой болчихлоо.

-Тэгээд зочноо наад үзэмтэй бялуугаараа дайлах юм байгаа биз дээ?

-Яахав чамд жаахныг өгч болох л юм.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now