2|Бараан Үүл|

345 24 2
                                    


-Хатагтай Strachan! Та сая миний хэлэхийг сонссон уу?

-Өршөөгөөрэй?

-Маргааш яах ёстойгоо сая сонссон уу? Хатагтай Strachan?

-Өршөөгөөрэй багш аа. Би сая сонсож чадсангүй..

-Ийм хайнга байдлаа засах хэрэгтэй гээд сануулаад л байгаа шүү Хатагтай Strachan.
Би сая өөрийгөө маргаашийн хичээл дээр ирж чадахгүй учраас өөр багш орох талаар ярьсан.Тиймээс хичээл дээр нь аятайхан хүн шиг оролцоорой ойлгосон уу?

-Ойлголоо. Багш аа...

Өөрийн хөгийн зангуудаа засахаас одоо хэтэрхий оройтсон болов уу даа л гэж бодож байна. Бид одоо ахлах сургуулийн шилжилтийн насны сурагчид биш шүү дээ...

Сургуулийн хонх хангинан дуулдах үед би дэвтэр номнуудаа цүнхлээд гарах гэтэл миний мөрөн дээр хэн нэгэн гараа тавиад намайг зогсоосон нь Vincent байлаа.

-Margaretti..... Хамтдаа кафе орцгооё.

-Тэгье ээ. Угаасаа орж хичээлээ хийх гэж байсан юм.

-За тэгвэл одоо шууд явцгаая.

-Байзаарай.Чамд одоо би ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй юм шиг санагдахгүй байна уу?

-Мэдээж хэрэг.Кафед ормогцоо би чамд ямар нэг идэх юм авч өгнөө. За юу.

-Ойлголоо.

Намайг ингэж яаруулаад байхыг нь бодоход ардаа нэг юм сэдсэн л юм шиг байна.. Юм шиг байна биш ээ.... Бүр баттай сэдчихсэн л яваа. Энэ чинь Vincent шүү дээ........

Бид сургуулийн ойролцоох кафе руу оров. Энэ кафе хэдийгээр сургуультай ойр боловч оюутнууд төдийлөн энэ газарт ирдэггүй байсан юм....

-Цонхон талд сууж байгаа хоёр залууг харж байна уу. Тэдний урд очоод сууж бай. Би чамд идэх юм аваад араас чинь очноо.

-Өөр хүмүүстэй хамт байна гэж чи хэлээгүй л юмсан?

Тэр цаашаа явж байснаа толгойгоо хагас эргүүлэн инээмсэглээд л яваад өгөв.Иймэрхүү зүйл ховор үзэгдэл биш болохоор би нээх их тоосонгүй зүгээр л хэлж өгсөн газар луу нь очоод суучихав.

Тэнд сууж байсан хоёр залуу харин над руу гайхсан янзтай харцгааж байлаа.Би цонх руу харж байгаа юм шиг царайлан нүднийхээ булангаар тэднийг ажиглахад тэд хоёулаа цайвар бор үстэй, мөн өндөр нам нь ч ойролцоо бололтой.
Төд удалгүй Vincent тавагтай бялуу, ууттай амтат талх, мөн нөгөө гартаа хоёр аяга кофе барьсаар ирлээ.Тэр хажуу талын минь сандлыг зөөлнөөр татан суув.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now