3|Борооны дусал|

209 18 5
                                    


   Гэртээ орж ирэхэд Rozella зочны өрөөний буйдан дээр ном уншаад сууж байв.Би ширээн дээр цүнхээ тавьчихаад түүнийг бараадан хажууд нь суухад:

-Өнөөдөр ашгүй эрт ирж байна шүү.Буцаж гарахгүй юм байгаа биз дээ?

-Сайн мэдэхгүй л байна.

-Та сүүлийн хэд хоног гэртээ дандаа оройтож ирсэн гэдгээ мэдэж байна уу?

-Уучлаарай......Гэхдээ чи намайг янз бүрийн таагүй зүйл хийгээд явах хүн биш гэдгийг мэднэ дээ.

-Би ч мэдэж байгаа л даа,харин ээж энэ талаар сонсох юм бол дуртай байхгүй л болов уу.

-Хэрвээ тэгэх юм бол ээж шууд л гэрлийн хурдаар Японоос ирэнгүүтээ намайг чирээд аваад явчих байх даа.

Ингэж хэлэх үед Rozella хөгжилтэй нь аргагүй инээд алдлаа.

-Санаа зоволтгүй дээ.Надад таны талаар ээжид хэлэх бодол алга.Харин та цаашдаа аль болох оройтож ирэхгүй байхыг бодоорой.

-Ойлголоо.Би оройтохгүй байх тал дээр хичээнээ.

-Гэхдээ ер нь оройтож ирсэн ч болгоомжтой байх хэрэгтэй шүү.Шөнө болохоор гадуур ямар их аюултай болчихдог билээ дээ.

-Okay.

   Түүний хэлэх зүйлс дууссан бололтой уншиж байсан номоо ширээн дээр тавиад зочны өрөөг орхилоо.

   Бид хааяа нэг үг солих үедээ үргэлж л надад санаа тавьсан яриа хийсээр байгаад л таарах юм даа..

   
  
  "Bad big sister" энэ нэр л одоо надад оновчтой байж чадах биз.....

     
  
  Өөртөө шарвин хайрж идчихээд орон дээрээ хэвтэнгээ бугуйн цагаа харахад 17 цаг 36 минут болж байв.
    Vincent -ээс зөрүүдлэн байж тэр үдэшлэгт нь явна гээд бүр шийдчихсэн байсан юмсан.Гэхдээ одоо бодоход LGBT үдэшлэг гэдгээс нь өөр надад ямар ч мэдээлэл байхгүй юм байна шүү дээ......Одоо тэгээд яах уу? Интернэтээс өнөөдөр зохиогдох LGBT үдэшлэг гээд хайх уу? Олдохгүй л болов уу.....

       Угаасаа явах нь бүтэхгүй болчихлоо гэж бодоод шантарч байсан сэтгэл минь Vincent над руу залгах үед шууд л агаарт замхран алга болсон юм.

-Байна уу?

-Байна аа.Margaretti нөгөө...

-За?

-LGBT үдэшлэгт явмаар байна гэсэн бодол чинь өөрчлөгдөөгүй биз?

-Огтхон ч өөрчлөгдөөгүй ээ.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now